Д.Эрдэнэбаатар: УБИС-ийг МУИС-тай нэгтгэсэн нь Төрийн нэр барьсан луйвар
2014-02-13

МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх болсонтой холбоотойгоор дахин нэг асуудал гарч ирэв. Энэ нь МУИС-ийн харьяа Улаанбаатар сургуулийн асуудал юм. Тодруулбал, 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Засгийн газрын 15 дугаар тогтоол гарч, тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд болон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нарын гарын үсэгтэй шийдвэрээр Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэсэн. Ингэхдээ зарим нэг хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасч, “МУИС-ийн Улаанбаатар сургууль” болсныг эс тооцвол тус сургуулийн бүтэц, бүрэлдэхүүн, оюутан суралцагчид ямар нэгэн хохирол амсаагүй байна.

Гэтэл өнөөдөр МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх болсноор түүний харьяа Улаанбаатар сургууль гэх статус байхгүй болж, тарж бутрах гээд байгаа ба 250 гаруй багш ажилчид нь ажлын байрны баталгаагүй болоод буй аж. Энэ асуудлаар болон анхнаасаа Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяа болгосон нь Солонгосчуудад тал засаж, Энэ нь төрийн нэр барьсан луйвар байсан тухай мэдээллийг тус сургуулийн багш ажилчдын төлөөлөл өнөөдөр хийлээ.

6

Энэ үеэр МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч Д.Эрдэнэбаатартай зарим зүйлийн талаар ярилцлаа.

6

-“Улаанбаатарын их сургууль” гэдэг нэр алга болох гээд байна гэж ярьж байна. 2010 онд Засгийн газрын тогтоол гарч МУИС-тай нэгтэснээс хойш та нар сургуулийнхаа нэрийн  талаар ямар нэгэн байгуулагад хандаж байсан уу?

-Тиймээ. Монгол хүний, монгол эрдэмтдийн бий болгосон, монгол улсын нийслэлээр овоглосон их сургууль байхгүй болох гээд байна. Дэлхийн улс орнуудад нийслэлээрээ овоглосон брэнд их сургуулиуд байдаг. Манайх тэдний адил нэртэй, байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан болон монгол судлал, орчин үеийн шинжлэх ухаан техник технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэдэг, дээд боловсролын салбарт орон зайгаа эзэлсэн сургууль байсан. МУИС-тай нэгдсэнээр хэд хэдэн хичээлийг хассан. Нэрийн тухай асуудлаар олон удаа холбогдох газруудад хандсан. БШУ-ны  сайд Л.Гантөмөрт хүртэл хандаж, тэрбээр манай сургууль дээр ирж бидний үйл ажиллагаатай танилцан, үнэлэлт дүгнэлт өгөөд “Улаанбаатарын их сургууль гэдэг статусыг чинь үлдээж өгнө” гэж хэлээд явсан. Гэтэл өнөөдөр татан буугдаж тамга, тэмдгээ хураалгахыг шаардсан шаардлага ирээд байна. Бид өөрсдийн хийж, бүтээсэн зүйлээ зүгээр л май гээд өгчихмөөргүй байгаа учир хамгаалж байна. 2010 оны Засгийн газрын тогтоолоор бол их сургуулийн бүрэлдэхүүнд гэж оруулчихаад одоо их сургууль нь дотоодын шинэчлэл нэрээр устгаж байна. Энэ бол зүгээр л үе шаттай зохион байгуулалттай ажил.

6

-Танай сургууль нийслэлээр овоглосноор ямар нэгэн дэмжлэг авдаг байсан уу?

-Байхгүй. “Улаанбаатарын их сургууль” гэдэг брэнд нэрийг авахдаа улсын төсөв болон Улаанбаатар хотын төсвөөс юу ч авч байгаагүй. Монгол хүний бүтээн байгуулсан зүйлийг яагаад зохион байгуулалттайгаар устгаад байгаа юм бэ. Солонгос эзэнтэй  сургуульд манай нэрийг өгөөд тэр нь хаягаа хадчихсан байсан. Харин манайхныг зарга, тэмцэл хийгээд эхэлсэн чинь хуулчихсан байна лээ. Одоо манай сургуулийг тараах шийдвэр гарсан юм чинь эргүүлээд хадах байлгүй. Улаанбаатар хотын захиргаанаас өөрийн нийслэлээр овоглосон, монгол сэхээтнүүдийн бүтээн байгуулсан сургуулийг хамгаалж, хадгалахад анхаарал хандуулах байх гэж бодож байна.

6

-Нэг талаар багш ажилчид ажлын байраа алдахгүй гэсэндээ тэмцэж байна гэж харж болохоор байна л даа?

Нэг хэсэг хүмүүс ажилгүй болоход санаа зовж байна гэж ойлгож байгаа байж магадгүй. Тэр бол биш юм. Жишээлбэл, надад лав ажилгүй болно гэх айдас байхгүй. Монгол улс нийслэлийнхээ нэрээр нэрлэгдсэн, үндэсний сэхээтнүүд нь байгуулсан сургуультай байж болдоггүй юм бэ. Асуудал үүнд л байгаа байхгүй юу. Нэр шилжүүлж өгсөн хүн нь монгол хүн байсан бол хамаа алга. Хамгийн гол нь хэвийн үйл ажиллагаатай байсан сургуулийг тараагаад, түүний нэрийг харийн хүнд алдах ямар хэрэг байгаа юм бол.

6

-Улаанбаатарын их сургуулийг МУИС-тай нэгтгэчихээд, танай сургуулийн нэрийг Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатар дээд сургуульд өгсөн нь Засгийн газар болон манай Төрд мүүний шашины итгэгчид байгаатай холбоотой гэлээ. Үүнийг яаж батлах юм бэ?

-Байна. Хүн бүр л мэдэж байгаа шүү дээ. Хамгийн наад талын жишээ татахад БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Б.Насанбаяр бол мүүний шашны зүтгэлтэн. Бид нар мэднэ.

6

-Ямар шийдвэрийг хүсч байна. Цаашид яах вэ?

-Өмнөх Засгийн газрын, БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын алдаатай шийдвэрийг цуцлах, залруулах. Улаанбаатарын их сургуулийн уламжлалт тогтолцоог хэвээр хадгалж үлдээх, мөн нэр болон статусыг эргүүж өгөх тал дээр бодлоготой шийдвэртэй арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Эдгээр асуудлыг шийдэх хүртэл тэмцэнэ.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
045695:
ийм болчимгүй зүйл гэж байж болохгүй байгаа зүйлийг байгаагааар нь л байлгах хэрэгтэй шүү дээ
2014-02-28
zochin:
muisiin hariya ulaanbaatar ih surguuli gehedl bolloo shuudee shal demii um huutsulduh um .er ni ih surguuliudad zorigtoi uurchlult heregtei diplomtoi hudaldagch naraar uu hiihev ichij uhmeer olon ijil mergejliin tenhemuud uuch meddeggui doktor fropessoruudaa odoo tegevert gargaa,hugshin akademchideer duurlee iim uls gej baihuu
2014-02-24
zochin:
muisiin hariya ulaanbaatar ih surguuli gehedl bolloo shuudee shal demii um huutsulduh um .er ni ih surguuliudad zorigtoi uurchlult heregtei diplomtoi hudaldagch naraar uu hiihev ichij uhmeer olon ijil mergejliin tenhemuud uuch meddeggui doktor fropessoruudaa odoo tegevert gargaa,hugshin akademchideer duurlee iim uls gej baihuu
2014-02-24
зочин:
шашин төрт шургахаараа бузарддаг. со чууд ойрхи дорны хядагч нар шиг болох гээд байна уу. чадахгүй шүү. цаана чинь нолоо бүхий дарга нар чинь христийн шашны мүүний урсгалд орцон үйл ажилгааг нь улсаас дээрээс дэмждэг болцон юм байна. жич: ганц мүүн ч биш гэдгийг бүгд надаар хэлүүлтгүй мэдэж байгаа даа. монголд хамгийн их байдаг бүх юм монгол хүнд хамгийн үнэтэй байдаг. мах, газар, гээд энгийн жишээ татаж болно. монголын эдийн засгийг, монгол хүний амьдралыг өдий хүртэл тарчиг ядуу авч яваа чинь маш нарийн ухаан шаардсан ажил гэдэг нь үнэн боллоо. монгол улсыг гадныхан, янз бүрийн шашны урсгалууд хөгжүүлнэ гэдэг юу бол, ядууралыг буулгах арилгах гадаадын олон байгуулгаас нэг айлын амьдралыг шийдсэн нь байна уу. монголыг хэн хөгжүүлэх үү монгол хүн монгол эрдэмтэд, монголоо гэсэн улс төрчид л хөгжүүлнэ. монгол хүнээ гэсэн янз бүрийн гадны шашны нөлөөнд ороогүй монгол улс төрч байна уу. ард түмэн нь хүлээсээр ардчилсан намдаа найдсаар авилгач гадныхан чинь арчаагүй дарга нарийг авсаар
2014-02-15
zochin:
ulaandaa garsan yum hiij bgaa humuust zohih hariug ni barih heregtei niit olnii demjleg huchtei gedgiig haruulnaa yachihsan humuus iim shiidwer gargadag bn aa dan hudalch darga nar
2014-02-14
zochin :
ene mongold chin yu bolood bainaa buh salbart l shinchlel nertei nuraalt ywagdaad baigaa yumuu daa hoorhii zam tsewerdeg humuusiig hurtel sariin omno medeegeer 50, 60 aar ni halaad baina gesen tegeed ene buh shatnii ajiliig hen hiih gej bgaa yum solongoschuud bolowsroliin salbariin, hot tohijilt, barilga nariin hytaduud hiine geed zohitsono yum bish uu buh yumaa l ustgaj bn suuld bur doo uran zohioloor orlodoj bh shiw
2014-02-14
bolioch eeee:
ta nar ene gargaj bgaa shidweruudee neg sian bodoj sudlaga hiij gargaj bgaacheeu uls toriin zolios bolood bn
2014-02-14
иргэн:
шинэчлэл хийнэ гэдэг чинь хийсэн бүтээснээ устгахын нэр биш баймаар. болохгүй байгаа зүйлээ л засаж залруулах нь ухаант хүний шинж болохоос биш, хийсэн бүтээсэн, болж байгаагаа үгүй хийх нь ухаангүй, мунхаг хүмүүсийн үйлдэл мөн үү?
2014-02-14
сааака:
улаанбаатарын их сургуулийн хийж бүтээсэн зүйлийг мүүнийн шашинтай сургуультай харьцуулаад үзэхэд л хангалттай шүү дээ.
2014-02-14
seoulees:
erunhii said ta anhaaraldaa avaachee
2014-02-14
niislel:
moskvagiin ih surguuli, beeijing ih surguuli, tokyogiin ih surguuli, ankaragiin ih surguuli, berlinii ih surguuli, sankt - peterburgiin ih surguuli, seouliin ih surguuli, washingtonii ih surguuli, torontogiin ih surguuli, bedapeshtiin ih surguuli, taipei ih surguuli, tashkentiin ih surguuli, kaberragiin ih surguuli, bonni ih surguuli, shanhain ih surguuli, deliin ih surguuli,---- ulaanbaatariin ............solongos ih surguuli genee. ulaanbaatar hot undsen huuliar tusgaar togtnoson ulsiin niislel yum ene bol manai ulsiin brend ner. uuniig hotiin darga nar hamgaalahgui yum uu.
2014-02-14
хамтдаа:
хорвоо юм аа луйварын засгийн газрын тогтоолыг шинэчлэлийн засгийн газар засах байх гэтэл чонын амнаас гараад барын аманд гэгчээр сургуулийн хийсэн бүтээсэн, хийх бүхий ажлыг нурааж замбараагүй байдал үүсгэж байгааг юу гэх билээ. боловсролыг хөгжүүлэх биш боловсролыг хөглөрүүлж байна. ардчилсан оронд боловсролын ардчилал, боловсролын өрсөлдөөнийг боомилж байна. болох болохгүй хүний үгэнд бүү ор гэгчээр харийнханд улаанбаатарын их сургууль гэсэн нэрээ зарчихсан өгчихөөд суух төрийн эрхэмүүдийг авилгалтай тэмцэх газар нь юугаа хийгээд байгаа ойлгох ч юм алга. бид яагаад харийнханы өмнө сөгдөх ёстой гэж, бид яагаад их сургуулийн статустай атал муис-ийн боловсролын оршуулганд орох ёстой гэж бид очихгүй бид өөр хүмүүс
2014-02-14
зочин:
улаанбаатар их сургууль нь дээд боловсролын салбарт хийж бүтээсэн зүйлтэй нэр бардам сургууль.харамсалтай нь захын хажууд байрладаг солонгос хувийн сургуульд их сургууль гэдэг статусыг өгснөөр нийслэлээрээ овоглосон үндэсний их сургуулиа алдахад хүрч байгаад харамсаж байна. ямарч улс үндэстэн өөрийн улсын нийслэлээрээ овоглосон их сургуулийг харийханд найр тавьж өгдөггүй шүү дээ. бид америкт очоод вашингтоны их сургуулийг авч чадахуу?,солонгосчууд оросод очоод москвагын их сургуулийг авч чадахуу? монголчууд биднийг сүүлчийн 2 удаагийн боловсролын сайд арай л дэндүү доромжилж байна даа. гантөмөр сайдын дор ажиллаж байгаа манай боловсролын салбарын бодлогыг авч явж байгаа газрын дарга гэгдэх тэр насанбаяр гэдэг эмэгтэйн ярьж хэл байгаа зүйлийг харалдаа хүмүүсээ. бид гадны шашны өмнө толгой гудайлгах гэж 1990 онд ардчилсан хувьсгал хийж, 1992 оны шинэ үндсэн хуулий баталсан гэж үү. сэтгэл минь өвдөж байна. даанч хармсмаар гомдмоор!!!!!!!!!!!
2014-02-14
bagsh:
gantumur saidaa amlaltaa hezee biyeluuleh yum be? zaaval ingej hundruuleh *rdlaga bgaa yum uu? huseed bgaa mungii chin tegvel ard tumnees handiv tsugluulj uguh yostoi yum uu
2014-02-14
togsogch:
ene surguuliin togsogchdiin mergejleeree ajillaj, erdmiin zereg tsol hurtsen, uls eh orondoo hiisen buteesen zuil zereg buhii l shalguuraar unen boditoi unelj dugneed gargahad busad ih deed surguuliudtai haritsuulahad hed dahin ondor unelgee gardag. busad tom geed bgaa surguuliin togsogchidtei mor zeregtsen ajillahad heleh ug hiih ajlaaraa nuur ulaih zovlon bdaggui ymaa. tuunchlen ulaanbaatariin ih surguuliin neriig solongos ezentei hariin uzel surtliig nomloson surguulid ogch bgaad asar iheer haramsaj bna. ene surguuliin bagsh ajilchidiig demjij baina.
2014-02-14
zochin:
ene bol man-yn mungund durtai *nuud , khuuchin said otgonbayar durakyn khiisen ajil
2014-02-13
odon:
bid zaaval yalna 22 jiliin tuuh erdenten bagsh nariin hiisen buteesen buhniig mongol ulsiin turiin nuluu buhii gadaadiin luivarchidad hudaldaalj ugsun ni mongol ulsiin negeehen heseg gazriig hariin hund ugsuntei yunii yalgaa baih bilee bid gadnii hurungutnuuded uursdiin geh yumaa atga atgaar ni uguud baival yu boloh bilee mongol hunii saruul uhaan haana bna be
2014-02-13
багш:
боловсролын сайд нь хуучин статусаар чинь үлдээнэ, хүлээж бай гэсээр өдий хүрлээ, гэтэл томилсон захирал нь намайг ажлаа хий гээд яамнаас шахаад байна гэж ярьдаг. сайд нь бидэнд худлаа хэлээд, цаагуураа захиралаа шахаад байгаа юм бишүү. бидэнд хүлээлт үүсгэх амлалт та өгсөн шүү гантөмөр сайдаа
2014-02-13
zochin:
buhel buten emnelegiig tatan buulgaad negtgechij bgaa yum chini neg muu surguuliig ch harin olhon bhgui bolgoh bhaa emnel ni humuust yamar ih heregteig harasaar bj bhgui bolgoj chadaj bgaa yum chini surguuli bol yu ch bish sh dee
2014-02-13
boljmor:
anhnasa muisiin hariya boloh esgui baisiim.zawaan yumnuud surguuliig min baihgui bolgoh gj ih uzej baih shig bnoo
2014-02-13
хай хай хүмүүсээ:
лу.гантөмөр гэж боловсрол шинжлэх ухааны яамны сайд нь юу бодож байна аа. танай сургуулийнхан засгийн газрын өмнө талбай дээр өлсөглөн зарла. наад төрийн түшээд чинь мөнгө өгөхгүй болохоор хөдлөхгүй байхгүй юу даа. солонгос хөрөнгө оруулаллттай сургууль мөнгө өгсөн байж таараа. манай монголчуудад мөнгө байхгүй юм чинь өлс, ажилаа хийхгүй бай, бас ард түмний санал асуулга явуул гэж л зөвлөе дөө. төр барьж байгаа идүүрчингүүд гай болохоо болиоч ээ.
2014-02-13
уншигч:
монгол улсынхаа төлөө өчнөөн төчнөөн зүйл хийж бүтээсэн сургуулийг яагаад устгах гээд байгаа юм бэ монгол улсынхаа түүхийг үгүйсгэж байгаатай адил биз дээ. солонгосын христийн сургуулийг устгаж чадахгүй байж үндэснийхээ сургуулийг устгах гэж байгаад нь уур хүрч байна.
2014-02-13
иргэн:
ийм сайхан түүхтэй, сайн сургуулийг судалгаа хийлгүйгээр нийлүүлж, устгах гэж байгаа бол энэ төрийн үйл ажиллагаанд итгэх арга алга даа.
2014-02-13
ttttt:
“улаанбаатарын их сургууль” гэдэг нэрийг яахаараа солонгосчууд эзэмшдэг юм бэ? гэж гадаад дотоодын дуулсан хүн бүхэн гайхдаг. тэгээд уг сургуулийн тухай асуусан хүмүүс багш, ажилчидад нь хэн цалин өгдөг вэ? гэж асуухаар нь - солонгосчууд өгдөг хэлэхээр нөгөө хүмүүс 100 / солонгос компани байна гэдэг л дээ. танай улсын нийслэлийн нэрийг барьж бизнес хийдэг юм байна. тэгээд оютанууд нь хэр чадалтай вэ гэхээр нь би - дандаа сурлагагүй хүүхдүүдийг түүж авдаг гэсэн гэж хэлэхээр гадаад дотоодын хүмүүс - тэгвэл муу сургууль байна мөнгөний сургууль юм байна гэдэг. нээрээ л мөнгөний сургууль юм.
2014-02-13
ннннннн:
муис энэ сургууль ту*а байсан нь дээр ш дээ. аль алиндаа амар.
2014-02-13
reader:
ямар ч мэдээлэлгүй байж мэдэмхийрэх дуртай нь хэтэрхий олон болждээ. төрийн гэсэн бүхнээ төрийн нэр барьж төрлийн болгох үйл ажиллагаагаа таслан зогсоовол таарна.
2014-02-13
minii bodol:
manai duu ene surguuliig tugssun. yamarch baisan tugssun tugsugchid ni surah gej yuu baidgiig boditoi uzdeg surguuli bna lee. manai duu tuv nomiin san, nom devter, urt tsagaanii nomiin hudaldaanii gazraas saldaggui l baisan yum daa. oyutnuudiig zugeer suulgadaggui 4 jil uneheer surgadag l sangddag. ene surguuli baisan deer bhaa.
2014-02-13
сэтгэгдэл үлдээ:
улаанбаатар дээд сургууль гэдэг мүүн буюу христийг манай төр яаж ч чадахгүй ээ өөрсдөө тэдний гар хөл юм чинь харин манай харанхуй хэсэг буюу олонхи энэ талаар ямарч мэдээлэлгүй мэдээлэл олох боломж ч байхгүй учир нь мэдээлэл түгээгчид нь ялгаагүй солонгосын бодлогыг барьдаг бас нэгэнт шийдэгдсэн зүйлийн араас эрэл сурал болж жүжиг тавьдаг бүх зүйл аль өнгөрсөн жилээс ойлгомжтой болсон гэдгийг сэтгүүлч нэртэнгүүд мэдээгүй байвал гэж мэдээгүй бол сэтгүүлч гэдэг нэр зүүгээд яахав дээ
2014-02-13
mmmm:
muis-d negdsen ni ub-t ashigtai blgui yahav, suuliin jiluuded baigalsaihanii surguuli bolood duuslaa
2014-02-13
cccc:
намяанжугийн гудамжинд байдаг улаанбаатар их сургуулийн нэрийг өөрчлөх хэрэгтэй...аливаа улс орны томоохон улсын сургууль нь нийслэлийнхээ нэрээр нэрлэгдсэн байдаг бол манайд эсрэгээрээ дуртай сүмийн солонгос нь хүрж ирээд энэ нэрийг ашиглаад бизнэс хийгээд явж бх шижээтэй...төв талбайнхаа нэрийг үгүйсгээд өөрчилж чадаж байгаа хүмүүс арай нэг кимчи ханхалуулсан солонгосын доор царай алдаад байж байхгүй байлгүй дээ...
2014-02-13
ene arai dendnee:
ingel zondoo hunii ajilgui bolgoj bga yumuu elbegdorj gj manuuhai bgaad ch hereg alga gantumur bol zugeer utsan huuheldee yum bn shdee
2014-02-13
бббб:
убис-ийг муис тай нэгтгэсэн нь маш буруу механик нэгдэл. тэгээд ч наад сургууль чинь одоо муис-д гай болж байна. гол нь сургуулийн эд хөрөнгөд л шунасан үйлдэл басйан. бас тэр солонгосчууд.
2014-02-13