Уул уурхайн нөхөн сэргээлтийн байдлыг харуулсан үзэсгэлэн гарлаа
2011-12-06

Занабазарын музейд уул уурхайн нөхөн сэргээлт хийж буй компаниуд болон “ашиглаад авдрыг нь хаядаг” зарим газруудын бодит байдлыг харуулсан фото зургийн үзэсгэлэн гарлаа. Тус үзэсгэлэнд уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй компаниуд хэрхэн нөхөн сэргээлт хийдэг болох мөн гадны орнуудын жишээгээр харуулсан байна. Жишээ дурьдахад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт цианит натритай шороог ил овоолсон байсан бөгөөд харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйлдвэрлэл явуулж буй “Энержи Ресурс” ХХК нөхөн сэргээлтийн ажлыг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн фото зураг ч байв. Тус үзэсгэлэнг зохион байгуулж буй Green SOS газрын зохицуулагч Ц. Туяацэцэг “Уул уурхайд түшиглэн эдийн засгаа хөгжүүлж, авч ашиглаж байгаа юм бол эргээд эх дэлхийдээ өгдөг болооч ээ гэсэн зорилгоор уг үзэсгэлэнг бид зохион байгуулсан юм” гэлээ. Дашрамд дурьдахад тус үзэсгэлэн энэ сарын 11-ийг хүртэл үргэлжлэх аж.                                                                                                                                                   Г. Хулан
Shuud.mn
Сонин хачин