Чөтгөрийн тойрог ба МОНГОЛ
2014-02-17

Хятадын үйлдвэржилтийн өсөлт манай улсын хөгжилтэй шууд холбоотой. Умард Хятадын үйлдвэржилтийн том коридорыг түүхий эдээр хангах гол хангамжийг бид нийлүүлэхийг хүсч байгаа. Газарзүйн нөхцөл шалтгааны улмаас эс хүссэн, хүсээгүй монголын баялаг энэ бүс нутгийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй. Тэд ч үүнийг сайн мэддэг. Нэгэнт л ашигт малтмал түүхий эд авч байгаа болохоор үнэ ханш бага, тасралтгүй нийлүүлэлт, нэмүү өртөг шингээгүй түүхийгээр нь авах сонирхол Хятадын талд бий. Энэ болзлыг биелүүлээгүй бол больё хонгор минь гээд гэдийчихнэ. Өнгөрсөн жил нүүрсний экспорт тасалдсан нь чухамхүү өмнөд хөрш ханш унагааснаас болсон юм. Худалдан авалт тасарсан нь эхлээд төсөвт цоорхой үүсгэж улмаар гүн хамааралтай эдийн засгийг бүхэлд нь хөлдөө чирсэн.

1

Дэлхийг цочроогоод байсан Монголын гайхамшигт өсөлт зүгээр хөөс байсныг сануулсан. Хятад өөрөө аугаа том зах зээл. Хүсвэл тэд Монголыг тойруулаад түүхий эдээ татчих дэд бүтцийн бүрэн боломж бий. Орос, Казахстан, Австрали гээд ашигт малтал нэн баялаг улс орнууд тэдэнд түүхий эдээ нийлүүлэх сонирхолтой. Өгөх хүн бөхийж авах хүн гэдийнэ. Өгөхдөө бид яаж өгөх вэ гэдэг дээр л уран бэрийн нүүдэл хиймээр байгаа юм. Эцсийн бүлэгт эдийн засгийн хямрал төдийхөн бус бусдаас хараат бус оршин тогтнох, аюулгүй байдалтай шууд холбоотой.

1

Дэлхийн эдийн засгийн туйлыг Европ, Хятад, АНУ гэсэн гурван этгээд толгойлж түүний эрхшээлд орохгүй гэсэн зүүн хойд Ази, Орос, зүүн хойд Азийн орнууд гэсэн бага туйлуудад хувааж болохоор байгаа тухай шинжээчид өгүүлдэг. Бага буурай ямар ч орон энэ эргүүлгээс гарна гэж үгүй. Өнгөн дээрээ дэлхийн хүчирхэг гүрнүүд мэт харагдаж байвч багны цаана үндэстэн дамнасан томоохон корпорациудын үнэн нүүр царай ашиг сонирхол бий. Оросын Украинд хийж буй үйл явц ямар үймээн самуун улс оронд нь авчирч байгааг өдөр тутмын мэдээллээс бид бэлхнээ харж байна. Ирак, Афганы дайн, Сирийн хямралын цаад утга нь баялгийн төлөөх сөргөлдөөн. Ил харагдаж байгаа үймээн самуун, дайн хямралаас гадна далд өрнөж байгаа баялгийн төлөөх тулаан бүүр ч аюумшигтай. Арга барил нь ч маш нарийн. Ширээний ард сууж байгаад л үзэгний үзүүрээр бүхэл бүтэн улс үндэстний эдийн засгийг хямрааж сэхээхийг шийдэж байна. Монгол бол тэдний хувьд үдийн будаа л гэсэн үг. Ирэх жилд монголоос хэдий хэмжээний нүүрс, зэс, хайлуур жонш  авах вэ. Хэмжээгээ ихэсгэвэл монголын эдийн засагт өсөлт бий болно. Багасгавал хүндхэн байна гэдгийг эртнээс тооцоолчихсон байх жишээтэй. Байгалийн баялагтай улс орныг хараал, ерөөлтэй болгохыг эд л шийдэж байгаа юм. Тухайн улс орны төрд өөрсдийнхөө ашиг сонирхлыг илэрхийлэх бүлэг фракцийг шургалуулна. Монголын хэтийн хөгжилд хэрэгтэй ямар ч томоохон бүтээн байгуулалт ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж мянгуужингийн үлгэр болж байсан нь үүний тод жишээ. Зөвхөн бидэнд тохиолдоод байгаа зүйл биш. Африк яг л ийм туршилтын хэрцгий талбар болсон. Арабын орнуудын дийлэнх нь ийм л “баялаг ангуучлагчдын” гөрөөлөх орон зай болж байна.

