Үхрийн махны үнэ өсчээ
2011-12-06

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг дүнгээр нь  30-ны өдрийн байдлаар өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.3 хувиар тус тус өссөн байна. Махны дундаж үнэ: 2011 оны 11-р сарын 30-ны байдлаар өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад ямааны махны үнэ 1.7 хувь, үхрийн махны үнэ 1.2-0.9 хувиар өссөн бол, хонины махны үнэ 0.2-0.5 хувь, адууны махны үнэ 4.2 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.3-0.4 хувь, үхрийн махны үнэ 0.3-0.5 хувь, ямааны махны үнэ 3.1 хувиар өссөн бол, адууны махны үнэ 0.5 хувиар буурсан байна. 2011 оны 11-р сарын 30-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4125 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4725 төгрөг, ямааны мах - 3320 төгрөг, адууны мах – 3483 төгрөг, хонины цул мах – 4250 төгрөг, үхрийн цул мах – 5313 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Гурилын үнэ: 2011 оны 11-р сарын 30-ны байдлаар гурилын үнийг өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.6 хувь, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 2.4 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 3.8 хувиар буурсан байна.
Shuud.mn
Сонин хачин