Харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно
2014-02-16

Энэ амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд дараалсан барилдаанууд болж байна. Өчигдөр МҮБХ-ноос сар бүр зохион байгуулдаг сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаан болсон. Морин жилийн эхний барилдаанд 416 хүчтэн барилдсанаас Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Ховд дэвжээний бөх сумын заан Б.Баянмөнх түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Түшээт ханы аварга дэвжээний бөх сумын заан Э.Даш үзүүрлэсэн байна.

1

Харин Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх 224 бөхийн барилдаан өнөөдөр 14:00 цагт эхэлнэ. Харцага цолны хүндэтгэлийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, “Жем Интэрнэшнл” ХХК-тай хамтран 2006 оноос зохион зохион байгуулж ирсэн билээ. Өнгөрсөн жилийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат ЦЕГ-ын Хүч спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Макс группийн бөх улсын гарьд Д.Рагчаа түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат ЦЕГ-ын Хүч спорт хороо, Хантайшир дэвжээ, Туушин компанийн бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэж байсан юм.

1

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин