Х.Дуламсүрэн: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна...
2014-02-12

Би шүлэг - яруу найраг, шинжлэх ухааны нээлт, шинэ технологи бас шинэ хүнд дуртай. Сайхан шүлэг уншихад санаа сэтгэл сэргээд, үнэний гэрэлд өртсөн мэт саруул сайхан болдог билээ. Фейсбүүк хэмээх бүхэл бүтэн гариг ертөнц болон өргөжиж буй цахим сүлжээнд ордгийн шалтгаан бол шинэ бүхнийг олж харах - нээх хүсэл минь. Саяхан миний хувьд гайхам нээлт мэт санагдсан нэгэн бүсгүйг та бүхэнтэйгээ танилцуулж байна. Түүний нэрийг Хишигнямын Дуламсүрэн гэнэ. Төв аймагт төрж өсчээ. КУДС-ийг сэтгүүлч, кино жүжгийн зохиолч мэргэжлээр төгсөж, “Монголын Мэдээ”, “Тэргүүн” зэрэг сонинуудад сэтгүүлчээр зургаан жил ажилласан ажээ. Xарин oдоо Солонгост ажиллаж амьдраад мөн л 6 жил болсон гэнэ. Асар их ажлын зав чөлөөгөөрөө 20 гаруй жилийн тэртээгээс бичих болсон шүлэг яруу найргаа тэрлэсээр яваа нэгэн. Түүний шүлэг яруу найраг зүгээр л нэг үгээр наадах биш харин үнэнийг эрэлхийлсэн, утга уянгатай, сэтгэл зүрхэнд үлдэцтэй байгааг мэдрэхдээ би түүнтэй ярилцах юмсан гэж бодол тээсээр цахим ерөнтөнцөд хөөрөлдсөн минь энэ. Уншигч таны мэргэн оюун тунгаах буйзаа.

 6

Эрдэнэбат: За сайхан шинэлэв үү Дуламсүрэн?

Дуламсүрэн: Сайхан шинэлсээн, та сайхан шинэлэв үү? Хэдийгээр хүний нутагт байгаа ч монгол ёс заншлаа дагаж, идээ будаа засаж, бууз, баншаа хийгээд сайхан л шинэллээ.

 6

Э: Монгол хүн хүний газар гүний нутагт очоод л өөрийн улс орноо тэр улс оронтойгоо харьцуулж элдэвийг бодож эхэлдэг. Чиний амьдарч байгаа улс орноос бид юугаараа илүү, юугаараа дутуу юм шиг байна даа?

Д. Эх орондоо байхад монголынхоо үзэсгэлэнт сайхан байгаль, агаар, өргөн уудам газар нутгийг тэгтлээ мэдэрч анзаарч явсангүй. Харийн нутагт ирээд, эх орон минь ямар сайхан болохыг илүү их мэдрэх юм. Бүр цаг үргэлж шүү...

 6

Э. Хэл усыг нь сайн сурсан хүний хувьд наад улсынхаа амьдралын гүн рүү нилээд орж чадаж байгаа гэж бодож байна. Ер нь Солонгосын сайн муу, сайхан муухай нь юундаа байх юм?

Д. Анх энэ улсад ирсэний дараа, “Энэ улсад ер нь сайхан юм байна уу?! Ажил нь хүнд, хүмүүс нь цаг наргүй ажиллдаг, бүгчим, тэнгэр нь цэлмэг биш” гээд л бүх юм бүрхэг санагдаад байсан. Одоо бол Монголтой маань харьцуулахад илүү хөгжилтэй, эмх цэгцтэй, маш ажилсаг ард түмэнтэй улс байна. Тийм дээ ч маш богино хугацаанд хөгжиж дэвжиж чадсан байх гэж бодогдох болсон. Харин амьдралын гүн рүү нь бол орсоон. Хийж үзээгүй ажил байхгүй гэж хэлж болно. Хүмүүсийн хийдэг бүх ажлыг хийж үзлээ.

 6

Э. Хүмүүс нь ажилсагтаа биш, ердөө мөнгө л тэднийг морь нохой мэт хөдөлгөдөг гэж боддог ш дээ...?

Д: Тиймээ. Мөнгөгүй бол хэцүү. Мөнгөний төлөө цаг наргүй өглөөнөөс орой болтол ажилладаг. Заримдаа энэ бүхэн ямар утга учиртай юм бэ гэж боддог шүү...

 6

Э: Миний бодлоор барууны гэгдэх орнуудад ямар нэг сайхан цэцэрлэг, сүүдрэвч зэргийг хүн ардынхаа эрүүл мэнд сайн сайхныг бодсондоо биш, хэн нэгэн мөнгө олох гэсэн зорилгоор ингээд хийчихвэл хэдэн цаас чангааж болох юм байна гэсэн дээ нэг нөхөр барьж босгоод байгаа юм шиг санагддаг. Чамд тэгж бодогддог уу?

Д: Зарим нь бол сэтгэлээсээ хийдэг, ажилладаг хүмүүс байдаг л даа. Жишээ нь энд л гэхэд анагаах ухаан , гоо сайхны чиглэлээр дэлхийд номер нэг болж байгаа юм байна гэж бодохоор үйлчилгээтэй. Миний ажиллаж байгаа эмнэлэг гоо сайхны тасагтай...Яахав эмч мөнгөө бодож л юм хийдэг байх....

 6

Э: Гэхдээ л мөнгөн доор сөгдсөн хорвоо биз дээ?!

Д: Энд гоо сайханы тал дээр бол хүнийг яaж гоё сайхaн болгох вэ гэдэг дээр үнэн  сэтгэлээсээ ханддаг. Би ямар мундаг юм бэ л гэж харж сууна.

 6

Э: За тийм байдаг байж... Одоо хоёулаа чиний бас нэг “мундаг ажил” болох яруу найргийн тухай хэдэн үг сольё тэгэхүү?

Д: Тэгье...

 6

Э: Эрэгтэй хүн бол нэг их олон асуудалгүй. Харин эмэгтэй хүн бол олон зүйлийг зохицуулж, олон юмыг амжуулах хэрэгтэй болдог. Аль заванд нь ийм сайхан шүлэг, яруу найраг бичиж амждаг байна аа?

Д: Энд ханьтайгаа, хүүтэйгээ амьдарч байна. Ажилдаа явах, хүүгээ асрах гээд л ажил их байдаг ч, би шүлэг бичих дуртай. Сэтгэлийн их таашаал авдаг. Шүлэг бичихгүй өнжинө гэдэг бол миний хувьд тэр өдрийг уйтгартай, утгагүй өнгөрөөсөн мэт санагддаг. Өглөө ажилдаа гарахаас өмнө, орой цаг заваараа заавал хэдэн мөр бичиж байж санаа амардаг.

 6

Э: Тэгэхлээр амьдралд хандах хандлага чинь яруу найргийн хандлага, түүнээс төрсөн сэтгэгдэл мэдрэмж чинь яруу найраг болоод л урсаад байдаг хэрэг үү?

Д: Яг тийм. Ер нь би багаасаа л бичсэн л дээ. Арван нэгэн настай байхад минь манай сургуульд утга зохиолын дугуйлан гэж байлаа. Тэнд явж шүлэг бичдэг байсан.

 6

Э: Яруу найрагчид өөрийн гэсэн ертөнцийг бүтээдэг, тэгээд тэр ертөнцөөсөө энэ ертөнцийг хардаг гэх яриа байдаг. Гэтэл чиний шүлэгнүүдийг уншиж суухад манай муу “нүгэлт” ертөнц л байх юм. Өөрөөр хэлбэл тийм хийсвэр ертөнц биш юм шиг санагддаг.

Д: “Нүгэлт” гэдэг дээр би санаа нийлэхгүй байна аа.... Би ямар ч юмыг маш өөдрөгөөр хардаг....Хэдийгээр “нүгэлт” гэж хэлж болох боловч хүний амьдралд сайхан зүйл зөндөөн бий...Ийм сайхан байгалтай, ийм сайхан дэлхийд төрөөд, хэдийгээр богино хугацаанд болов ч хүн болж төрөөд үр удмаа үлдээгээд амьдрана гэдэг аз жаргал биш гэж үү?!