1

Энэ чөтгөрийн тойргоос гадна оршихын аргагүй. Баялгийг тэд түүхийгээр нь авах дуртай. Өрмийг нь тэд авч хусмыг нь маньд үлдээх сонирхолтой. Бусдын жишээ бидэнд сургамж болно. Баялгаа түүхийгээр нь гаргасаар, хоромхон зуурын тансаглалд автсаар юунд хүрсэн алдааг давтах учиргүй. Уран бэрийн өргийн эхний нүүдэл томоохон бүтээн байгуулалтыг зоримогхон хиймээр байгаа юм. Ялангуяа дэд бүтцийн салбар, хүнд болон хөнгөн аж үйлдвэрүүдийг яаралтай босгох шаардлагатай. Стратегийн бараа бүтээгдэхүүнээ өөртөө үйлдвэрлэдэг, гадагш гаргаад ирэхээр хараат байдлаас гарах эхний алхмаа хийж байна гэсэн үг.

1

Эдийн засгийн аюулгүй байдлаа баталгаажуулах бас нэг нүүдэл бол нэг бус олон эх үүсвэрээс өөрийгөө хангах бодлого баримтлах нь чухал байгаа юм. Үндэстэн дамнасан корпорациудын ашиг сонирхол хэдий чинээ Монголыг сонирхоно аюулгүй байдал төдий чинээ хангагдана. Гол нь бид дээрээ эв түнжинтэй баймаар байгаа юм. Шийдвэр гаргагчид аливаа асуудалд хувийн, бүлэглэлийнхээ эрх ашиг гэдэг үүднээс бус улс орны гэсэн нийтлэг эрх ашигт таацуулан шийдвэр гаргаж гэмээн бусдын аманд тийм ч хялбар орчихгүй. Мэдээж цаг хугацаа хэрэгтэй. Лууг уурлуулахгүй, баавгайг бухимдуулахгүй уран бэрийн нүүдэл хийчих ухаалаг төртэй байвал энэ улс хөгжихөө л хөгжинө.

1    

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
түмпэн толгойт:
дээр маань хятадын арын сүв долоосон түмпэн толгойтой дарга нар сууж цус нь дүр нь алаг болсон хульхи элбэгдорж байхад архичин эв нэгдэлгүй духаа цоортол мөргөсөн ард бид яаах вэ дээ мөхлөө хүлээгээд бие биеээ идээд хятадыг тэжээгээд хятадаа зодуулаад алуулаад хэвтэж байхаас сэрээч сэртийгээч ард түмээн
2014-02-17
зочин:
монголчууд, хятадуудыг тэжээгээд л өөрсдөө гуйлгачин болоод л ёстой тэнэг юм.
2014-02-17
ih medegcn:
bolovsorl[[n sistem maani uls orniig ymarch amidaral medehgui seheetneer duurgeed haych ihlaashuu dee ene ayuuliin ur ceceg ni tur zasgiin hamuud geed l bod uunees bolood deer dorgui ajliin bairaa gadaaduudad aldaj baina turiin apparatuudad hudulmuriin seheeten bish humuusiig buu songocgoo nuhuduu songuuli muu udirdalga gargaadbaigaa hi bidnii oyunii hoosrold tavisan dun gedgiig oilgocgooy
2014-02-17
ih medegcn:
bolovsorl[[n sistem maani uls orniig ymarch amidaral medehgui seheetneer duurgeed haych ihlaashuu dee ene ayuuliin ur ceceg ni tur zasgiin hamuud geed l bod uunees bolood deer dorgui ajliin bairaa gadaaduudad aldaj baina turiin apparatuudad hudulmuriin seheeten bish humuusiig buu songocgoo nuhuduu songuuli muu udirdalga gargaadbaigaa hi bidnii oyunii hoosrold tavisan dun gedgiig oilgocgooy
2014-02-17
tseren:
niitlel ih sain boljee
2014-02-17
mongol:
deerh asuudliig 10 jiliin huuhed ch oilgood medeed bga.yriad l bhi.hiij uzeh urnul heregtei bnashdee.ehleed uzii yriad l bhaas deershdee
2014-02-17
zochin:
negoiate ch geh shig... iim zagvardsan hooson tolgoi mongoloorr neg bh yumdaa ..uuriiguu uh mdlegetei hun gej bodoo bh daa
2014-02-17
gadaad :
gadaad tunshuudiin bodol sanaa yun deer tuvlurch bna har daa ta nar odoo bolj bgaa buhnii ur dungees tednii alsiin haraatai ni haragdana manai hulgaichuud yu bodoj ajillaj bna kkk haustai bolchuul ‘.huuhdee gadaadad surgah yumsan .eldviin yumand dugarch bj aluulchih vii dee tegeed baahan arhi bugs buur l bodoj suudag doo tegsnee daldaganaj yavaad daramtand orchdog yum shig bna lee dee hulgaichuud teheer ajil yaj yavhav dee
2014-02-17
tenegteed bai :
er ni bol uran beriin nuudel ene ter gj daldaganad hundee hungunuus uguud duusch baina aa eruusuu hudulguun bolgon ednii tald ashigtai baih bodit hurs suuri ni burdcheed bid yu ch hiisen atgand ni orood bna daa maanag mini eruusuu zogsooh heregtei orchin tsagiin ediin zasgiin amidrald tsag hugatsaanii une tsen asar ih bid yahav mahaa ideed gambirhairch zooglood hursun dooroohoo hav daraad bj bgaad tsagiin aytai baidaliig harj hudluh heregtei argataidaa naaduul chini hoid urd tuiliig ongichood bhuu chinii tolgoid medeelel dutuu bnaa zasgiin erhend bgaa archaagui hulgaichuuddaasaa salah ni ni hamgiin ehnii asuudal bna
2014-02-17
luu ni hytad baavgai ni oros yumuu da:
ok. unen helsen bn. gehde
2014-02-17
negotiate like blair:
manaihan odoo joohon negotiation gedeg oilgolttoi bolj ehelj baigaa bailguidee. avah ni buhiig, uguh ni gediih ch geh shig het hyalbarshuulsan oilgoltoor yumand handaj ireed bid oligtoi yavsangui. chadaltai negotiateruud beltgegdej baigaa gej naidaj baina.
2014-02-17
hongoroo:
mongold uildverlel hogjih hangalttai hugatsaa baisan uu baisaan
2014-02-17
hongoroo:
mongold uildverlel hogjih hangalttai hugatsaa baisan uu baisaan
2014-02-17
hongoroo:
uhaalag tortei baih uchirgui um shig baina.olgoitoi bus tolgoitoi hun dee tor zasgaa ogvol ch
2014-02-17
hongoroo:
uhaalag tortei baih uchirgui um shig baina.olgoitoi bus tolgoitoi hun dee tor zasgaa ogvol ch
2014-02-17
hongoroo:
uhaalag tortei baih uchirgui um shig baina.olgoitoi bus tolgoitoi hun dee tor zasgaa ogvol ch
2014-02-17