Лавлах дугаарууд 1800, 1900 гэсэн угтвартай боллоо
2014-02-10

Өнөөдрөөс эхлэн лавлах үйлчилгээний дөрвөн оронтой тусгай дугаарууд найман оронтой болж байна. Харилцаа холбоо зохицуулах газраас  энэхүү зохицуулалтыг хийж байгаа бөгөөд дөрвөн оронтой тусгай дугааруудын өмнө 1800, 1900 гэсэн тоог хийж залгах  аж. 1800  бүхий тусгай дугаарт холбогдсоноор энгийн тарифаар эсвэл төлбөргүйгээр тийз захиалга, банкны мэдээлэл, гааль, татварын зөвлөгөө зэрэг төрийн болон байгууллагын талаарх мэдээллийг авах бол 1900 гэсэн тусгай дугаарт холбогдсоноор нэмүү өртөгт, төлбөрт үйлчилгээ буюу бүх төрлийн лавлах, зөвлөгөө, зар авах мэндчилгээ хүргэх зэрэг үйлчилгээг үзүүлэх юм байна.

ааа

В.Бат

Shuud.mn
Сонин хачин