 6

Э: Фейсбүүк дээрх шүлгийг тань уншиж суухдаа, энэ хүний ер нь өдрийн тэмдэглэл нь шүлэг яруу найраг нь л юм байна гэж боддог шүү...

Д: За одоо ер нь өдрийн тэмдэглэл маань шүлэг яруу найраг маань л болоод байна даа...

 6

Э: Далайн хөвөөнд очоо л биз дээ? Ямар бодол сэтгэгдэл төрөх юм?

Д: Ямар гоё мэдрэмж төрдөг гээч...Ёстой л диваажин гэж энэ юмуу гэж бодогдох шиг болдог. Нарны туяа далайн мандал дээр гялалзан гялтганаж байгааг харах үнэхээр сайхан шүү. Нар шингэх ч ялгаагүй. Нар аажуухан доошилсоор тэр их усны мандал руу зугуухан хөвж орох мэт...Үнэхээр гайхалтай. Би далайн эрэг дээр очих их дуртай. Даанч тэр бүр очоод байх боломжгүй юм даа...

 6

“Далайн мандал нарны цоргионд сондор шиг гялтагнаж

Давалгаа нь аниргүйн гүнрүү одоход би ертөнцөд мэндэлсэн

Тэнгэрийн цэгээн судлаар одод сэлгэн амаржиж

Тэнэмэл саран эрхэсийг эзэгнэхэд, тэсэхүйяа бэрх өвдөлт дундаас би төрсөн

Газрын өвгөн чулуу миний мэндэлсэнийг дуулаад

Гараараа навчис сүлжиж өлмий дор зулсан

Ганган дэлхийд нүцгэн ирээд хайраар хувцас эсгүүлж

Гариг андуураагүйдээ зүрхээн тэвэрч мэлмэрсэн

Өвөл намайг төрөхөд ирээгүй байсан,

Өвөлжөө бууцаа бэлдээд тэдний дэргэд буусан

Зунаас би эгч болохоор зургаан сарын дараа надад ирж золгосон

Зуныг дагаад би эрвээхэйн үүрэнд хонож, цэцэгсийн дэлбээнд үдэлсэн

Зуун зуун жил өнгөрсөн ч энд л амьдрахаар шийдсэн...

 6

Э: Чиний шүлгийн энэ мөрүүд маш таалагддаг. Ер нь амьдралын утга учрын тухай ямар бодолтой явдаг вэ?

Д: За ер нь бодоод байхад үр хүүхэд л амьдралын утга учир юм даа... Хичнээн их эд хөрөнгө, ер нь юу ч байгаад нэгэнт л буцах хорвоо шүү дээ, харин үр удам минь үлдэж үргэлжилнэ гэхээр сайхан санагддаг.

 6

Э: Чиний “Нүцгэн ирсэн, нүцгэн буцна...” гэдэг шүлэг санаанд орлоо....

Д: Нүцгэн ирсэн, нүцгэн буцна

 6

Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ

Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн

Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна

Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно

Нүцгэн ирсэн, нүцгэн буцна

Хайртай бүхнээ хамаатан саднуудаа

Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна

Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа

Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно

Нүцгэн ирсэн, нүцгэн буцна

Нүглээ үүрээд, буянаа тэврээд нүүр тулна нөгөө хэдтэй

Нөмөрт нь хоргодох там диваажингийн үүдийг сахиж хэсэгтээ саатна

Тэндээс тэгээд тэнгэрийн судлаар үрсээ ажиж

Тэмдэг тавина тэдэндээ эргэж очих гэж...

Буян хураасны ач гавьяа байвал буцаад ирнэ, нүцгэн ирнэ

Нүүр минь шинэ, нуруу минь бас шинэ, бие минь шив шинэхэн

Би одоо гамтай амьдрана, бичгийн ширээгээ өдөр бүр цэгцэлж

Буй биеэрээ шүлэг болно, буцаад нүцгэн явна би сайн мэднэ...

Шүлэг минь үлдэхийг, бусдад тусалсан мөч бүхэн бурханы хайраар үржиж , буцаж ирэх тийз болдгийг бүүр сайн мэднэ

Иймээс булга шуба, ээмэг бөгж биш, буян хурааж, хайр тарьж эхэлсэн

Тарьсан ургацаа хураагаад буцна,

Там диваажингийн үүдэнд хэрэг болно

Нүцгэн ирээд, нүцгэн буцах орчлонд

Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхино

Сүүмгэр цэнхэр туяа болоод

Сүнс минь тэнгэрлүү хавж одно ...

Нүцгэн ирсэн, нүцгэн буцна...

 6

Э: Гайхалтай шүлэг. Энэ шүлэг чинь л надад  чамтай нэг сайн ярьж суухсан гэсэн бодол төрүүлсэн юм. Энэ шүлгийг хаана хэрхэн тэрлэв ээ?

Д: Шүлэг бичих санаа янз бүрээр төрнө л дөө. Гадуур явж байхад, юм бодоод хэвтэж байхад, сайхан зураг харах, дуу сонсох, сайхан хүмүүстэй уулзах гээд л...Харин энэ шүлгийн тухайд бол, шүлгээ бичих санаатай жаахан юм бодоод суусан юм. Тэгтэл бүх юм утгагүй санагдлаа. Тэртээ тэргүй нүцгэн ирсэн, нүцгэн буцна. Гунигтай ч юм шиг...ёстой л таны түрүүний хэлдэгээр амьдралын утга учир юу вэ гэсэн бодол орж ирсэн. Тэгээд л энэ шүлгээ бичсэн...Ер нь тэгээд шүлэг бичнэ гэдэг заавал толгой холбож, гоё сайхан үг цуглуулахын нэр биш. Бусдад нэгийг ухааруулсан, бодогдуулсан байвал илүү гоё санагддаг. Тийм дээ ч өөрөө тэгж бичихийг хичээдэг. Бас үгийн боол болж баригдахгүй, задгай үгээр... ер нь тоглож бичихийг хичээдэг. Мөн хар бараан зүйл бичих нэг их дуртай биш. Тэртээ тэргүй, надтай надгүй хорвоогоор дүүрэн хар бараан юм байна. Гоо сайхныг, өөдрөг хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, эрч хүчийг хүмүүст өгөхсөн л гэж хичээдэг. Хүн сэтгэлээр баян байх хамгийн дээд жаргал л гэж боддог. Тиймээс хүмүүсийн сэтгэлийг хөглөх шиг сайхан зүйл хаа байх билээ…

 6

Сэтгэл...

Сэтгэл хөглөгддөг яг л хуурын утас шиг, хөглөгдөхөөрөө ямар уянгалаг гээч, яг л хөгжим шиг

Сэтгэл эмтэрдэг яг л чулуу шиг, эмтэрхээрээ цурхиран уйлдаг хад цуурах мэт хахирам, хатган өвтгөдөг

Сэтгэлээс ямар гоё гэрэл гардаг гээч цагаан, яагаан, цэнхэр тэр гэрэл бусдыг бас гэрэлтүүлдэг

Туяаран солонгорох цацраганд нь хүмүүс цэцэг шиг ургаж дэлбээлдэг, тэнгэрийн одод шиг тэнд эндгүй гялалзан түгдэг…

Тиймээс сэтгэлийг ургуулах хэрэгтэй, гялалзуулан өнгөлөх нь бас чухал Тэр хүч бол урмын үг, өгөөмөр хайр, их итгэл ...

.... Нүүрэнд эрт үрчлээ сууж, нүдний гал буурах үед

Нүүрээ биш сэтгэлээ өнгөлөхсөн, тослохсон, нүд минь дотроосоо гэрэлтэнэ..баясал төрнө

Сэтгэлээ нарны гялбаанд тольдохсон, сэлүүрдэж зугаалахсан бишрэм туяанд нь

Тэр туяанаас сав саваар дүүргэж сэтгэлрүүгээ юүлэхсэн ... .

