Ш.Түвдэндорж: Цагдаагийн байгууллагын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй
2014-02-13

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2013 оны жилийн ажлын үзүүлэлтээрээ бусад Байнгын хороодоо тэргүүлжээ.  Хууль зүйн байнгын хороо 2013 оны хавар, намрын ээлжит чуулганы хугацаанд 39 удаа хуралдаж, 176 хуулийн төсөл, УИХ-ын  15 тогтоолын төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байна.  Тус байнгын хорооны тогтоолоор 12 ажлын хэсэг байгуулагдан 84 удаа хуралдаж, хууль, тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэгтэйгээр ажиллажээ.  Хууль зүйн байнгын хороо 2014 оны хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлэгдээд байгаа Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Галт зэвсгийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөн ажлын хэсгийг байгуулжээ. Засгийн газраас өргөн мэдүүлэхээр боловсруулагдаж байгаа Гэмт хэргийн тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Зөрчлийн тухай, Хуулийн тухай хуулийн төслүүд мөн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон байна.

6

Тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг ЦЕГ, УМБГ, ЭЦГ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, Нийслэлийн цагдаагийн газар, Дотоодын цэрэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийнхэнтэй уулзаж, хуулийн нэр томьёо, хуулийн хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол гарсныг нэг мөр болгох талаар дурдсан юм байна. Түүнчлэн зарим албан хаагчдын нийгмийн хангамжийг хэвээр үлдээх тухай тусгасан аж. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд хуулийн нэр томьёотой холбоотой ойлголцлын зөрүүг нэг мөр болгох, цагдаагийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын нийгмийн баталгааг дордуулахгүй байх, бүтэц зохион байгуулалтын явцад гэмт хэрэгтэй тэмцэх ажилд завсар гаргахгүй байх зэрэг үүргийг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

7

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

7

-Шинээр батлагдсан Цагдаагийн албан тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Ажил нь өдөр, цаг, минутаар хэмжигдэж байдаг цагдаагийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, зохион байгуулалтын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд бүтэц, зохион байгуулалтыг хуулийн дагуу явуулах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтээ Засгийн газар, холбогдох байгууллагуудад хүргүүлээд байгаа.

7

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
чи юу бичээд байгаа юм бэ. шинчлэл гэж энийг хэлэх үү арай бишээ. тэмүүжин цаг үеээ мэдэрч чадахгүй байна манай нийгэм тийм тасарцан ану болон бусад өндөр хөгжилтэй улс орон биш шүү дээ . төрийн эрх барьж байгаа хүмүүс л иргэдийн мөнгөөр баяжад амьдралаас тасарцан юм байгаа биз. "зүүднээсээ сэр" монголчуудаа.
2014-02-14
иргэн:
ер нь шинэчлэл хийх тийм амар биш. ялангуяа системийн шинэчлэл бол хуучны эрх мэдлээ алдахгүй гэсэн маш том эсэргүүцэлтэй тулдаг. хажуугаар нь нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдээгүй ашиг сонирхлоо хамгаалж байгаа бүлгийн тархи угаалтад автвал бүр хэцүү болно. тэмүүжин сайд маш том зарчмын шинэчлэл хийж байгаа нь хуучин эрх мэдэлтнүүдэд таалагдахгүй байгаад учир байна. тиймээс жирийн иргэд өөрчлөлтийг дэмжээд өгөх хэрэгтэй. соц үеээс улбаалж ирсэн хүний эрхийн мэдрэмж соёл байхгүй буудан алдаг тэр л систем хэвээрээ байгаа шүү дээ. өмнө нь энэ салбарт зарчмын шинэчлэл хийгдэж байсан юм уу. сайдаа бүү шантраарай. нийгмийн сайн сайхны төлөө хийсэн сайн үйлс бүтэж л таарна.
2014-02-14
mongolhun:
ан хууль зүйн байнгын хороон даргаараа тавих өөр хүн байдаггүй юм байх даа.энэ түвдэндорж хзбх-ны даргын ажлыг яаж дийлэх вэ дээ.
2014-02-14
болд:
цагдаагийн шинэчлэл гээч нь цагдааг бужигнуулаад бүр бантан болгоод дуусав шив дээ. өөрчилж, шинэчилж болноо. гэхдээ урьдахаасаа дордуулж болмооргүй л санагдах юм. одооны болж байгаа зүйл нь дордуулаад л байх шиг байна. нийслэлийн цагдаагийн даргаа томилж чадахгүй 10 хонолоо. цаг минутаар хэмжигддэг ажил гэсэн нь хаа байна.тэмүүжин хууль бусаар томилсон албатуудаа дагуулаад тонилвол таарна. цег-ын дарга гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагыг толгойлох мэргэжлийн чадвар байхгүй гэдгийг бүгд мэдэж баыйгаа ч тэмүүжин томилсноор барахгүй генерал цол шагнаа биз дээ. шшгег-ын дарга ч мөн адил цагдаагийн ажилтан л хүн шүү дээ. тахарын алба, шүүх шинжилгээ гээд л бичээд байвал дандаа л мэргэжлийн бус хүмүүсийг томилсон гэдгийг бүгд мэдэж байгаа..
2014-02-14
......:
эргуу тэмуужин чинь энэ хуулийн байгууллагуудаар тоглоод дууслаа.
2014-02-14
зочин:
цагдаагаа хурдан цэгцлээчээ. энэ их хүлээлт ажил цалгардуулж байна. төвдөө ажил хийж байгаа хүн байна уу. замын цагдаа, хэрэг бүртгэх албыг татан буулгалаа гэсэн. хүмүүс нь байж л байна гэсэн. энэ асуудлаа цэгцлээчээ. эсвэл хуучнаар нь байлгаачээ.
2014-02-13