Хакухо андуудтайгаа сайн үйлс бүтээв
2014-02-18

Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Хакухо М.Даваажаргал өчигдөр эх орондоо буусан. Тэрбээр "Тоёото" брэндийн салбар Монголд нээгдэж байгаатай холбоотойгоор ажлын шугамаар хоёр хоногийн чөлөөтэй ирсэн аж.

6

Хакухо М.Даваажаргал энэ ажлынхаа хажуугаар бас нэг буянтай үйлсийг бүтээж, бусдад тусалж, сэтгэлийн дэм, итгэл, урам хайрласан юм. Тодруулбал, Нийслэлийн СБД-ийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуульд хамт суралцаж байсан сурагч ахуйн андуудтай хамтран “Хакухо андууд” сан байгуулжээ. Тус сангийн хамт олон анхны үйл ажиллагаагаа бусдад тусалж, эд материалын болон сэтгэлийн өглөг өгч эхлэхээр шийдсэн байна. Тэд энэ удаа гэр оронгүй, траншейнд болон тэнүүчлэн амьдардаг хүмүүсийг орон гэр, бичиг баримт, боломжит ажлын байраар хангаж өгдөг Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийг зорьсон юм.

6

Улиастайн эцсийн автобусны буудлаас нэлээн зайтай гэр хорооллын гудамжны зүүн захад, хашаагүй задгай газарт “Заюу тайж” нийгэмлэгийн гэрүүд байх. Биднийг очиход тус нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара хамгийн хойд талын гэрээс тавагтай чихэр барьсаар гарч ирсэн. Тэрбээр Хакухог хараад нэлээд гайхаж байгаа нь түүнийг өөрийн биеэр хүрэлцэн очно гэдгийг урьдчилан мэдээгүйн шинж байлаа.  Ингээд бид тус нийгэмлэгийн “Номын өргөө” рүү орж “Хакухо андууд” сангийнхантай Ц.Тамара илэн далангүй яриа өрнүүллээ. Түүний хэлснээр “Заюу тайж” нийгэмлэгт одоогийн байдлаар 40 орчим хүн нийгэмшиж байгаа. Гэтэл төрөөс 25 хүнээр бодож, нэг хүний хоолны мөнгөнд өдөрт 3500 төгрөг төсөвлөн өгдөг юм байна. Энэ нь хүрэлцдэггүй болохоор цувдай зэрэг бусад зүйлээр болгож буй тухайгаа хэлсэн. Мөн энд нийгэмшиж буй хүмүүсийн хүүхдэд зориулсан “Эмээгийн цэцэрлэг” ажиллуулж буй талаараа, гурван жил хөөцөлдөж байж, хотын захад авсан газартаа нийгэмлэгийн байр барихаар төлөвлөж буй зэрэг хийж байгаа болон хийхээр бодсон ажлуудынх нь тухай харилцан ярилцсан.

6

Тэд нийгэмшигч иргэдийн найман хүүхэд сурч, хүмүүждэг “Эмээгийн цэцэрлэг”-ээр зочилсон. Зууханд гал ноцсон, дулаахан гэр цэцэрлэгт 2-5 насны зургаан жаал байсны хоёр нь унтаж, бусад нь тоглож байлаа. Зарим хүүхэд ханиадтай байгаа учир цэцэрлэгтээ ирээгүй тухай ярьж байв. “Хакухо андууд” сангийнхан тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл болох живх, өвлийн хувцаснууд, хүүхдийн сүү, сок гээд хэрэгтэй эд материал болон хүнсийг бэлэглэсэн.

6

Түүнчлэн Япон улсын Хоккайдад тарьж ургуулсан “Хакухо” будаа, мах, сүү зэрэг хамгийн хэрэгцээт хүнсний зүйл болон өвлийн дулаан хувцас зэргийг өгсөн юм. Япон улсад үйлдвэрлэсэн эдгээр хувцсыг том хүн, хүүхэд гэж ангилан хайрцагт хийж, дээр нь хүүхдийн насны ангилал зэргийг нямбайлан бичсэн байлаа. Мөн Япон хоолонд хийдэг “Карэ” гэх хоолны амтлагч авчирснаа Хакухо өөрөө хэрхэн хоолонд хийж, хэрэглэхийг тайлбарлан өгч байсан юм.

6

Энэ үеэр “Хакухо андууд” сангийнхан болон “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн, нийгэмшигчдийн сэтгэгдлийг сонслоо.  

6

Хакухо М.Даваажаргал: Цаашид тусалж, дэмжинэ

6

-Арван жилийн ангийнхан сан байгуулаад бусдад тусалж байна гэдгийг ховорхон сонсож байсан юм байна?

-Бид өөр өөрсдийн байр суурьтай болчихсон, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийе гэж сэтгэсэн болохоор сангаа байгуулсан. Ер нь бүгд дор дороо ажилтай учир уулзаж учирна гэхээр хэцүү байдаг юм байна. Би жилд ганц, хоёр удаа эх орондоо ирдэг. Тэгэхээр бид уулзаж, хэдэн цаг хамт байж байгаад тардаг байсан. Тэгээд өнгөрсөн жилээс үүнийгээ больж, хэдүүлээ нийгэмд тустай зүйл хийе гэж ярилцаж шийдсэн. Үүнийхээ дагуу сан байгуулаад өнөөдөр сайн үйлсийн ажил хийлээ.

6

Хэдийгээр цаг хугацаа давчуу хоёрхон хоногийн чөлөөтэй ирсэн ч өвлийн хүйтэнд хүмүүст туслаад явж байгаадаа баяртай байна. Ангийхан  маань сэтгэл нэгдээд бүгдээрээ ирлээ. Ц.Тамара эмээгийнхээ нийгэмлэг дээр ирээд сэтгэлийн өглөг, дэм өгч байгаадаа баяртай байна. Би бага байхдаа амьдралын бэрхшээлтэй хүүхдүүдтэй таарч байсаан. Харин анх удаа ийм газарт ирж байна. Цаашдаа юм хийх, дэмжих ёстой юм байна гэсэн сэтгэгдэл төрлөө.

7

Ц.Тамара: Хэдэн мянган Балжинням давхцсан өдөр болж байна 

7

Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн

6

-Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргал танай нийгэмлэгт ирж сэтгэлийн дэм, өглөг өглөө. Энэ үед таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Та нар намайг шоконд хийчихлээ. Би бүр Хакухог таньж ядаад ер нь мөн үү, биш үү л гэж бодлоо. Утсаар яриад “Бид нар очиж явна” гэхээр нь байсхийгээд л биднийг зорьж ирдэг хүүхдүүдийн нэг хэсэг л байх гэж бодож байлаа. Би чинь М.Даваажаргал аваргыг  зурагтаар л харснаас биш гар барих нь байтугай тийм хувь тавилан тохиолдоогүй.  Өнөөдөр хэдэн мянган Балжинням, Дашням давхацсан өдөр байх шиг байна. Бидэнд тусалж, сэтгэлийн дэм, урам өгч, биднийг дэмжиж байгаад маш их баярлаж байна.

 6

6

“Хакухо Андууд” сангийн гишүүн, Их аваргын 10 жилийн ангийн найз Г.Цоморлиг

-Өнөөдөр энэхүү ажлыг хийж байгаадаа баяртай байна. Бид аль дээрээс яриад л байсан. Харин найз маань хоёр хоногийн чөлөөтэй ирж бидний ажил биелэлээ оллоо.  Цаашдаа бүр өргөн хүрээтэй тусална гэж бодож байгаа. Би энэ хүмүүсийг мэдээж амьдралаа дээшлүүлье, нийгэмдээ хэрэгтэй хүмүүс байя гэж бодож энд ирсэн байх гэж итгэж байна.  Зарим хүмүүс нь явчихдаг гэсэн тийм биш байж, эндээ үргэлжлүүлэн амьдарч,  нийгэмдээ хэрэгтэй үйл хийгээрэй гэж хүсье. Мөн хүүхдүүд нь ч гэсэн ирээдүйд сайн хүн болж өсөн торниосой.

 6

7

“Заюу тайж” нийгэмлэгт нийгэмшигч Б.Сүхбаатар

-Аварга маань бид нарт сэтгэлийн дэм өгч байгаад баяртай байна. Энд амьдралдаа алдсан янз бүрийн л хүмүүс байдаг. Миний хувьд ирээд хоёр сар гаруй болж байна. Цахилгааны инженер мэргэжилтэй боловч одоогоор ажиллаагүй байгаа. Тамара ээж минь бидний амьдрах бүх орчин нөхцлийг бүрдүүлж өгдөг. Чөлөөт цагаараа номын санд ороод номоо уншиж шатраа тоглочихно. Гэр гэртээ зурагт кабельтай, бүх юмыг хангаж өгч байна. Алдаж явсан амьдралаасаа эргүүлээд сайн сайхнаа олж авах нөхцөл бүрдсэн байдаг. Ингээд Аваргынхаа амьдралд сайн сайхныг хүсье. Зорьж ирж сэтгэлээ гарган бидэнд тусалж байгаад баярлалаа.

6

6

“Заюу тайж” нийгэмлэгт нийгэмшигч М.Батсүх

-Бидний нийгэмлэг дээр  агуу их аварга маань бидэнтэй уулзаж буйд маш их баяртай байна. Би энд ирээд хоёр гаруй болж байгаа. Амьдралын түвшингээ дээшлүүлэх, хамт байгаа нөхөддөө тусалж, зарим зүйлийг сургах зорилго маань ерөнхийдөө бүтэж байна. Барималч зураач мэргэжилтэй болохоор номын сан болон цэцэрлэгийн тохижилтод ажиллсан. Мөн эд нартайгаа хамтран гар урлалын зүйл хийсээр үзэсгэлэн байгуулах хэмжээний зүйлтэй болчихоод байгаа. Чин сэтгэлээсээ бидэнд тусласан Аваргадаа баярлалаа. Мөн сайн үйлсийн ажлаа үргэлжлүүлж, бидэнд болон бидэнтэй адилхан хүмүүст туслалцаа үзүүлж байгаарай гэж хэлмээр байна даа.

6

Ийнхүү 28 насандаа 28 дахь түрүүгээ авсан, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга 10 жилийн ангийнхантайгаа хамтран хэн нэгний итгэл, урам зориг дутагдаж байдаг хэсэг хүмүүст сэтгэлийн дэм, өглөг өгсөн юм. Тэрбээр маргааш буцна.

 6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
batmunkh :
ene humuus yagaad hakuhog japan irgen gdg bna aa hakuho yaduu humuust tusalj bgaa n mash sain hereg teneg humuus l hakuhogiin hiisniig golj bna asashoryu mongold yu hiisen ym be tiim biz
2014-03-07
гангаа:
эд зүйл тусламжаасаа илүү ийм эерэг энергитэй сайн мэдээ, сайн үйлс нь манай энэ ялзарсан нийгэмд бага ч гэсэн гэрэл гэгээ өгч байгаа нь юм шүү дээ. жавхлан тоглолтынхоо орлогыг буяны үйлст зориулна гэсэн байна. хакухо мөн буяны үйлс эхлүүлж байна. ийм сайн үйлс дэлгэрэх тусам бидний энэ нийгэм маань зөөлрөх юм шүү дээ.
2014-02-21
otgoo:
ok avargadaa undur amjilt hvsie
2014-02-20
otgoo:
ok avargadaa undur amjilt hvsie
2014-02-20
aguu avarga:
sain bn. bayar hyrgie. ene muulj bgaa humuus bas yum bodoh heregtei shuu. uursduu 1 tugrug hyn ugj uzeegyi malnuud bgaadaa. iim ajil tolgoid bodogdohgyi usan tenegyyd l bgaa. sain uils delgereh boltugai. avargadaa angiinhand n amjilt hysie.
2014-02-20
demjigch:
uursduu hund 10000 tugruguur ch tuslaj uzeegui nuhuduud muulj comment bichih yum daa. avragdaa amjilt. zuv zuil hiisen bn
2014-02-19
eeeee:
ugsun yumiig nieee. japan avragiin beleg haahaha yoooyo yuun guril huhdin 5 shil nuhash 1 kg budaa veee hehehehe teneg hun yumdaa .
2014-02-19
uuu hehe:
japan ulsiin irgen end yuuu hj yavdag bileee? japan ehnereesee zeelsen munguu urj yavaamuuuu
2014-02-19
bolor:
amjilt shvv xzkyka youhy
2014-02-19
tegeech huu :
zaluuchuud maani arai l huurhii bna daa shuud l zavhairch ehelj bna sh dee zaluuchuudiin buruu bi*e saihan tom aguu yum ehelchih yahav mungu dutuul iim yumand humuus tusalna sh dee uhaantai bai l daa
2014-02-19
tiim shuu:
bid hunii ugsuniig goldog muu humuus bish tiim biz gehdee l hakuho mini teneg bna daa hun hedhen nasaldag avaad uhehguigees hoish yun haramch yum bee hu zaluuchuuddaa neg saihan nomiin san bariad ugchih hajuudaa bassein fitness sport togloomtoi yagaad geheer umhii baar solongos savangiin duurias uur yum algaa ene mongold gehdee massd zoriulsan shuu
2014-02-19
daanch hyamdhan yum:
bi hakuhogiin orond bsan bol emneleg surguuli barij uguh bsan. ene uguud bgaa ideh yumiig chine ugch l yavlaa. odoo ch ugie gevel ugie. delhiin hemjeenii tom hun baij daanch dee. chaki chan chamaas iluu yum hiisen dee. byambadorj bna. emnelegt tonog tuhuurumj uguud bsan. naad ideh yumnuudiig chine dor n ideed duusaa shuu dee. avarga mine neree bodoo. uneheer haramch hun yum.
2014-02-19
zochin:
sain uils delgereh boltugai
2014-02-19
huts :
songuuli zuudleegui beeez
2014-02-19
hehe:
ih yum ugchee huurhii ovoolj bgaad zurgiini avch dee kkk
2014-02-19
kkkk :
huvtsas bas hool amtlagch suu mah kkk hakuho ch yahav boh hun yu medhev dee ter angiin and ene ter geed baigaa malnuud teneg l bna daa harin 10 jiliin huuhduud iim yum ugvul bolno sh dee mongol hun deeguur sanaatai sh dee
2014-02-19
zochin:
худлаа нэр хэмээж дүр эсгэхээ болио.хакухо япон руугаа зайлаа
2014-02-19
zochin:
худлаа нэр хэмээж дүр эсгэхээ болио.хакухо япон руугаа зайлаа
2014-02-19
иргэн:
юун тоёото брэн вэ, хүнд юм хялайлгадаггүйгээрээ алдартай, хагартлаа баяжсан, японы *тэй суусан хакухо хэдэн хувцас өгөө юу, овоо доо, сандаа юу ч өгөөгүй юм уу, тэр их мөнгийг хав дарсаар авсанд орохдоо аваад газарт булагдахгүйгээс хойш монголын зүрх цохилж байгаа бол эх орондоо нэг тоймтой юм хийчихээч.
2014-02-19
govios:
mash saihan ajliig demjijee.gol ni tamara gedeg hund talarhalaa ilrhiileh estoi bol uu iim humuusiig tur zasgaas demjij uguh heregtei shuu
2014-02-19
govios:
mash saihan ajliig demjijee.gol ni tamara gedeg hund talarhalaa ilrhiileh estoi bol uu iim humuusiig tur zasgaas demjij uguh heregtei shuu
2014-02-19
nar sar:
saihan sanagdlaa zuv ajil hiij baigaa angiinhand bayar hvrgej ulam ih amjilt hvsie ulam sain vils hiigeerei
2014-02-19
бөбө:
toyota брэнд гэнэ үү. тэнэгтээрэй сэтгүүлчээ. шал тэнэг сонсогдож байна шүү.
2014-02-19
turuu:
iim jijig zuil higeed nemergui dee tuuni orond tom shine zuilig sedej hih heregtei dee.guur barina gej duudsan tim goy um hivel uldetstei baih daa
2014-02-19
zochin:
naad tamara avgai chin hudlaa shuu. buruu hundee l tusalj bna daa. naad avgaigaa sain sudlaarai daa
2014-02-19
hulhi yokozuna:
sumo-goo barildaad baij baildaa chamd toyota hamaagui ee
2014-02-19
patriot :
avargaaraa, angiinxnaar bolon end amdraliin ix oorchlolt xiij bui bux xumuuseer baxarxaj bn. amjilt!!!
2014-02-19
111111:
ter hakuhogiin hajuud zogsoo tsaa bugiin gutaltai huuhen ayataihan damshig bn daa.. neg guschih umsan kk
2014-02-18
hajukoihv:
avarga maani uneheer saihan uils hiij baigaa bayarlaj baina. sain uil hiij baigaa huniig mongolchuud zarim n yagaad ingej muulaad baidag bnaa. tanai namiin hun bish bolhoor uu esvel tanai hovd uws zavhaniih bish bolohooruu? esvel iim uils hezee ch hiideggui asashoryu avargaas iluu ywj baigaa bolhooruu?
2014-02-18
zzzz:
tegsen deer dee .yoponii irgen bolsonoos mongoldoo tusalsan deerdee
2014-02-18
batchaa:
sain uils ulam delgereh boltugai davaajargaldaa saihan bugdiig huseye
2014-02-18
aagii:
hakuhod niigemd tuslaya gesen setgel bn, jiriin biden shig l mongol hun, gazriin amitan. asashoryu yahav humuusiin heldgeer tenger-n amitan, luu ch yum uu, am hamraaraa gal utaa savsalzuulaad l, duuleed l darviaad sagsalzaad yavdag bsan, getel ene 2 chin ali ali ni jaahan bandi nar bhdaa l eh nutgaa orhiod yavsan humuus. huvi humuusiin tuluvshil yum daa. hakuho amjilt !
2014-02-18
galaa:
ene tamara guai irgediig niigemshuulne gej turuus xichneen ix mungu avchixaad ene xoer sarampai gerees uur you ch gui suuj baidag zalitai avgai. duurgees xumuus ochloo gexeer gaduur guij yavaad 2-3 xun olj ireed niigemshuulj bgaa geed suuj baidag. duureg niislel yamnaas uchnuun mungu avsn. uurtuu bulgan malgai altan bugj avaad zuuchixdeg. tegeed xumuunlegiin uil ajillagaag tur demjixgui bn geed showddag. xoer oxinoo uil ajillagaag n yamnaas demjij ugsun gert amidruulchixaad xurgenuudee niigemshuulj tusad n gargasan gj yaridag um bn lee. estoi zalitai muu xun. khakuhog xulxidaj bn da. odoo mungu nexeed salaxguidee.
2014-02-18
zochin:
ydarsan negendee buyn hiisend chin bayarllaa saihan medee bna avargadaa ulam ih amjilt eruul enh sain saihniig husie,,,
2014-02-18
tenemel huu:
saihan uils buteej yavaa zaluuchuudiin maani uils ni uudrug baih boltugai. iim l setgeltei zaluusaar mongol mini jaahan dutdag bh aa. gehdee ulam oluulaa bolooroi. zarim neg setgegdel bichij bgaa nuhduud uursdiiguu hyatadiin erliiz gedgee ulam sain medej avch bgaa bh gej mongolchuud bid bodnom.....
2014-02-18
irgen:
saihan ajil bna bu*d buyan bolj yawaa huudee bayar hurgie sumo buh batbayariig hund um ugch bna gej duulaagui haramch nuhur baihaa dawaajargal huud olon turuu awahiig husie mongol tumen chin chamtai hamt barildaj baidag shuu gej helie hund tus bolbol ergeed uurt chin erch huch bolj irnee itgeerei
2014-02-18
irgen:
sain bna.amjilt huse.
2014-02-18
mongolchyyd aa!!!:
yrgelj hynii gar hardag zangaasaa tatgalzaj eersdeen bye daan amidrah bolomjiig saitar yrgyylan bodoj yragsaa ahij bai!!!ikhe abragiin tyslamj sain bolobch ene ta nariin setgelgee bol mehel syy?hyneer erebdyylej demjuulej yabna gedeg 21zyynii gasyyn gynig?deesee debjij ergejin telsen yhaanaar syralzah heregtei baih aa!!!
2014-02-18
11111:
hereglegchee chi chanargui guril baitguai chanartaigiin ch avch uguh setgel bhgui shde,chadahgui bj hunii setgel gargaj bga ajiliig bitgii uulj bai,
2014-02-18
mongol hun:
uneheer ulger duurailal avahuits ih avarga umdaa.
2014-02-18
япон тал:
япон иргэн монголд тусалж байгаа юм уу за болж дэ
2014-02-18
oogii:
altan tarian guriliig chanargui gej hen heleh yum ve uuruu tegvel sainiig ni avaachaad ugchihuuch chadahgui bj duugui bai
2014-02-18
baagii:
bayarlalaa.hakuho.buyantai saihan zuiliig olon hiigeerei.amjilt husie.zaabal 32 turuuleh estoi shuu.saihan setgeltei zaluuchuud bna.
2014-02-18
zochin:
hamgiin chanargui guril ch geh shig eh ornii uildverlesen gurilaa l ugsun bn. uursduu yu ch hiihgui bj yum hiij bgaa hun nudend n urgus boltson hiij buteej yavaa negnee doosh n darsan zavharsan humuus yaanada yana hund tus hurgene gehees uhtlee aidag iimerhuu nuhduud oligtoi uh duugarch chadq bol amaa hamhiad bj bh heregtei
2014-02-18
zochin:
saihan uils hiij bn
2014-02-18
erka:
oird sonsoogui saihan medee sain ajil bna ih abragdaa amijilt husie ene ajilaa yg iimerhuu humuust iluu ihiig hiigeeree
2014-02-18
hakuho ura:
hakuho huuhdiin barildaan zohioj mgl huuhduud beldej avch yvaad l tsagaan budaag mgliin nohtsold tarij urjuukwh geed l ene humuusd tuslaad bainga l sain uul hiih gj bodoj zutgej yvdag mundag zaluu shu
2014-02-18
user:
davgaag ingej baigaag sonsoogui um bn
2014-02-18
hereglegch:
hamgiin chanrgui guriliig ogson bana,he he
2014-02-18
tumur:
hakuho aguu bn. goyo medee bn.
2014-02-18
zasag:
bolj bna. amjilt husii neg angiihand.. sain zaluuchuud bna..
2014-02-18