Гадаадад зорчих гэж буй иргэдийн анхааралд
2014-02-10

Манай иргэд АНУ болон Шенгений бүсийн улс оронд зорчоод тухайн улсын хилийн шалган нэвтрүүлэх албанд саатуулагдан буцаж ирэх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарах боллоо. Хэдийгээр тухайн иргэн зорчих улсын ЭСЯ-наас виз авсан боловч уригч талын холбогдох байгууллага нь албан ёсоор уриагүй байх нь илэрч хил дээрээс буцаагдан замын зардал, визийн хураамж зэрэг эдийн засгийн болон цаг хугацаагаар хохирч  байна.

Тухайн улсын ЭСЯ-наас олгосон виз тус улсад зорчих эрхийн эцсийн шийдвэр биш бөгөөд хилээр нэвтрүүлэх, байх хугацааг тухайн улсын цагаачлалын болон хилийн шалган нэвтрүүлэх алба нь эцэслэн шийдвэрлэдэг.  Иймд  уригч байгууллага, иргэн,  хувь хүнтэй урьдчилан холбогдож, виз хүсэгчийн материалыг зорчих улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүрдүүлснээр иргэн та ямар нэг хохирол хүлээхгүй байх боломжтойг Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэдэд анхааруулж байна.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zuv zuv hvmvvsee anhaar!
2014-03-06