“Их дуулга” өнөөдөр эхэлнэ
2014-02-08

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Парисын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд манай улс эрэгтэй 11, эмэгтэй найман тамирчин хүч үзэх юм. Тодруулбал, 60 кг-ын жинд Г.Болдбаатар, Г.Хэрлэн нар зодоглоно. Г.Болдбаатарын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Мозамбекын бөхтэй барилдахаар оноолт таарчээ. Харин Г.Хэрлэн Орос, Украины бөхчүүдийн аль ялсантай нь барилдана.

Харин 66 кг-д энэ жингийн чансааны нэгдүгээрт бичигдэж байгаа Д.Төмөрхүлэг болон ОУХМ А.Батсуурь нар зодоглож байна. Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Америкын Болен Брадфорд, Францын Драгин Дмитри нарын ялсантай нь хүч үзнэ.  Тэгвэл А.Батсуурь эхний тойрогтоо Солонгосын бөх Ли Жингминтэй барилдана.

Тэгвэл 73 кг-д Х.Цагаанбаатар, Г.Одбаяр нар барилдаж байгаа. Гавьяат Х.Цагаанбаатар Орос, Францын бөхчүүдийн аль ялсантай нь хүч үзэх бол Г.Одбаяр Америкын Николастай барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нар барилдаж байна. Тэгвэл 52 кг-д М.Бундмаа, Ч.Аззаяа нар барилдана.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
1ert:
tsagaanaa ats ehnii. toirogtoo tsever hojigdjee.
2014-02-09
aaaa:
boldbaatar alt urantsetseg mungu awlaa. bayar hurgeye
2014-02-09
judo.mn:
mongoliin judochiddoo arvin ih medalii hurtehiig husie ......
2014-02-08
kkkkkk:
манайхан амжилт
2014-02-08