Хомс хотоос 600 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүллээ
2014-02-10

Сирийн Хомс хотоос 600 гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, хоргодох байранд байршуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус хот босогчдын гарт 15 сар бүслэгдээд байсан юм. Босогчид Хомсын хил орчим руу хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан олон улсын байгууллагын ажилтнуудыг хөнөөж, барьцаалах зэргээр саад учруулж байсан тул иргэд хоол хүнс, эрүүл мэндийн тусламж авч чадахгүйд хүрч, өлсгөлөн газар авсан аж. 600 гаруй иргэнийг цэргийн зориулалтай машинаар Алеппо хотоос 200 метрийн цаана орших НҮБ-ын дэргэдэх Улаан загалмай нийгэмлэгийн байранд байршуулжээ.

НҮБ, Сирийн Засгийн газар Швейцарьт байгуулсан гэрээний дагуу Хомс хотын эмэгтэйчүүд, хүүхдүүд, шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөсөөр байгаа. Энэ хооронд Алеппо хотод Засгийн газрын нисдэг тэрэг бөмбөг дэлбэлсэний улмаас 11 хүн алагдсан болохыг босогчдын талаас мэдээлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин