Улаанбаатарт 2.8 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө бий
2014-02-05

Нийслэлийн хэмжээнд явуулсан үл хөдлөх хөрөнгийн тооллогын дүн гарчээ. Уг тооллогыг 180 сая төгрөгийн төсөвтэйгээр явуулж, тооллогын үр дүнд Улаанбаатарт 2.8 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгааг тогтоосон байна. Тооллогын үеэр мөн төсөвт 2.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, шинээр 1644 ажлын байрыг илрүүлсэнээс гадна 2900 татвар төлөгч иргэнийг шинээр бүртгэжээ. Татвар төлөгч нартай нь хамт анх удаагаа тоолох ажлыг өнгөрсөн оны 9 дүгээр сард эхлүүлж, нэг сарын хугацаанд явуулсан байна.

Энэ удаагийн үзлэг тооллого нь Нийслэлийн Засаг дарга, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамжаар хийгдсэн бөгөөд татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахад давхар чиглэгджээ. Үзлэг тооллогыг зохион байгуулагчид үл хөдлөх хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн сантай болсноор далд эдийн засагтай тэмцэх боломж бүрдэж буйг хэллээ. Түүнчлэн татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах болон орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болсныг онцолжээ.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
uniin huurugdul:
ene ul hudluh hurungiig uls turchid, businessman-uud buyu bayachguud ezemshdeg. uursdiin ezemshij bui ul hudluh hurungiin une tseniig usguhiin tuld ted barilgiin uniig huurugddug.tiim uchiraas shineer barigdaj bui oron suutsnii une ulam usuj baigaa. ard tumen hyamd uneer oron suutstai boloosoo gej tednii hen ni ch bodohgui baigaa. zuvhun bagabandiin altan huyagiin enkhbayariin elbegdorjiin terbishdagviin ezemshij bui baishin barilga, gazariin une l usuj baival ted magnai ni tenjiij baidag
2014-02-05