Такси № 56
2014-02-12

Сайн байна уу манайхан. Энэ удаад ганцаардсан охин, нэгэн бүсгүйн өөдрөг үзлийн талаар болон нийт олонд хамаатай зарим асуудлыг чадан яадан дүрсжүүлж зурагжуулж хүргэж байна. Таалал орштугай.

 6

1.Аавтайгаа ярилцмаар байна 

12 настайгаасаа эхлэн тамхи татсан гэх 20 настай охин хороолол хүргүүллээ.

Суугаад л тамхи татах зөвшөөрөл гуйсан охин ингэж ярилаа.

5

О -Би ч уг нь багаасаа татсан л даа. Ээж мэддэг байсан, ээж өөрөө их татдаг ккк  аав мэддэггүй. Тэгээд яахав ээж өршөөгөөд л ааваас нуугаад л би гэдэг хүн улам сайн уушигладаг болоод л ккк. Саяхан би нэг сар татаагүй гүрийсэн байхгүй юу модон чихэр идээд л тэгсэн хэцүү юм аа,  манай найзууд чинь ихэнх нь татна.

Х -Чи ч өсөх насан дээрээ татсан юм байна. Яваандаа муу даа.

О -Харин тийн эхний мэдэгдээд байгаа нь би аягүй давжаа байна аа. Ангидаа хамгийн намхан нь би ш тээ ккк. Тамхинаас л боллоо гэж бодоод байгаа юм. За урд бол бүр аймаар орсон.

Х -Урд гэж хаана ?

О -Хөх хотод би тэнд хэлний бэлтгэлд хоёр жил сурсан юм. Тэнд бүүр сайхан орсоон ккк. Энд бол бас сургуульд чинь бас багш нар дарамтлаад тамхи татдаг бол сургуулиас зайл, бараг дэлхийгээс зайл гэж байгаа юм чинь ккк.

Х -Найз банди чинь дургүйцэхгүй байна уу?

О -Өө үгүй. Би ганц л бандитай 3 жил үерхэж байна. Анхнаасаа татдаг байсан болохоор дуугай л байдаг юм. Одоо ээж, аав хоёр бараг суу муу ч гэх шиг тэнэг. Ккк одоо тэгсэн харахаар тэнэг. Эхний хоёр жил зүгээр л байсан одоо харахаар царай муутай ч юм шиг санагдаад, сонин ккк.

Х -Юун сууж амьдрах чи тэгвэл бараг одоо найзаасаа уйдчихсан юм биш үү.

О -Хааяа л тэгж санагддаг юм ккк. Намайг Хөх хотод байж байгаад ирэхэд “би ёстой нэг ч охин хараагүй шүү” гээд хөөрхөн байсан юм аа... Хөх хотод байхад тэгж бодогдоод бид нар чинь нийлбэл монголчууд аягүй олуулаа юм билээ. Ар, өвөр гээд баахан монголчууд.

Х -Тийм шүү, нийлбэл ч олуулаа ... бид хоёр энэ мэт ойр зуур ярилцсаар хорооллын эцэс дөхөж ирэхэд охин “12-р байр очиход хэд гарахаар байна, ахаа” гэлээ. Би бараг 3000 гарах юм байна даа гэвэл нөгөөдөх маань найз охин руугаа утасдаж 2000 төгрөг бариад гараад ир гэж хэлж байна.

Тэгснээ над руу харж ингэхэд танай хүүхдүүд хэдэн настай вэ ахаа гэлээ.

Х -Өө том, жижиг бүгд байна. Бараг чам шиг ч охин байна.

О -Та гоё байдаг байх тэ, хүүхдүүдтэйгээ их нээлттэй яриад.

Х -Яринаа ярина, чи аавтайгаа ярилцдаг биз дээ.

О -Өө манай аав аягүй сонин юу ч ярьдаггүй. Гэртээ зүгээр нэг таньдаг хүмүүс шиг л байдаг ш тээ. Аавтайгаа тэгж дотно ярьж үзээгүй ээ.

Х -Шууд л ааваа ярилцаж байя л даа гэхгүй юу.

О -Эр хүн шиг ярья гээд үү ккк. Заримдаа ингээд таксинд тан шиг хүмүүстэй ярихаар гоё санагдаад байдаг юм. Аавтайгаа ерөөсөө ярьдаггүй болохоор.

Х -Аав ээж чинь салж сарниагүй биз дээ.

О -Үгүй үгүй зүгээр. Гэхдээ манай аав ажлаа хийгээд л мөнгө олоод л бид нарыг ойр зуур хоол ундтай байлгаад л болоо гэж боддог юм шигээ. Заримдаа гэр хоосон аав байхгүй ч юм шиг, гэхдээ манайх бас мөнгөтэй гайгүй л айлын тоонд орно. Аавын л ач л даа гэхдээ л.. бөөнөөрөө гараад гэр бүлээрээ хоолонд орьё гэхээр “за яршиг, яршиг мөнгөний гарз” гэж уцаарлаад л.

Х -Танай аав бид нар чинь гэхдээ завгүй л амьдарч байна даа.

О -Тийм л дээ, гэхдээ л хааяа ярилцдаг байвал гоё ш тээ ....

6

Миний тамхины эсрэг хийсэн ятгалгын хариуд ”би угаасаа жирэмсэн болонгуутаа гарна гээд шийдчихсэн байгаа” гэж итгэлтэй хариулсан охин 1000 төгрөг дутсан тул дараа нэгж явуулья гэж учирлаад үлдлээ.

6

2.Хорвоогийн бүх алтыг халаасалсан бүсгүй

Залуухан  өндөр  хүүхэн яаруухан гараа өргөлөө. Хүн чанар хийгээд нөхөрлөл гээд л тун өргөн сэдвээр богинохон зайд олон сонсууштай сонинг хуучилсан бүсгүйн яриаг хүргэе.

7

Э -Өө ёстой манайд чинь юм хийлгээд тэрнээсээ сэтгэл ханамж авч болдог болсон байна шүү гэж сэтгэл өндөр яриа эхлүүллээ. Тэгээд цүнхээ уудлан цайны сэнжтэй аяга  гарган ирж нэг залуугийн зураг буулгасныг харууллаа.

Энэ үнэхээр тод гоё болсон байгаа биз. Хурдан ч хийж өглөө гэж зургийг хуруугаараа илж байна. Хайртай залуугийнх нь зураг бололтой. Тэр залуу нь нэг солонгос кинон дээр гардаг одтой адил харагдлаа.

Х -Энэ чинь харсан залуу байх чинь нэг кино од уу, юу билээ?

Э -Тэгж хэлж болно. Миний хайртай залуу. Энэ саяхан нэг сериалд тоглосон юм. Гэхдээ гол дүр биш л дээ, жүжигчин ч биш. Би бөөн баяр бүүр, одоо визээ авах гээд Солонгос элчин рүү явж байна.

-Би аймаар кайф авлаа энэ зургаас. Ганцхан аяга хармаалчихаад хорвоогийн бүх алтыг хармаалчихсан юм шиг л явж байна ш тээ. Би  ийм л бусдаас энүүгээрээ л ялгардаг юм. Бид бүгд чихтэй амтай гэхдээ сэтгэлээрээ ялгарна тээ. Би энэнтэй хэдэн жил дандаа хамт байсан. Бизнесээр бол нэг амжилтад хүртлээ цуг байсан гэсэн үг. Бусад олон хүүхэн энэ хүнд байсан ч гэсэн миний үг энэ хүнд хүрсэн, нөлөөлдөг болсон гэдэг нь гоё байхгүй юу.

Хүүхэн ар араас нь маш ритмтэй ярьж байсан тул би зарим яриа логик дарааллыг хольж хутгаж эхэллээ. Гэсэн ч анхааралтай сонссоор л байлаа.

Э -Хүмүүс тэр миний захианд хариу бичлээ гэж баярладаг шиг тэр миний үгийн сонсдог болчихлоо гэж баярлаад яваа хүн ш тээ, би. Ингэж сэтгэл гэж ярьсаар яваад насыг барах нь дээ. Юу баян сэтгэл баян гэж.

 Х -Чи ч талархмаар амьдарч байгаа юм байна даа.

Э -Мөнгийг бол идэж болдог юм шиг хөөдөг биз дээ, бас хэрэгтэй үед нь идэх юм шиг идэж баймаар юм шиг ээ хэхэхэ, би чинь бас мөнгийг идэх биш гээд байсан иддэг юм байна лээ шүү. Аймаар хэрэгтэй болдог үе байдаг байна. Одоо яг тэр үе туулаад явж байна даа.

Х -Хүнд үеэ туулж байна гэж үү?

Э -Тийм гэх үү дээ, гэхдээ сэтгэл баян байна оо ккк би алзахгүй, аймаар мундаг найз нартай. Гоё хүмүүс дундаас төрсөн од найзуудтай. Тэдэнд гол нь өнөө л Сокоогийн үнэн үг л хүрсэн байна ш тээ. Өөр юм байхгүй, тэрнээс үзэсгэлэн гоонууд гоё царайлгууд хорвоогоор нэг байгаа ш тээ, угаасаа тээ. Би бол дандаа тэгдэг юм. “Битгий андуураа, эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй, ер нь эмэгтэй хүн муухай явах эрхгүй” гэж. Жинхэнэ үзэсгэлэн гоо чинь дотроосоо гэрэлтдэг юм. Тэрийг олж харвал чи азтай энэ тэр гэсээр байгаад  нөгөөдөхийг би өөртөө дасгасан ш тээ.

Х -Хүчтэй үг байна шүү.

Э -Үг ер нь аюултай ш тээ. Би нэг муу зүйл хийсэн хүнийг буруутгадаггүй байхгүй юу. Яагаад гэхээр тийм муухай юм хийтэл нь зүрх сэтгэл рүү нь ч юм уу, хэн нэг нь үгээр ч юм уу юм хийсэн байдаг байхгүй юу. Орон зайгаар давшилдаг аюултай. Яагаад ч энэ хүн ингэхгүй дээ гэсэн хүн хэрэг хийчихсэн гээд л гардаг, тэр нөгөө хардаад нэгийгээ алчихдаг хүүхэн байна. Тэгтэл нь гомдоосон л байгаа байхгүй, муухай үг доромжлол үзүүлсэн л байгаа байхгүй юу. Хүн алья гэж бодогдтол нь зүрх сэтгэлийг нь ухдаг байгаа байхгүй юу ... Би өөрөө тэгж үзсэн байхгүй юу. Өөрөө үзсэн хүн л тэрийг ойлгодог юм билээ ахаа. Урьд нь болохоор яагаад ингэдгийн сонин юм гэж боддог байсан байхгүй юу.  Гэхдээ заавал өөрөө туулж үзэж байж ухаарах хэрэггүй биз дээ. Зарим найз нар залуухан охидуудад би хэлдэг юм. Эгчээ яах юм, энэ тэр гэхээр нь би та нар миний үзсэнийг заавал үзэж туулах туршлага судлах албагүй, өөр зам сонго гарц хай л даа гэдэг юм. Чи өнөөдөр яаж амьдарна. Хүнд яаж хандана яг тэр нь өөрт нь эргэж ирдэг болохоор бид зурсан зургаар биш өөрсдөө зургаа зурж явдаг тэ. Аав, ээж тэнгэрээс харсан ч дандаа туслаад аваад явахгүй ч тэгж чаддаг байсан бол бүх хүн ямар ч алдаа мадаггүй л гоё явна ш тээ, тийм биз дээ ах аа. Дотроосоо бүх юмыг гоё байлгавал тэ. Гэнэн хүнийг цайлган гээд байдаг юм. Үгүй харин тэнэг байгаа байхгүй. Цайлган хүн гэж муу санадаггүй л хүнийг хэлдэг юм байна лээ. Юм үзэхээрээ хашир сууна гэж юу байгаа юм, наана нь мэдрээч гээд найзууддаа их сургана ш тээ, би.

Х -Энэ бодол тэгээд чамд яаж суусан байх уу, чи их уншсан юм уу?

Э -Би хар багаасаа ингээд айлын хажууд байгаад миний хүү тэг ингэ гэхээр нь за гээд л гүйдэг хүүхэд байсан байхгүй юу. Багын тийм, намайг ах эгч нар аймаар зардаг бас аймаар онгироо нь, жоохон онгироочиход л би хэзээ ч бэлхэн байлаа шүү дээ.  Тэгээд л айлын гэр мэр цэвэрлээд явж байхдаа надад зориулж яриагүй хоорондоо ярьж байсан амьдралын бодит юмнуудыг нь их сонсдог байсан байхгүй юу. Тухайн үедээ гайхаад ямар сонин юм яагаад ингэдэг юм бол гээд л том хүний яриаг ойлгохгүй байсан. Гэтэл амьдралд тэр яриа нь толгойд аль хэдийн суучихсан байж байдаг юм билээ ш тээ. Яг тийм юм тохиолдоод ирэхээр тэр сонсож байсан үгнүүд санаанд ороод л аль хэдийн туулаад үзчихсэн ч юм шиг. Ухамсарт шингэчихдэг юм уу аа. Тэгээд ингэж болохгүй ш тээ гээд л өөрийгөө татаж байгаа юм чинь. Суурь хүмүүжил маш чухал... хэхэхэ. Би өөрийгөө аймаар суурь хүмүүжилгүй гэж боддог байсан байхгүй юу. Яагаад гэвэл найз нартайгаа оройтож тэнэх дуртай. Тэгээд би ёстой суурь хүмүүжилгүй гэсэн үгүй юм билээ. Яг тулахаар биеэ татаад л авчихдаг. Намайг янз бүрээр явдаг барьдаг гээд л байдаг юм. Би тэгэхэд харьцуулж харахад аймаар юмнууд эргэн тойронд байна ш тээ, итгэлгүй нэгнийхээ юмыг ар өврөөр нь авчихдаг,  бүр нөхрийг нь эргүүлж байгаа аваад суучихсан ч юм байгаа юм чинь. Нөхөр мөхөртэй нь явалддаг болчихсон. Тэд нар чинь харин жинхэнэ суурь хүмүүжилгүй юмнууд байдаг юм билээ ш тээ, ахаа. Харахад хүмүүжилтэй гоё биеэ аваад байгаа юм шиг мөртлөө араар нь хүний нөхөр эргүүлээд л явж байдаг. Муухай бузрууд шүү тэр нээрээ, нэг л их оффисийн ажил хийсэн царайтай. Бодол нь санаа нь аймаар явцан. Би бол тэнэчихдэг явчихдаг гэж л хэлэгддэг. Тэгээд л чи одоо болиоч молиоч  гээд л. Тэгсэн өөрсдийнхөө нууж явдаг юмаа над дээр хэлдэг байсан байгаа байхгүй юу. Гэхдээ би өдрийн цагаар айлын гэр цэвэрлээд нэг бол шударга тохироод явна уу гэхээс өдрийн цагаар хүний нөхөр эргүүлээд буудал хэсээд явна гэж байхгүй ш тээ.

Х -Хүүхнүүд ер нь нэгнийхээ нөхрийг их эргүүлдэг тал байна уу,  үгүй юу?

Э -Өө эр эмгүй л байна ш тээ, хүний хамгийн муухай шинжээ. Надад ч гэсэн заримдаа нэг найз энэ тэрийн нөхөр таалагдаж л байдаг. Хөөх ямар гоё залуу вэ гээд л. Гэхдээ тэр бол хүрч болохгүй зүйлүүдийн нэг. Хүрвэл хүний юмыг өвтгөхөөс гадна өөрийнхийгөө бүр их өвтгөнө ш тээ. Тэрийг аягүй сайн мэдэх хэрэгтэй.

Х -Гэхдээ нэгийнхээ ар гэрийг оролдоно гэдэг хатуу л даа.

Э -Би чинь нөхөртэй байсан байхгүй юу. Манай нөхөр аймаар гоё залуу. Жоохон байхдаа сайн майныг нь бодоод суучихсан. “Би чиний баатар чинь байна” гэхээр нь л итгээд суучихсан ккк, яадгийн, би тийм зоригтой эр хүнд дуртай. Гоё тээ. Юу ч байхгүй ч гэсэн ялах зоригтой залуу байлаа гэж. Аймаар хөөрхөн. Тэгээд суучихсан. Тэгээд яахав үзэл бодол таарахгүй. Би ч яахав нөгөө баатраа эр хүн шиг ноён нуруутай байлгах гээд тэгээд болсонгүйээ салчихсан. Гадаад явдлын яамаараа явчихаарай ах аа, Би тэгээд салахдаа нөхөртөө хэлсэн юм. За хорвоогийн бүх бузруудтай нөхцсөн ч болно харин найз нөхөдтэй минь битгий явалдаарай новш минь, дундаасаа гаргасан хүүхэд байгаа. Тэр хүүхэд төрсөн цагаас чи бид хоёр холбогдсон. Тэр хүүхэд хөгшрөөд үхэх цагт чи бид хоёр нэр салгана аа гээд хэлцэн.  Тийм биз дээ цаасан дээр мянга салж болно. Бид хоёрын хайраас гарсан хүүхэд байна. Х -Хүүхэд чинь хэдэн настай вэ?

Э -Одоо 15 хүрч байна. Тийн ш тээ би аймаар том болцон хүүтэй ш тээ ах минь. Тэрийг чинь хайран дунд нь бүтэн байлгах гэж их хичээгээд болсонгүй ээ. Нөхрөөсөө салаад 4 жил болж байна. Би хүүгээ 3 настай байхад л салах байсан юмыг явуулсаар байгаад орой салчихсан. Эмэгтэй хүн бол хамгийн үнэтэй зүйл нь гэр бүл байх ётой гэж өөрийгөө сэнхрүүлээд олон сайхны хажуугаар зөрж гарч чадсаан би чинь.

Х -Аав ээж гэрийнхэн чинь юу гэх үү?

Э -Манай эмээ л намайг өсгөсөн юм. Гэхдээ эмээ ёстой хатуу хүн шүү. Хорвоогийн ухаан гэдгийг чинь надад 100 хувь суулгасан хүн дээ.

Эмээ ёстой надад аймаар чухал хоёр юм заасан. Нэг нь монгол дээл хийх, бас хатан ухаанаа үлдээсэн. Би одоо бол монгол дээлийг янзын оёно л доо. Би одоо ядарвал дээл оёод л амьдрана ш тээ. Тэр эмээ надад нугалаа шилбэ яаж гаргах гээд бүх нарийн юмыг зааж өгсөн. Би бол одоо мөнгөтэй биш юмыг үнэлж чаддаг хүмүүст л дээл оёж өгнө гэж боддог юм. Эмээ мундаг байгаа биз. Би өөрийгөө мундаг байна гж бодоод байсан эмээ маань мундаг байсных ч юм шиг ккк.

Х -Эмээ өвөө нар алт шиг юм хэлнэ шүү.

Э -Одоо ингээд нэг аягатай зургаа ертөнцийн бүх алтыг атгачихсан юм шиг атгаад дурлачихсан явж байна даа дүү нь. За би ер нь бол ингээд буунаа, эндээс виза авахийн тэгээд Солонгос ниснэ, энд үймүүлж боллоо ккк. Тантай гоё ярилаа. Энергитэй хүн юм аа та...

7

Тасралтгүй ярьсаар буусан бүсгүйгээс би солонгост юу хийхээр явж байгааг нь асууж амжлаа. Өө дэлхийг аврах ажил ах минь ккк ... тавьсан асуултдаа хариултаа авахаар чих тавин хазайж суусан миний хамар дээр хаалга пүд хийн хаагдлаа ...

 6

3.Хоовонгийн хов

За ингээд халтуур хийх замд хааяа таарах адал явдал сонин хачин хийгээд олон түмэндээ хэрэгтэй тустай мэдээ сэрэмжлүүлгийг чадахаараа хүргэе гэж бодох боллоо. Энд замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой жолооч нараас өгүүлж байгаа бас нэг саналыг зохих хүмүүст бидний ярьж сурснаар “автынхандаа”  уламжилья.

Хилийн цэргийн удирдах газрын дэргэд нэг гэрэл дохио бүхий уулзвар шинээр нээгдсэн. Гэтэл түүний наана байх хурд сааруулагч дээр асуудал байна аа. Гэрэл дохионоос 10 метрийн наана байх энэ саад тэндээс шууд хойшоо эргэх машин их байх юм аа. Анаж  анаж байгаа л урсгал сөрөх юм. Энд замын дээр хаалт тэмдэг зохицуулалт хийхгүй бол том аваар гарах нөхцөл бий болоод байна гэж нийгмийн идэвхтэй таксичид маань хэлж байна шүү. Хойд талд нь байх орон сууцууд болон гэр хороолол руу очихын тулд энд л эргэхээс өөр сонголт алга. Дүрмээрээ бол цаашаа явж тасархай шугам олно гэвэл бараг 2 км явах хэрэгтэй болж байгаа юм. Тэгээд л цаг завандаа харам манайхан урсгал сөрөн хойшоо эргэх юм. Баянхошууны хөтөл дээр хийсэн шиг хязгаарлах хаалт хийхгүй бол энэ зам дээр олон хавар нэгэндээ гэдэг болж таагүй зүйл осол эндэл гарч болохоор байна шүү. Нэг тохиодлыг нь буулгасан бичлэгээ энд оруулж байгаа болохоор үүнээс илүү нуршихаа больё. Энэ бүхнийг харцгаа, шийдэцгээ, эрхмүүдээ энэ саналыг минь дэмжээрэй, манайхан.

 6

За нэг жижиг зар байна манайхан.

Хүүхдээ тоглуулж ой тогтоолт хэл яриаг нь тасархай болгоход хэрэгтэй хүүхдийн танин мэдэхүйн карт гарсан байна. Би нэг найзын гуйлтаар энэ картыг “Интер” номын дэлгүүр рүү хүргэж өгч таарлаа. Би яахав саваагүй хүн нээж үзлээ. 20 гаруй төрлийн янз бүрийн сэдэв төрөл зурагтай картууд байна. Монгол гэр одон орон ажил мэргэжил улс орны далбаа үндэсний хувцас, тоо тоолол  энэ тэр гээд олон л төрөл байдаг юм байна. Загас гэхэд 30-аад загасны зураг ардаа тайлбартайгаа байна. Одоо ухаан нь би нэгийг аваад хүүхэдтэйгээ энэ ямар загас вэ зурхай, хилэм биш ээ “тул” загас байна гэх мэтээр ярьж тааж тоглож үзлээ. Хүүхэд их сонирхож байна лээ. Бас тэр хэрээрээ намайг оройжингоо ээрүүлдэж энэ юу ямар загас билээ, дахиад хэл дээ гэж дагаж ядраасан. Гэхдээ бид чинь ер нь хүүхэдтэйгээ тоглодоггүй ярьдаггүй юм байна даа. Дээр ярьсан охины зөв шүү. Мөнгө, хувцас хоол гэсээр хамт байгаа хэрнээ хүүхдүүдээсээ холдоод байх юм аа. Надад энэ зурагтай тайлбартай картууд таалагдсан тул би уншигч та бүхэндээ хэлж сурталчилж өгье гээд хэдэн картыг хямдруулж авлаа.

Эрхэм уншигчидаа, манайхаан, та нар минь энэ линк дээр дарж “ЛАЙК” хайрлаж намайг дэмжээрэй хичээнгүйлэн хүсье.

Бас үр хүүхдээ баярлуулж оюуны хөгжилд нь хөрөнгө оруулж боломжоороо энэ картыг аваарай./ утас нь 77113131/ За ингээд дараагийн асуудал ....

 5

4.Шүүхийн нэг зам хэцүү байна

Удаах хүсэлт гэх үү, гомдол санал гэх үү нэг асуудлыг Үүл даргад өөрт нь хаяглаж байна. Өөр хүмүүс ч сонсож шийдэх ёстой байж болох хэдий ч би л хувьдаа өөрт хамгийн ойр санагддаг. Үүл баатарт буюу хотын хамгийн том даргад нь хаягласан нь шулуухан гэж бодлоо.

 6

“Үүл баатараа, шүүх тийш хөврөх ардын зам нарийхан байна”

Такигаар ч янз бүрийн л хүн зорчино. Яарсан бухимдсан адгасан, уйлсан, дуулсан алийг тэр гэхэв. Тэр дундаас онцлоход хуучин Баянзүрх дүүргийн шүүх, прокурор одоогийн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р тойргийн шүүх нэртэй болсон газар гурвантаа хүн хүргэж өгч таарлаа. Сонирхолтой нь гурван зорчигч гурвуулаа адилхан гомдол санал тавьсан ба миний бие бас өөрийн жолоодлого явалтаар мэдэрсэн тул энд анхааралд өртүүлэн бичлээ.

Товчхондоо шүүх хүрэх энэ нарийнхан замд хүн машин хоёрын хэн хоншоортой нь түрүүлж явдаг юм байна. Хашааны гадаа зогсоол бол бүр ярилтгүй. КТМС-ийн зүүн талаар шүүхийн хаалга руу хөтлөх энэ замаар шүүхэд асуудлаа шийдүүлэх гэсэн хүний хөл аймаар их байх юм. Хотын бараг хагас нь 500-аад мянган хүн энэ шүүх дээр орж гарах ямар нэг ажил асуудалтай гэж хэлж ч болохоор ачаалалтай газар байна лээ. Гэтэл өргөөшөө явган хүн багтан явах зайгүй хоёр машин арай гэж зөрөх хөгийн нарийхан замтай юм аа. Явган зорчигч жолооч хоёрын хэн нь давуу эрхээ эдлэх вэ гэдэг тун бэрх юм байна лээ. Нэгэнт явган хүний зам байхгүй юм чинь өөр яахийн гээд урд нуруугаа үүрээд алхах хүмүүсийг дайраад гаралтай биш араас нь өсгийлдчих шахан даган явах хэрэгтэй болж байна лээ. Тэгээд ч энд хуримын ордон биш хууль шүүхийн байгууллага байдаг болохоор баяртай царайтай алхаж яваа найрсаг хүн гэж алга. Бүгд л яарсан адгасан байртай. Энэ замын талаар дуугараад өгдөг хүн байдаг ч болоосой гэж үглэх сүүлийн зорчигчийн цөхрөлөөс зориг орсон би шүүхийн дотогш орж үзлээ. Яг яахаа сайн мэдэхгүй ч энэ замынх нь талаар хэн нэгнээс асуучих хүнийг сэмхэн эрэлхийллээ. Өрөөнүүдийн хаалган дээр арваад шүүгчийн туслахын нэр өрөөтэй байхыг харахад өрөө тасалгаан ч бас урд зам шигээ давчуу бололтой юм. Тэгээд Тамгын газрын дарга гэсэн өрөөний хавиар эргэлдэж байтал нэг эр гараад ирлээ. Би “шууд. эм эн”-нээс явж байна. Хүмүүс танай энэ замын талаар их гомдол санал тавиад байх юм гэж нэлээд зоригтой асуутал өнөө хүн уриалгахан “аан за” гээд дараах тайлбарыг товч өглөө.

... Манайх бол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүх, дагнасан шүүх гэсэн үг. Нийслэлийн тал хувь нь эрүүгийн холбоотой хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхээр манайхаар орж гарч байдаг болсон.

Хэрэгт холбогдолтойгоос гадна тэдний гэр бүл зэрэг бусад олон хүмүүс янз бүрийн ажил зорилгоор манай шүүх рүү ирж байгаа болохоор энэ зам ер нь их ачаалалтай зам болоод байгаа юм. Машин зам нь эвдэрхий, түүн дээр гол нь явган зорчигч явахад маш төвөгтэй, эрсдэлтэй байгаа юм. Одоо ч бас хажуудах жоохон зайгаар нь хүн аргалаад яваад байж болж байна. Өвөл бол замын хоёр тал мөстөөд ирэхээр хүмүүс хальтрахгүйн тулд замын голоор машинтайгаа л зэрэгцээд явах болдог. Манай шүүхийн зүгээс нийслэлийн автозамын газарт энэ замыг засуулж өгнө үү гэсэн хүсэлтийг албан ёсоор хүргүүлсэн байгаа. Одоогоор хариу авсан зүйл алга. Уг  нь 250 метр богинохон зам, гэхдээ маш их ачаалалтай болоод байна. Энийг шийдээд засаад, явган хүний замтай болгоод өгчихвөл иргэдэд их тустай л болно доо... гэж шүүхийн тамгын ажилтан нь өгүүллээ.

Ийшээ гурван удаа ирэхэд ам нийлж үг тохирсон юм мэт энэ шүүх рүү очих зам тун бэрх болсон талаар ярьсан тул ийн хэрэг болгож зургийг нь авч орууллаа. Үүл даргаа үүнийг минь нэг харчихаарай ...

 7

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч Таксич, Хоовон хөх      

Shuud.mn
Сонин хачин
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, эхний 2 зорчигчийн хөөрөөг сонслоо. үүдээд жаал яриа длгэх гэсэн боловч энэ удаад цаг нар хомстой.
2014-02-13
ariunaa:
heterhii ikh hvnii amidraliin nariin shiriin zuilsiig delgeh yum magadgvi nz nuhud tanil tal geed ji*e ni aygatai hvvhniig bvr nevt shuvt l bichsen bhiin joohon bodoj bolvsruulaad toimlood bichij bdoggvi yumuu magadgvi setguulchiin ur chadvargvi bolohoor tiim bdag bhldaa nurshuu murtluu sonirholgui blaa olon honog hvleelgecheed iim utgagvi yum bichihiin orond aytaikhan hvnd avuushtai yum oruulj baival zugeer yum het tuilshraad bnadaa
2014-02-13
dddd:
amjilt 10 r horoololin golden park hothon oroh zamig neg surtchilaad ogooch, hetsuu baidag yum
2014-02-13
gamaa:
hi. sonirxoltoi bla. amjilt.
2014-02-13
hulguu.:
1 deh 2 dahi n taalagdlaa. amjilt.
2014-02-13
tului:
khoovon tuuchii sonirkholtoi bolgoj chadaad baina shuu ikh ereee ene amjilt
2014-02-13
хүрэл:
аа тэр шүүхийн там чинь ааль соц үед л байснаараа өдий хүрч байгаам зам биш там л байгаам
2014-02-12
amjilt:
amjit husey
2014-02-12
lavlah:
end tavisan utasnii dugaar ni bish geed bnaa
2014-02-12
reb1:
goy yuma.taalagdlaa
2014-02-12
munch udaan huleeleedee:
hoowondoo amjilt husiee
2014-02-12