Үнэд хүрэх гишүүнчлэл
2014-02-19

Нэг түүхтэй, хоёр нам хоорондоо мэтгэлцсээр гурван оныг үдэж байна. Уншигчид ямар  улс төрийн хүчин билээ гэж гайхаж, эргэлзэлгүй шууд л таньж байгаа байх.  Монголын ууган хүчин гэгдэж байсан МАХН 2011 оноос хоёр хуваагдсан. Нэг хэсэг түүх, үнэт зүйлээрээ маргалдаж байсан бол одоо гишүүдээ булаалцалдаж эхэллээ. Саяхан МАХН-аас “МАН-ын 200 гишүүн манай намд элслээ” гээд л  мэдээлсэн. Ямартай ч МАН-ын талаас гишүүнчлэлээ цуцлуулахаар 200 хүн өргөдлөө өглөө л гэж дуулдаагүй юм даг. Элсч байгаа хүмүүсийг харж байхад яг ч 200 хүрэхгүй юм шиг харагдсан. Тэгээд ч үнэхээр МАН-ын гишүүдээс МАХН-д элссэн хүмүүс байх юм бол өмнөх гишүүнчлэлээс нь автоматаар хасчихдаг юм билээ. МАХН-д элссэн залуус МАН-ын гишүүн байсан ч юм уу, нам бусчууд ч байсан юм уу бүү мэд.

6

МАХН-ын “брэнд” Н.Энхбаяр

6

Н.Энхбаяр даргатай МАХН-ынхан ийнхүү МАН-ын гишүүдээс онцолж, хань татаж, тэр дундаа гишүүдээ олны танил гэх зэргээр сорчлон ялгаж байгаа нь цаана их учир жанцантай гэлцэнэ. Өрсөлдөгч хүчний хувьд эдүгээ парламентад сөрөг хүчин болсон МАН-ын нэр хүндийг унагах мөнхийн эрх ашгийн зорилготой. Нөгөөтэйгүүр МАХН-ын их хурал тун удахгүй болно. Энэ их хуралдаа бэлтгэн гишүүнчлэлээ нэмж, олон нийтэд сүрийг үзүүлэх зорилго агуулж байгаа гэх. Ямар сайндаа л МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Манай намд МАН-ын олны танил гишүүдээс элссэн. Гэвч тэдэнд дарамт шахалт ирдэг учир олны өмнө ил гарахыг хүсэхгүй байна” гэж гишүүдээ ялгаварлаж байх билээ. Ер нь МАХН-ын зүгээс байсхийгээд л УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ манай намд элсэнэ гэх зар тараадаг. Гэтэл Б.Бат-Эрдэнэ гишүүн нь “Богд хааны адисласан, олон жилийн түүхтэй МАН-аасаа гарч, МАХН-д элсэхгүй” гээд л мэдэгдэл хийх жишээтэй.  Тиймээс нийгэмд МАХН-ынхан олны анхааралд өртөх гэж “сайн хүний нэр бариад” байна уу, Б.Бат-Эрдэнэ хоёр намын дунд жирийгээд байна уу гэх эргэлзээ, хардлага нэг хэсэг төрж байсан. Гэвч МАХН-ынхан Н.Энхбаяр даргынхаа талаар мэдээлэл хийнэ гэж зар тараагаад намын хороод, дотоод үйл ажиллагаа зэрэг тэс хөндлөн зүйл ярьдаг нь олны нийтийн итгэлийг алдахад хүргэсэн. Ер нь тус намын гишүүд олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа явуулахдаа намын даргынхаа нэрийг мөн ч их барих юм. Эзний нэр тун ч мөлжүүртэй тус намыг олон нийт “Энхбаярын нам” гээд брэндэлчихсэн. Харин БНСУ-д биеэ эмчлүүлэхийн зэрэгцээ бурхны шашны номын орчуулга хийж байгаа намыг дарга руугаа явах, “даалгавар” аваад ирсэн тухайгаа намын нөхөд нь тас нуудаг гэм биш зантай. Сүүлийн үед дуулдсанаар МАН-аас олны танил, нэртэй улстөрчдийг элсүүлж чадаагүй тус намынхан даргаасаа зэм сонссон тухай бор шувуу нисч байна лээ. Мөн олны танил нэртэй улстөрчдийг урвуулж байгаа гэх дуулиан тараачихаад эргээд намын нэр хүндийг унагасан намын генсек Шийлэгдамба руугаа нөгөө хэд нь агсарч үг чулуудсан сураг ч дуулдсан.

6

Ц.Сандуйг солих уу, суудалд нь үлдээх үү?

6

МАН-ын тухайд өнөөдөр парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх төдийгүй Тусгаар тогтнолын ордондоо олон нийтийг хамруулсан хурал цуглааныг долоо хоног бүр зохион байгуулдаг болоод байгаа. Тус нам оны өмнөхөн их хурлаа хийж, шинэчлэгдэж буйгаа зарласан хэдий ч дотоод зөрчил нь арилаагүй, одоо ч үргэлжилсээр. Энэ нь МАХН-д нэг талын өгөөш болж байгаа гэхэд болно. Саяхан МАХН-д элссэн гэх хүмүүс хотынхон. Үүгээрээ МАХН-ынхан хотын МАН-ын хорооны хүчийг суларсныг харуулахыг зорьсон гэж ажиглагчид дүгнэж байна лээ. Цаашлаад МАН-ын дарга М.Энхболд хотын фракцын тэргүүн.  Тиймээс ч МАН-ын бага хурлын гишүүдийг хотын фракцынхан бүрдүүлсэн. Эдүгээ нийслэлийн МАН-ын даргаар Ц.Сандуй ажиллаж байгаа. Орон нутгийн сонгуулиар МАН-ын хотын фракцынхан байнга л ялалт байгуулдаг байсан уламжлал Ц.Сандуй даргын үед эвдэгдсэн. Харин МАН орон нутгийн сонгуулийн дараа ч, их хурлаа хийсний дараа ч хотынхонд өөрчлөлт оруулаагүй. Намын дүрмээрээ нийслэлийн МАН-ын хороо дөрвөн жилд хоёр удаа хуралдах заалттай. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард тус намын хороо хуралдаж, удирдлагуудаа өөрчлөх магадлалтай юм билээ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар ялалт байгуулж чадаагүй учир нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйд хариуцлага тооцох шаардлагатай гэж нэг хэсэг нь үзэж байхад “намын даргын хүн солигдохгүй” гэж фракц хөндөх хэсэг ч байсан. Ц.Сандуйгийн хувьд намын даргын хүн гэх тодотголтой, өмнө нь нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан юм. Нийслэлийн МАН-ын хорооны ажил Ц.Сандуйг солихоос эхэлнэ, хэрвээ солигдохгүй бол ажил явахгүй гэж тус намынхан бухимдаж байгаа сурагтай. Учир нь тус нийслэлийн МАН-ын хорооны ажил үлбэгэр явагдаж байгаагаас анхан шатны намын үүр хороодод ажлын эрч суларсан гэнэ. Тиймээс ч энэ байдал дээр МАХН-ынхан тоглолт хийж, намын их хурлаасаа өмнө дахин 700 залуусыг тус намаас өөрсдөдөө урвуулна гэсэн мессэжийг илгээж байна лээ. Харин МАХН-аас ирүүлж буй мессэжинд  Ц.Сандуйгийн тэргүүлсэн хотын МАН-ын хорооныхон хариу илгээхгүй, чимээгүйхэн байгаа нь хачирхалтай. Нэгэнтээ удахгүй хуралдах хотын намын хорооны бага хурлаар хусагдана гэж тооцсон уу,  эсвэл хариу илгээж хүч өгөх шаардлагагүй гэж үл тоосон уу.

6

Юутай ч нэг угшилтай хоёр намын тэмцлээс зөвхөн АН-д л сонгууль бүрт хожил ирэх биз ээ.

6

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
пүрэв:
өнөөдөр альч нам үзэл баримтлал байхгүй. зүгээр идэж уухын бүлэглэл болсон. үнэхээр улс орныхоо төлөө үзэл баримтлалтай улс төржих ёстой гэдгийг ойлгодог бол үндэсний үзлээр нэгдэцгээе. үндэсний үзэлтэн хүн бол монголчууд итгэж болох дээд ухамсар мөн мүан -д нэгдэцгээе.
2014-02-20
лхагва:
энэ хэдэн новшын амьтад үе залгамжлан өчнөөн жил төр барьж үр дүн нь авилгалд идэгдсэн төр, утаанд төөрсөн уб , толгой хоосон гараа тосож сургасан ард+түмэн, газар шороогоо эдийн засагын алуурчидтай нийлээд ил далд идээд зөөж дуусгах замаа засаад авсан иймэрхүү байдалтай амьтад өөрсдийгөө хэнд хэрэгтэй гэж боддог юм ихэнх нь шоронд байх ёстой
2014-02-19
zuv sanal:
huurhii ene mah suireh zamdaa orchihloo ho.odoogiin udridlaga nartaa gishuun demjigchid n taalamjgui bgaa.hezee hezeegui tesrehed belen bolson bgaa.udahgui hagaraad huvaagdaad maxh ruu engiin saihan gishuud demjigchih orno biz dee...
2014-02-19
бодит амьдрал:
ман сөнөж байнаа.ман-аас 700 биш 70000-аас дээш хүн гарахад бэлэн байгаа
2014-02-19
fghж:
намын ялагдал бол олон жил төр бариад оодорсоных болохоос сандуй нь солигдсондоо биш л дээ. ингэж дараалан бүдэрсэн үед дарга хийнэ гэдэг бас л овоо хүний хийх ажил. ер нь намын гишүүнчлэл нэр төдий л зүйл шүү дээ. би гишүүн нэртэй ч дургүй хүрвэл шал өөр намын хүнд саналаа өгчихдөг л юм.
2014-02-19
la luna:
www.la-luna.mn та манай сайтаас өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-19
rock:
man suirch bndaa.setguulchiin bichseneer an dund ni hojij budiluulj urund oruulj bndaa an badamjunai enkhboldiig shalgahgui bgaan maxn man 2g sain alaltsuulj bgd dahin garah sanaatai bga bizde.
2014-02-19
иргэн:
ман 27-р их хурлаараа хоронд найрагдаад буруу сонголт хийсэн одоо буруу замаараа будаа тээгээд эхэлсэн. зарга ,гомдол гэхэд хаашаа юм нэг иймэрхүү аргаар тэмцэл хийвэл бусдыг гутааж өөрсдийн нэр хүнд өргөгдөнө гэж тооцож байна энэ бол тийм биш ээ. намаа цэвэр байлгамаар байна. аяндаа олон түмэн итгэл өгөх жамтай юм. нэг хотын бүлэглэлийн төлөө бол ман хохирно.
2014-02-19