... Сэтгэлээ өдөр бүр хөглөхсөн дуултал, уяртал, уяраад нисэн дүүлтэл, одод бүжиглэтэл

Сэтгэлээ өнгөлөн гэрэлтүүлэхсэн, гялалзан гялтганатал, өөрийн биеэ залуужтал, үрчгэр хорвоог толийтол

Сэтгэлээ шагнахсан цав цагаан сүүгээр, цайлган ялдам инээдээр, цагаан даашинз хуримийн бөгжөөр ... Сэтгэлээ шагнахсан

Сэтгэлээ дүүргэхсэн хамгийн тансаг хайраар, хайртай бүхнийхээ үнсэлтээр, халуун залуу насаараа ........сэтгэлээ дүүргэхсэн...өнө мөнхөд...

 6

Э: За сэтгэлийг маань үнэхээр хөглөдөг сайхан шүлэг яруу найраг бичдэг дүүтэйгээ  ярихад сайхан байлаа. Гэрэл гэгээтэй - үнэнээр дүүрэн шүлэг зохиолыг тань уншаад үнэхээр өөдрөг сэргэг болдог шүү.

6

Дүүгийн яруу найргийн тэнгэрийг Мөнх тэнгэрийн хүч ивээг!

Д: Танд бас баярлалаа. Hадтай цаг зав, сэтгэл гарган хэдэн улс дамнаж, ингэж сайхан ярилцсанд. Мөн намайг дэмждэг бүх уншигчиддаа баярлалаа гэж хэлмээр байна.

5

З.Эрдэнэбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
setguulch ooriin uzel bodloo hund tulgaad yamar teneg asuult tavia ve?shal durgui hurchihlee.harin ene ih uhaalag busgui baina.ichij amidraasai ene erguu setguulch.ooroo un*d uz dee erguu mini.
2014-02-16
taalagdlaa:
saihan shuleg bichjee ukhaalag busgui bna.ulam ikh amjiltiig khusie
2014-02-13
баагий:
нүцгэн ирээд нүцгэн буцахаа мэдэхгүй зарим нэг хүмүүс хэдэн үеэрээ днэ гэж, тамд хэрэглэнэ гэж мөнгө хурааж хуримтлуулдаг шинжтэй. сангийн сайд байсан баярцогт тамд очоод мөнгөө идэх үү? эдийн засгийн хөгжлийн сайд батбаяр бас л тамд очихдоо унана гэж машин авдаг уу? наранхүү гишүүн тамд шарга азрагаа унана гэж боддог юм байх даа. үхсэнийхээ дараа эдлэнэ гэж амьддаа нэр нүүрээ барах хэрэг юун???
2014-02-13
таалагдлаа:
нүцгэн ирээд, нүцгэн буцах орчлонд нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхино сүүмгэр цэнхэр туяа болоод сүнс минь тэнгэрлүү хавж одно ... нүцгэн ирсэн, нүцгэн буцна... авгайдаа уншиж өглөө юм бодог
2014-02-13
1213:
ухаантай хүүхэд байна. ирээдүйг маань ухаалаг шүлгээрээ гийгүүлж байгаад нь байярлаж бас омогшиж сууна.
2014-02-12
zochin:
saihan shvleg bichdeg hvvhed bn aa chamd amijilt hvsie ohin min odoo chi butslaj bn daa bicheedbai amijilt hvn haan baih ni chuhal bish bid 1 delhiitei shvv dee
2014-02-12
танд:
танд гэж бичдээ сурвалжлагчаа
2014-02-12
erguu setguulch:
ene setguulch ni ymar erguu asuult asuudiin be mungunii toloo l geed bhiin. hun busdiig oor shigee sanadag gej ug l sanaand orj bn.
2014-02-12
kkkk :
bi ochood avaad irneee kkk
2014-02-12
erdene bet aa:
tanai ene saihan duu huntei suusnuu
2014-02-12
gege:
caihan emegtei uhaalag .....solongost uhsenee hiij bgaan bol doo
2014-02-12