Манай тамирчид “Алтан гран при”-д амжилттай оролцжээ
2014-02-10

Франц улсын нийслэл Парис хотноо сонгомол барилдаан болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн “Алтан гран при” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд манай улсын тамирчид зодоглосон.

Монгол улсаа төлөөлөн 57 кг-ын жингийн ангилалд барилдсан Д.Цогтбаатар, 61 кг-ын жинд хүч үзсэн Э.Ням-Очир, 65 кг-ын жингийн ангилалд зодоглосон МУГТ Г.Мандахнаран нар тус тус жингийнхээ ангилалд түрүүлсэн. Харин 74 кг-ын жингийн ангилалд барилдсан П.Өнөрбат мөнгөн медаль хүртсэн бол 97, 70 кг-ын жинд хүч үзсэн Д.Хүдэрбулга, Б.Батзориг нар хүрэл медалийн эзэн болжээ.

Эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн багийн дүнг гаргахад Монголын баг тамирчид 60 оноотой хоёрдугаар байрт буюу АНУ-ын баг, тамирчидын дараа жагссан байна.

Энэхүү тэмцээнд нийт 29 орны баг тамирчид оролцжээ. Манай улсын тамирчдаас өмнө нь энэхүү тэмцээнд МУГТ О. Пүрэвбаатар болон ОУХМ Г.Наранчимэг нар амжилттай оролцож, жингийнхээ ангилалд түрүүлж байжээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
сайхан:
сайхан мэдээ байна
2014-02-10