Италийн парламентын гишүүн Сочид баригдав
2014-02-19

Италийн улстөрчийн дундаас анх удаа трансжендер гэдгээ зарлаж байсан парламентын гишүүн Владимир Луксуриа Сочи хотод олимпийн наадам үзэж байгаад баривчлагджээ. Парламентын гишүүн асан, ижил хүйстнүүдийн эрхийн төлөө тэмцэгч тэрбээр “Сочи”-гийн олимпийг үзэхээр өнгөрсөн 15-ны өдөр хүрэлцэн иржээ. Тэрбээр нээлт хаалт болох “Фишт” цэнгэлдэх хүрээлэнгийн гадна тайлбайд “Ижил хүйстнүүд Сочид сайхан харагдаж байна. Болж л байна шүү дээ. Баярлалаа Путин” хэмээн орилсоныхоо төлөө тус улсын цагдаа нарт баригдсан байна.

Баривчлагдсан Луксуриа өөрийн найз Имма Батталглиад “Надад туслаач. Би баривчлагдчихлаа. Би ганцаараа байна” хэмээн гар утаснаасаа мессеж илгээсэн гэж “www.independent.co.uk”сайт мэдээлжээ. Владимир Луксуриа нь 2006-2008 онд Италийн коммунист намын гишүүнээр ажиллаж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хөгшин европ ялзарч дуусч байна даа хөөрхий
2014-02-19