Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуулт дийлэнх хувийг эзлэв
2014-02-19

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 11-11 төвд ажиллах үеэр 4500 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар хандаж, мэдээлэл авлаа. Сайдад хандаж ирүүлсэн асуултын дийлэнх хувь нь тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой байна.

Зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж байгаа гэдгийг иргэд  ялгаж ойлгох хэрэгтэй гэдгийг сайд санууллаа.

Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх  Засгийн газрын  шийдвэрээр 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 600,0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180,3 мянган төгрөг байсныг 207,3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145,2 мянган төгрөг байсныг 172,2 төгрөг болгон шинэчлэн тогтоосныг тодотгож хэллээ.

Улсын хэмжээнд   318 000 орчим тэтгэвэр авагч байна. Эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20,0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115,0 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48,0 мянган төгрөг байгааг 52,8 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоолоо гэж сайд С.Эрдэнэ хэллээ.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
moogii:
arail baga baigaa bizdee ingej bolohgui oorsdoo tanasaglald bga bolohoor yamnii vniig ch medehgui bgaa naaduul chine
2014-02-20
erdnee guai.:
20000 myngar nemcheed neeh ih nemsen geed baih yum alag doo niigemd 20000 tog yu avah yum be?? yadaj 50000 nemsen bol yahav heterhii doromjilj bainaa tegeed nuutsaar nemlee gehshig boloo za erdnee guai.ene unee dagaad suu 200 tog nemegdlee binzen 40 nemegdlee yamarch ashigui yum bolood baina harina ulam dorduulaad baigaa yum bishuu????????bodoo bodoo
2014-02-20
erdened:
adilhan 20-30jil tasraltgyi ajillasan gehdee 1990-2000 onii hoorond tetgeveree togtoolgoson tal % hymyys 200 000 avaad 2000 onoos hoish garsan ni ter yeiin tsalingiin han*r 400000 avch baigaa ter yalgaag arilgaj adiltgah heregtei udvaas nuhun olgohgyi bol temtslee yrgeljlyylj bostsgooh heregtei.
2014-02-19
so so:
halamjaa nemeechee 115000ni uyg idej uyg omsoh we bolimoor uym
2014-02-19
зочин:
төрийн минь буян хэн зүгээр байж байхад нь хорин хэдэн мянган төгрөг өгөх юм бэ? зурагтаар арван мянган төгрөг барьсан хүн бөөн яриа хэлээ болж байж нэг хүнд өгчихөөд бөөн буян мэт харуулдаг ш дээ. харин энэ төр, эрдэнэ сайд хөөрхий зүгээр л нэмээд өглөө. хулгайч ман хориннэгэн мянган төгрөг өгсөн гээд л амны уншлага болдог биз дээ.элдэв хэл амаар яах юм бэ? дандаа ингэж талхны үнэ хэд байна би яагаад ингэж болохгүй гэж, надад яагаад бага байгаа юм гээд л дандаа авах, идэх, шулах, хууль дүрмээ зөрчих халхавч болгож билэггүй үг ярих юмоо? бурахан минь болиосоо доо
2014-02-19
333333333333:
zochin mini chi duugui dald or
2014-02-19
erdened:
36 nasstai tetgevert garsan olon huuhedtei eejuudiinhiig ene ondoo ehnii hagas jildee bagtaad nemeechee, ta nariin gargasan huuliin aldaanaas bolj olon mangan ehchuud gudamjind garsan, ter aldaagaa nuhuuchee, erdene ene talaar yagaad duugardaggui umbe, zarimni ter 15 oniig chini hueeseer uud boloh biz durakaa
2014-02-19
zochin:
xalamjiig xvmvvsd n taaryylad xogiin yum nemex yum do yag tal xvn gedegeer n xoorxii
2014-02-19
zochin:
xalamjiig xvmvvsd n taaryylad xogiin yum nemex yum do yag tal xvn gedegeer n xoorxii
2014-02-19
zochin:
xalamjiig xvmvvsd n taaryylad xogiin yum nemex yum do yag tal xvn gedegeer n xoorxii
2014-02-19