Алтай Таван богдод сураггүй болсон уулчин Ч.Болдбаатарыг хайж байна
2014-02-18

 

Монголын Уулчдын Үндэсний Холбооны Тэргүүлэгч гишүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ч.Болдбаатар энэ сарын 13-нд  Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай Таван богд ууланд авираад буцаж явахдаа осолдсон (хамт авирч байсан охин Б. Үүрцайхын хэлснээр)  байна. Одоо түүнийг эрэн  хайх ажил үргэлжилсээр байгаа юм. 53 настай, тамирчин маань нас барсан уу, эсвэл гэмтэж бэртсэн үү гэдэг нь хараахан тогтоогдоогүй байна.

5

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар болон цагдаагийн албан хаагчид, нутгийн иргэдээс бүрдсэн нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг өнгөрсөн хоногуудад тун хүнд нөхцөлд ажиллаж түүнийг эрэн хайсаар байгаа юм байна. Цаг агаарын болон өндөр уулын тодорхой бэрхшээлүүдтэй тулгарч, мэргэжлийн уулчид бүрэн техник хэрэгсэлтэй авирах шаардлагатай өндөр уулын эгц хад, асгатай таарсан тул өчигдөр Баян-Өлгий аймгийн уулчид, ОУХМ Агваанданзан, ОУХМ Жанарбек, спортын мастер Баасансүрэн нар өндөр уулын багаж хэрэгсэлтэйгээ, нэмж ОБГ-ын 5 хүн хамтдаа аймгаас Алтай Таван богд руу хөдөлжээ. Тэдэнд туслахаар Хилийн цэргийн ...-р ангийн Тусгай томилгоот хэсгийн 8 албан хаагч цасны мотоциклтэй Цэнгэл сумаас нийлсэн байна. Тэд өнөөдөр орой Малчин оргилын бэлд хүрч, маргааш өглөө эрлийн эрчимтэй ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Мөн Улаанбаатар хот, Увс, Орхон айгийн уулчид бэлэн байдалтай байгаагаа илэрхийлжээ.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
зочин:
нөгөө ерөнхий сайдад үйлчилдэг нисдэг тэрэг яасан бэ. эсвэл алтанхуягийн амь болдбаатарын амь нас ялгаатай юмуу. монгол улсын нэрийг гаргасан гавьяат уулчин хүн шүү дээ.
2014-02-18
zochin:
holboo barij chadahgui baigaa ni haramsaltai.sain uulchin hund arga charga olon baigaa baih.amid l ireesei.
2014-02-18
иргэн:
нисдэг тэрэг явуулах арга байна уу му-ын иргэний амь насыг аварах төр засаг гэж бий үү, хэрэв 76 гишүүний нэг нь ийм байдалд өртвөл яах байсан
2014-02-18
11111:
яах гэж ингэж ууланд авирдаг байнаа. хөөрхий. гэртээ л зүгээр байж байсан бол юунд ингэх билээ. бас охиноо дагуулаад шүү. уулчид минь нэгийг бодох хэрэгтэй шүү. амьд л олдоосой доо.
2014-02-18
dede:
амьд мэнд л байгаасай
2014-02-18
иргэн:
сайн ажиллаж байна
2014-02-18
иргэн:
хөөрхий цасанд дарагдаж, мөнхийн хөлдуурт ороо биз ээ. 500 жилийн дараа олдох байлгүй дээ. одоо түүний амгаланг алдуулах хэрэггүй ээ.
2014-02-18
suhee:
haanaas ene medeellee avch huulj baigaagaa bichdeggui yum uu tsetsegee yag huulaad tavisan bh yum humuujilgui hun bna daa chi
2014-02-18
sanal :
olson kazakt asar undur shan uguh heregtei teguul tsaaduul chini olood irne shuu
2014-02-18
burhan mini:
uul ni tsan dund dulaahan huldduggui l gedeg dee bitgii l shuuraasai
2014-02-18