Барилга дээрээс унаж бэртжээ
2014-02-11

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вlue star” ХХК-ийн туслах ажилтан У/эр.26 настай/ барилга дээр ажиллаж байгаад унаж бэртжээ.

Тэрбээр “Тесо” ХХК-ийн хашаан  дотор барьж буй 5 давхар сэндвичин барилга дээр ажиллаж байжээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Мөн өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр БЗД-ийн 1-р хорооны иргэн Т /эр.51настай/-ийн  гэрээс Замган утаат манан хөөрөг, их гарын мөнгөн болон алтан шармал аяга, дунд гарын хээгүй мөнгөн аяга, жижиг хундган мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж гинжний хослол зэрэг эд зүйл алдагдсан байна. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

5

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин