Энэ онд 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
2014-02-13

НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн. Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, 27 дугаар хороо,  СХД-ийн  11, 24 дүгээр хороо,  тус дүүргийн 170-р цэцэрлэгийн хашаанд, СБД-ийн 17,  9 дүгээр хороо,  ХУД-ийн 10, 14, 15  дугаар хороо, БГД-ийн 22 дугаар хороо, ЧД-ийн 12, 16, 17-р  дугаар хороонд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборыг нийслэлийн төвсийн хөрөнгөөр барих юм.
Цогцолборын барилга нь нэг маягын загвартай байх бөгөөд 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль барихаар зураг төслийг боловсруулжээ. Эдгээр цогцолбор ашиглалтад орсноор боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ  500 метрийн радиус дотор  хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болно. Төлөвлөж байгаагаар бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барилга нь 2 хаалгатай, урд талаар гол орцтой,  хойд талаараа ажилчдын болон онцгой байдлын орцтой байх юм байна. Мөн хүүхдийн амрах, хичээллэх бүх өрөөнүүд нар үзэх боломжтой төдийгүй, сургалт хүмүүжлийн барилгын норм дүрмийг мөрдлөгө болгон зураг төслийг боловсруулжээ.
5
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ээ мөн сайхан юм хийх нь дээ
2014-02-13
иргэн :
ёстой сайхан мэдээ байна .хурдан ашиглалтанд орж ач нар маань цэцэрлэгт түргэн ороосой
2014-02-13
bolooshde:
bolooshde estoi bolj baina barij baigaa ulsuud ni hagasiig ni idchilgui yataihan bariarai huuhdiin tuluu bas neg buyn hiij bolno bizdee
2014-02-13