Хан-Уул дүүргийн найман өрхөд гэр бэлэглэжээ
2014-02-10

Өнгөрөгч баасан гариг буюу Шинийн наймны билэгт сайн өдөр Хан-Уул дүүргийн найман өрх өргөө цагаан гэртэй болжээ. Амьдалын хэцүү бүхэнд нуруу бөхийлгүй бусдын адил хичээн зүтгэж буй гэр бүлүүд, байгаль орчин, нийгмийнхээ тусын тулд сайн үйлс бүтээж яваа настан буурлууд энэхүү таван ханатай гэрийн эзэд болсон аж.

бй

Энэхүү арга хэмжээ Хан-Уул дүүрэг дэх Морин спорт, уяачдын холбооны гадаах талбайд зохион байгуулсан бөгөөд Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирал Т.Энхсайхан, Хан-Уул дүүргийн Ардчилсан холбооны тэргүүн Р.Дамдин, Хан-Уул дүүргийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ нар тэдэнд таван ханатыг нь гардуулахаар хүрэлцэн ирсэн аж.

Энэ үеэр бид өргөө цагаан гэрийнхээ өрхний оосроос дөнгөж татах мөчид сэтгэгдлийг нь сонссон юм.

7

Хан-Уул дүүргийн 9-р хороонд хөгшинтэйгөө хамт амьдардаг иргэн Ж.Энэбишдалхаа: Шинийн наймны энэ бэлэгт өдөр Монголын ард түмний нэгээхэн хэсэг болсон бидэнд Хан-Уул дүүргийн Ардчилсан холбоо болон Ардчилсан хүчний холбооноос ийм сайхан таван ханатай цоохор гэр өгч байгаад чин сэтгэлээсээ баярлаж байна. Хөгшин бид хоёр Туул голын байгаль орчныг хамгаалах ажилд өөрсдийн санаачлагаар олон жил зүтгэж 5000 орчим мод бут суулгаж, 5 га газрын хөрсний бохирдлыг арилгахаар ажиллаж ирсэн. Тэр буянтай үйлс маань өнөөдрийн энэ их буяныг даллан дуудсан болов уу.

7

Хан-Уул дүүргийн Ардчилсан холбооны дарга Р.Дамдин:  Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэний 24 жилийн ой болсон. Хан-Уул дүүргийн Ардчилсан холбоо намраас хойш олон ажлыг хийж байгаа. Энэ жил ахмадуудаа алдаршуулах жил болгож Ардчилсан хүчний холбоотойгоо хамтран найман өрхөд гэр олгож байна.

7

 Нийслэлийн ардчилсан хүчний холбооны ерөнхий зөвлөлийн гишүүн, Хан-Уул дүүргийн Ардчилсан хүчний холбооны тэргүүн Ж.Соёл-Эрдэнэ:  Шинэчлэлийн засгийн газраас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Ер нь Ардчилсан хүчний холбоо ТББ нийслэл, дүүрэг, аймаг гээд аль ч шатандаа иргэдээ хөгжүүлэх, өрх гэрийг өөдлөн дэвжээхээс эхлээд маш олон ажил хийдэг. Хорол тооноор нь хөх тэнгэр асгарч, хойморт нь дөрвөн бэрх бууж байг хэмээн ерөөе.

7

Хан-Уул дүүргийн  IX хорооны иргэн З.Доржпалам: Хан-Уул дүүргийн Ардчилсан холбоо, Ардчилсан хүчний холбооны залуустаа баярлаад сэтгэл өндөр байна. Энэ залууст морин жилдээ ажлын өндөр амжилт гаргахыг хүсье.

77

Хан-Уул дүүргийн 8-р хорооны иргэн Л.Төрсайхан: Дүүргийн маань Ардчилсан холбоодууд хамтран бидэнд гэр өгч бидний амьдралд тус болж байгаад баяртай байна.

 7

7 П.Наран
Shuud.mn
Сонин хачин
zochin:
saihan medee baina
2014-02-10