Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан Монголд болно
2014-02-06

“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааныг Соёл, спорт аялал жуулчлалын сайдын ивээл дор Боловсрол, шинжлэх ухааны яам, Польшийн элчин сайдын яам, Төгөлдөр сан, ДБЭТ, Монголын Урлагийн зөвлөл хамтран энэ оны хоёрдугаар сарын 23-28-ны өдрүүдэд Улаанбаатарт зохион байгуулах гэж байна.

Энэхүү уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм.

Одоогоор БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд “А” ангилалд 18-32 нас, “Б” ангилалд 17 нас хүртэл 30 гаруй төгөлдөр хуурч өрсөлдөх аж.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин