Их хэмжээний эд зүйлсээ хулгайд алджээ
2014-02-10

Өнгөрөгч баасан гаригт Баянзүрх дүүргийн IV хорооны “Цэргийн хотхон”-д оршин суудаг иргэн Б /эр.32 настай/ өвлийн сууцнаасаа эд зүйлээ хулгайд алджээ.

Тодруулбал, шувууны дүрс бүхий хээтэй бор шаргал өнгийн гартаам хөөрөг, Хүрэн өнгийн бага гарын гартаам хөөрөг, эртний хийцийн мөнгөн хэт, “Dell” болон “HD” зөөврийн компьютер, монетон ээмэг, гинж, бөгж, “Swarowski” шигтгээтэй хос зүүлт алдагдсан байна.  Энэ хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм.

Мөн энэ сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатад байрлах “Оюу хорол” эмнэлгийн төмөр сейфнээс 820 мянган төгрөг, 1700 ам.доллар алдагдсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
цагдаа нарыг олж өгнө гэвэл горьдсоны гарз хулгайч нар төлбөрийн чадваргүй байдаг юм гээд хэлчихээд сууж байдаг юм байх чиньлээ. авсан хүнийг нь мэдээд байгаа ч юм шиг.
2014-02-11
хохирогч:
цагдаа олохгүй ээ.ямар ч чадваргүй бэлэн хувцас өмсөж цалин,цол авсан гарууд . хэргийг бүртгээд л өнгөрнө. харин өөрийг чинь юмаа сайн хямгадахгүй яадаг хулгайч вэ гээд буруутгана.
2014-02-11
нараа:
ялангуяа захын цагдаа нар хулгайчтайгаа нэгдчихсэн байна лээ...юмаа алдсан хүн чухам хэдэн төгрөг алсан, юу юу алдсанхаана явж байгаад алдсан гэдэг нь л захын цагдаа нарт хэрэгтэй байдаг... захын хулгай ч нар талбайгаа хувиарласан юм шиг...тэгээд хэн авсан хэр юм авсан нь тодорхой ашигны 80 хувийг нь авдаг биз...цагдаа нар нь бүр голийчихсон...үхсэн хүний зураг хүртэл оруулаад энэд дотор хулгайчтай төстэй хүн байна уу гээд асуугаад... энэ байх гэх дээр наад хүн чинь үхчихсэн гээд 4 хүний 3-ийг нь хэлэх жишээтэй ойлгомжтой байгаа биз дээ тэмүүжин сайдаа захын цагдаа нарыг үтэр түргэн солих хэрэгтэй....
2014-02-11
irgen:
tsagdaa olno gej hudlaa do.baahan yum asuuj bichig tsaastai zuuraldaad l taarna.
2014-02-11
irgen:
erni bol yma hulgaid aldsan bol oorool araasni haij baijolj avahgv bol tsagdaa olno gvl vlgeriin dalai shuluuhan oorsdoo gaduur garch haij olhoo bod ok
2014-02-11
ихан:
цагдаа хулгайч 2 чинь ихэнх тохиолдолд 1 хүн байдаг. эсвэл хулгайчийг явуулаад олзоо хуваадаг цагдаа нар нар найзыгаа олж өгч харагдана даа. сайд хурандаа нар нь энэ муухай байдлыг эвдэж өөрчлөхцаг болсон бйамаар. нямдоржийн оронд ирсэн нөхөр уб-ын цадаагийн гэх байгууллагыг хуйгаар нь бүрэн эрэгүүлж өөрчлөх цаг болсон
2014-02-10
irgen:
manai tsagdaa nar olj ugch chadahuu hulgaichiig ni olj uguud baihad l aldsan yamaa olj awch chaddaggui shuu dee
2014-02-10
(///):
odoo ene yed harin hulgaich luivarchid l saihan amidraad baigaa uym bishyy. uyn tam mam bolood yavchihvaa bas ter burhan bas ter hulgaich nariig barij shiitgej uguhyy aan byy muhar sysegt itge
2014-02-10
дугарзаан:
найзаа бүү харамсаарай тэр авсан хулгайч одоо өөрөө тамд очно цагдаа олоод өгвөл сайн шүү хулгайч хүн угаасаа зовлонгоор баян байдаг юмдаа
2014-02-10
дорж:
би энэнээс их зүйл хулгайд алдаад баянголын цагдаагаас овоо юмаа алдсан хулгайч байна гэж хэлүүлээд өнгөрсөн наадахчинь олдохгүй
2014-02-10