Николас Мадурог огцрохыг шаардлаа
2014-02-18

 Засгийн газрын эсрэг хийж буй оюутны жагсаал Венесуэлийн нийслэл Каракас хотын гудамжинд үргэлжилсээр байна.

Тэд инфляцийг 56 хувиар нэмэгдэхэд хүргэсэн эрх баригчдыг буруутгаж, огцрохыг шаардсаар байгаа ажээ. Жагсаалд оролцож буй оюутнууд гол зам, уулзваруудыг хаажээ.

Жагсагчид Ерөнхийлөгч Николас Мадурог огцрох хүртэл жагсах болно гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр гурван хүн буудуулж амиа алдсаны дараа Николас Мадуро жагсагчдын удирдагч Леополдо Лопезыг буруутган баривчилж, Америкийн консулын ажилтнуудыг хөөсөн билээ.

Николас Мадуро шуурхай хуралдаан зохион байгуулж, дээрх жагсаалыг зохион байгуулж буй хүмүүст ял ноогдуулна гэдгээ мэдэгдсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин