Францис Орланд АНУ-д айлчилж байна
2014-02-11

Францын Ерөнхийлөгч Францис Орланд АНУ-д хоёр хоногийн хугацаатай улс төрийн айлчлалаа эхлүүлжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай Вашигтонд уулзаж, дараа нь Цагаан ордонд хэвлэл мэдээллийнхэнд цаг үеийн асуудлаар ярилцлага өгчээ. “CNN” агентлагийн сэтгүүлч  Францис Орландаас тэргүүн хатагтайгүйгээр төрийн дээд хэмжээний айлчлал хийх ямар санагдаж байгааг нь асуусан байна. Тэрбээр уг асуултад “Хоёр орны цаашдын харилцааны төлөө төрийн дээд хэмжээний айчлал хийхээр болсон. Миний хажууд зогсч буй Ерөнхийлөгч Барак Обама бид хоёрыг АНУ-Франц хэмээх хоёр гүрний төлөөллөөр харахыг  хүсч байна. Яг одоо хувийн асуудлыг минь хөндөхгүй байхыг хүсч байна” хэмээн хариулжээ. Харин “ABC” агентлагийн сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагаас "Та Францын Ерөнхийлөгчийн утасны яриаг чагнахыг “NSA”-д зөвшөөрсөн үү" гэсэн асуултад Обама “Мэдээж би хамгийн сайн нөхрийнхөө гэрт ороод хулгай хийхийг хүсэхгүй байна. Тиймээс үгүй” гэж хариулжээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Франц улс 1914 оны долоодугаар сараас 1918 оны арваннэгдүгээр сарын хооронд өрнөсөн дэлхийн I дайны үед хэрэглэгдэж байсан нууц бичиг баримт болон соёлын томоохон дурсгалт зүйлүүдийг АНУ-аас татах асуудлыг ярилцах гэнэ. Түүний айлчлал ирэх пүрэв гаригт өндөрлөх юм байна.

Б.Дэлгэрцэцэг

     
Shuud.mn
Сонин хачин
enhee:
ene ner meree zuv bicheechee yun erunhiilugch garaad irevee gj bodloo
2014-02-12
uuuuu:
haha zovlon negtnuud uulzaj de. ner hundeer navs unaj, avgai huuhnuudiin asuudal geed ene 2-t naizlah zuil ih bh shig bnaa. aaa bas hamt huuhendeh gej bgaan boluu hehehe
2014-02-11
correct:
françois hollande.....unshihda :франсуа оллонд
2014-02-11
samedi:
франсуа олланд
2014-02-11
correct:
f.holland
2014-02-11