“Шинэ сум”-ын төв ирэх сард нээлтээ хийнэ
2014-02-19

Жилээс жилд хөдөө нутагт ажлын байр алга, амьдралын нөхцөл тааруу байна хэмээн сумын иргэд аймгийн төв рүү, аймгийн төвийн иргэд хот руу шилжиж, сум орон нутаг эзгүйрч байна гэж яригдах болсон. Үр хүүхдээ дулаахан, тохилог цэцэрлэг, сургуульд сургаж, эцэг эхчүүд нь хүссэн ажлаа хийж, бизнес эрхлэх боломжтой зэрэг  олон шалтгаанаар хот суурин бараадах иргэдийн их нүүдэл үргэлжилж байгаа биз ээ.

:

Улсын хөгжил сумаас эхлэлтэй хэмээн олон жил төр засгийн хэмжээнд ярьж ирсэн ч дорвитой ажил хийгдэхгүй явсаар өнгөрсөн 2013 оны тавдугаар сараас Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумд болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Шинэ сум” төслийн ажлыг эхлүүлсэн билээ.  Тэгвэл өнгөрөгч долоо хоногт ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан, БХБЯ-ны дэд сайд Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүтэй албаныхан Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сумдад хэрэгжиж буй “Шинэ сум” төслийн ажилтай танилцлаа.

:

Хүн амын шилжилт хөдөлгөөнийг зогсоох, орон нутгийг бие даан хөгжүүлэх зорилготой уг төслийн хүрээнд  дээрх сумдад 20 ортой хоёр давхар амбулатори бүхий эмнэлэг, 640 хүүхдийн суудалтай бүрэн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, сумын захиргаа, 250 хүний суудалтай спорт заал гэсэн таван барилгыг 13 мянга гаруй мКв талбайд бүтээн байгуулж байгаа аж. Мөн 800 гаруй метр авто зам, 4000 шахам метр явган хүний зам ногоон байгууламж, гэрэлтүүлэг, инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдсэн байна. Цахилгаан станцын хувьд шинэ сум болоод хуучин сумыг цахилгаанаар хангаад зогсохгүй цаашид “Шинэ сум”-ыг тойрсон таун хаус, орон сууцны барилгууд нэмэгдэн өргөжин тэлсэн ч цахилгаанаар хангах бүрэн чадалтай аж.

 :

Канад технологийн модон барилгын материалууд чанартайгаас гадна хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Америк, Канадад баригдаж байгаа нийт барилгын 80-90 хувь нь уг технологоор барьдаг болсон гэдгийг шинэ сумын барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Ти Ти энд Би” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Цэдэнсодов онцолж байсан. Тэрбээр “Канад технологийн модон барилгад 100 жилийн чанарын баталгаа өгдөг. Тиймээс ч сумдын шинэ төвд баригдах барилга, байгууламжийн чанарын асуудалд эргэлзэх зүйлгүй. Бүтээн байгуулалтын гүйцэтгэл 85 хувьтай байна. Хэдийгээр Канад барилгын бүтээн байгуулалт улирал харгалзахгүй өрнөдөг ч өвөл багаж тоног төхөөрөмж, хөлдөнж, царцаж, эвдэрч байна. Баянлиг, Бууцагаан хоёр сумдад хэрэгжиж буй төслийг анх 29 тэрбумаар оруулсан ч Засгийн газар 20,9 тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл Замын-Үүдийн төслийг  15 тэрбумаар батлагдсан. Гэтэл Замын-Үүд тээвэрлэлтийн зардал нь бараг гарахгүй мөртлөө ажил гүйцэтгэл 45 хувьтай гэж байна. Харин  бид гуравдугаар сарын 30 гэхэд төслийг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ч барилгын материал, тоног төхөөрөмжөө 700 гаруй км-ийн алсаас тээвэрлэн авчирч байна.  Тиймээс бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусах хугацаа нааш цааш болсон асуудал бий” гэв.

:

“Шинэ сум” төслийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа “Их модун”  ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Спорт цогцолборын угсралтын ажил яг одоо үргэлжилж байна. Бусад барилгуудад зөвхөн дотор заслын ажил үлдсэн. Анх “Шинэ сум” төслийг эхлүүлэх гэж байхад нутгийн иргэд итгэхгүй. Биднийг тоохгүй байсан. Харин одоо бүтээн байгуулалтын ажил өрнөж, төслийн ажил амжилттай хэрэгжиж байгааг харсан нутгийн иргэд, хүүхэд багачууд хэзээ дуусах вэ гэж асуух нь ихэссэн” гэж байв.

 .

Сумын залуус хотод их, дээд сургуульд суралцаж төгсөөд нутагтаа очиж, ажиллах гэхээр ажлын байр хомс, хөгжил хөдөлгөөн бага гээд буцах дүргүй байх нь элбэг. Харин “Шинэ сум” төсөл хэрэгжсэнээр энэ бэрхшээл үгүй болох цаг айсуй. Ямар ч байсан эхний ээлжинд Баянлиг, Бууцагаан сумын залуус сургуулиа төгсөөд нутагтаа очоод ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэж байна. “Шинэ сум”-ийн төвийн эргэн тойронд орон сууц, таун хаусууд баригдаж эхэлснээр сумын иргэд халуун, хүйтэн устай тохилог орон сууцанд амьдрах болох боломж бүрдэх юм. Түүнчлэнэ 20 ортой эмнэлэг ашиглалтад орсноор үзлэг, оношлогоо, мэс заслын тасаг гээд иж бүрэн цогц үйлчилгээг ч нутгийн иргэддээ үзүүлэх юм байна. Ингэснээр нутаг орноо орхин аймгийн төв, нийслэл хотын зорих иргэдийн нүүдэлч ч багасана гэдгийг сумын удирдлагууд хэлж байсан юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
мхрхх:
үнэн тэнэг новшнууд. үйлдвэрлэл, зах зээл, иргэд, хэрэглэгч гээд хүчин зүйлүүд чухал
2014-02-24
гашуун үнэн:
үнэн т1 юмаа. хэдхэн хүнтэй газар ийм сургууль цэцэрлэгт ямарч хэрэггүй. бөөн зардал. ухаалаг төр гэдгийг элбэгээ өрөө ч ойлгоогүй юм шиг бгаам. уг нь юмны мөн чанрыг ойлгойх чадамж юм блээ. мэдлэггүй нэнжин сэтгэл тэнгийн төрсөн дүү. энэ бол манай төрийн үйлдэл.
2014-02-23
opyv:
paneran baishingiin kvadratiin une n kapital baishingiin unees ondor yum bilee barag 1200000
2014-02-23
zzzz:
ene bol hyatadaas damjuulj orj baigaa tsever kanad baishin 80 jiliin batalgaatai ,yumig sain sudalj baigaad jirgej bai!!!!!!!!!!!negniihee hiisen sain yumig demjij!!!!!!!!!!!!!!!!,ene ataarhah, hii yum sejilleed baigaa zangaas chini bolood uls oron sain hugjihgui dungu tu* bolood bn , bie bienee sain demjij baiya mongolchuudaa
2014-02-22
zochin8:
hunii amidrah orchin tav tuh hamgiin turuund heregtei, ur huuhed ni tavlag orchin surch humuujij baival zaluus budend zovoh yum baga , ajil amidralinhaa sain saihni tuluu hiih yum huduu ch ih bn, ene tusliig mash ih demjij bn.mongol humuus uursduu hiij chadaj bn shuu dee
2014-02-22
qwerty:
canada baishin gej hyatadaas irsen havtanguudaa nerlehee bolih heregtei odoo baigaa barilguud tegeed yahiin balgas uu hichneen zuun terbumaar ni tog tatchihaad teriigee yah gej baigaan tegeed hudooniihond bairiig beldej ugood nuulgeed oruulaad baih hereg uu hen naad baishing chini hudaldaj avah yum 15 jiliin daraa asuudal gargah technology shuu dee
2014-02-21
bbbbvv:
naad faneran baishin chin shatchih yum bish uu,neg n shatahad bugdeeree gal avalcah ayultai ym shig .iim baishind surguuli cecerleg baih n buur ayultai bish uu
2014-02-20
төвлөрсөн хот:
за даа хөдөө суманд нэг их нийтийн байранд амьдрах боловуу даа 5 давхар угсармал байранд л амьдрах хун худалч хунд бараг байхгуй балгас болох шахаж байсныг шарын голын уурхайн тосгонд харж л байлаа
2014-02-19
tsabchaa tenegt:
ter emenleg, surguuli, dotuur bairand chini hvn ajillaj amidarch baih bolonoo.. ter ch bas ajiliin bair shuu tenegee.. hvnii wjil bair orchin saihan bol hvn jargaltai saihan aimdaranaa.. harin chinii ter sumand hiisen oims bandajiig hvn tooj abah yum be? tenegee... mongoliin hodoo sum bol malchidiin hvvhediig surgsj, bas malchidiig hvn emenleg hudaldaa zeregeer hangah tob shuu dee sod uhaantai ergvv tsabchaa mini.. zah zeeliin mundag onoloor obdochson teneg gar bnaa.
2014-02-19
zochin:
tsavchaa zuv helleedemjij baina...
2014-02-19
kkkk:
sumaa ch bariya. jijg dund uildveruudee ch bariya. er ni bugdeeree bayjie. tiim bizdee mongolchuud mini. yaduu zuduu bhaa bolie odoo boloo
2014-02-19
zochin:
tsavchaa-n zov shd. ajlin bair l chuhal shuu dee
2014-02-19
ffgggg:
manaihan ajil hj bna demjij bna. hun ajil hiiheer uguisgeed bh yum gehdee mongol oron saihan hugjin duu
2014-02-19
цавчаа:
хотруу нүүх шилжилт хөдөлгөөнийг зогсооход канад байшин ямар хамаа байнаа. эрхэлсэн ажилгүй эхнэр нөхөр хоёр хоёулаа сайхан канад байшин дотор амьдарч байна шүү хоёулаа бие биендээ зөндөө хайртай тиймээ гээл тэврэлдээд хэвтээд байх хэрэг үү энэ бол бизнес төсвөөс мөнгө унагаж цус гаргах цавчаа. энэний оронд малын түүхий эдээ боловсруулж оймс бандага гутал өмд бээлийгээ хийх, байгалын баялгаа түүхийгээр нь үнэгүй шахам гаргахгүй хагас ч атугай боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд барьж хадаас хүрз халбага сэрээ тогоо данх,цемент шохой бензин дизель хийж нэг сая төгрөгөөр цалинжуулхад л хотод цугласан ажилгүй хүмүүс болно доо болноо хоюулаа гэж жавхлангын дууг дуулаад л гэрээ ачаад эхнэр хүүхдээ суулгаад л портер бонго майти хөлслөөд л нүүгээд алга болно.хотод хүн ам сийрч гудамж төсөл ,утааг бууруулах арга хэмжээ, газрын дуудлага худалдаа ,авилга хээл хахууль үгүй болж төрийн албанд ажиллах хүнгүй шахам болж хувийн хэвшил сэхэж солонгос америк швед японд харласан монголчууд эргэн ирж монголчууд хүн шиг амьдарч улс шиг хөгжинө.
2014-02-19
nymaa:
boloo shdee boloo
2014-02-19
zochin:
mash ih boditoi bogood uhaalag ajil hiij baigaad tani bayar hurgiye
2014-02-19
odon:
маш зөв ажил хийж байна баяр хүргэе бүх сум-г ийм болох хүсэлтэй байна.
2014-02-19