Оросын Сочи хотноо болж байгаа өвлийн XXII олимпийн нээлтийн ёслолын хүндэт зочны нэг нь яах аргагүй ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев байлаа. Оросын түүхийн бүхий л үеийг өнгө гэрэл, хөгжим хослуулан гайхамшигтай харуулж зөвхөн тэнд очсон хүмүүсийн төдийгүй дэлхий нийтийн сонирхлыг татсан энэ үзүүлбэрийн үеэр Дмитрий Медведев суудал дээрээ унтаж байсан нь хэвлэлийнхний хараанаас гарсангүй.
1
Түүнийг нээлтийн ажиллагаан дээр унтсанаас болж “Сочи”-гийн олимпийн гурван бэлэг тэмдэгийн нэг цагаан баавгайтай зүйрлэж “Нойрмог баавгай” хэмээн хочлох болжээ. Их Британы “Going” сэтгүүлийн бичсэнээр “Оросын Ерөнхий сайд их л ядарч дээ. Нээлтээ ч үзэж чадалгүй унтсан нь харамсалтай” хэмээн бичсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |