Сирийн энхийн хэлэлцээр шинэ шатанд шилжлээ
2014-02-11

Сирийн Засгийн газар болон сөргөлдөгч талуудын хэлэлцээрийн хоёрдугаар шат эхэлжээ. Эхний өдрийн хуралдаан хаалттай болж өнгөрсөн тухай “ВВС” агентлаг мэдээлсэн байна.  Энхийн хэлэлцээрийн нэгдүгээр шатанд босогчдын талд эзлэгдсэн “Хомс” хотоос эмэгтэйчүүд, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцож, 600 гаруй хүнийг аюулын бүсээс гаргасан юм. Мөн босогчид болон Засгийн газар хооронд түр гал зогсоох гэрээ байгуулсан нь хэлэлцээр амжилттай явж буйг харуулсан билээ. Тиймээс хэлэлцээрийн хоёрдугаар шат үр дүн авчирна гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, терроризм, хүчирхийллийг таслан зогсоох тухай асуудлаар хэлэлцсэн боловч үзэл бодлын зөрчилдөөн гарсан хэвээр байгаа аж. Гурван жилийн турш үргэлжилсэн иргэний дайныг зогсоохын тулд хоёр тал анх удаа Женев хотноо хэлэлцээрийн ширээний ард суусан ч хурал өнөөдрийг хүртэл үл хүндэтгэсэн байдалтай үргэлжилж байгаа аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-11