Такси № 58
2014-02-19

За энэ өдрийн мэнд. Хавар иржээ, өчигдрөөс цас ханзарч урь мэдэгдэж байна. Манайхны амьдрал болсон хойно согтуу хөлчүү, сэргэлэн цовоо, сэхсэн задарсан гээд олон л янзын хүн зөөж элдвийн юм үзэж сонссоор л явна. Үүнийхээ заримаас дор буулгалаа. Дашрамд дугаар нэхэгч Хүрлээд хэлэхэд, Мартын 8-наар дутуу дугаараа нөхнө өө би... Ингээд таалал орштугай.

5

1.Оюунаагаа өгчих л дөө

Хоёр найз согтуу “за гэмтэл бишээ, хороолол орно утсаараа нэг яриулчих тэгэх үү” гэсээр хойд суудалд тухалж авлаа.

5

З/залуу/ -За нойллоорой ах нойллов уу, за ок одоо яваарай ширүүхэн явчихаарай.

Н/найз/ -Алив би утсаараа Оюунаа руугаа ярья ... аан Дүүхээ, харин хороолол явжий ш тээ, мань хоёр нь ...  Ямар Пи нартай банзалдаад яваад байгаа юм чи ...

З -Өө чи одоо царайг нь ч хараагүй байж юу гээд хүүхэн хараагаад байна аа, алив би ярья, тасал аа.

Н -Одоо танайд очих мөнгө байгаа биз дээ.

З -Байгаа байгаа. Би Дүүхээ дээр одоо очлоо. Алив тэр цаана байгаа гичийгээ яриул даа. Миний хэнтэй уух чамд хамаагүй ш тээ. Дүүхээгийн хаана байгаан... Аан дүү нь байна аа, хуурай дүү нь ээ, за за би нойтон ах нь байна ха ха. Наад хүндээ утсаа өгөөдөх дөө. Байна уу байна уу... За тэгсэн нь дээр байх аа за ойлголоо хоёулаа байгаа юм уу. Тэгье такситай явж байна шүү очоод залгая.

Н -Аваад ирээ аваад ирээ пи минь би ярья.

З -Байж бай чи би зохицуулж байна.

Н -Эцсийн эцэст монголын талд би үлдэнэ за юу, та нар хэн нь ч үлдэхгүй. Ах би ч таксичин хүн өдрийн бензин хэдэн төгрөг билээ хэлээд өг дээ энэ Пи-д. За за би дуулья  “Саа мөнгөн хэрлэн минь саруул уудам талаасаа салж ядан мяралзана аа .. Буурлын буян бишээ буман үе ...”

З -За саа мөнгөн гэдэг дээрээ гацаарай чи, би харин дуулвал уйлуулж л дуулна за.

Н -Чи зовлонтой Пи вэ шууд дарамталчих юм аа. Чи бас над руу том дуугарах одоохондоо хэрэггүй шүү. Би чамд хэлэх гэж хэлж байгаа юм шүү.

З -Хуцаа Пи ..манай хоёр хоёр талаас дуу нь өндөрссөөр заамдалцах шахуу юм болж ирлээ. Арай эрүүл мөнгө төлнө гэж яриад байсан эр дүрсхийн уурлаж “За за тэгвэл чи энэ таксины мөнгөө өгөөд өөрөө учраа ол, би буулаа муу Пи чинь. Яахав нэг баярлуулчихья гээд явж байхад. Ус цацаад би тэр Оюунааг өөрөө аваад явна за гээд бараг явуут усрэх шахав. Би ч зогслоо. Ууртай эр шууд бууж гэмтлийн эмнэлэг чиглэн буцаад алхлаа.

Манай агсан араас нь “Хөөе за чи явбал яв за Пи минь. Хөөе тэр Оюунаагаа орхичих л доо хөөе” гэж орилон бууснаа буцан сууж “Ах энэ мууг араас нь хөөгөөрэй, яасан новшийн муу харамч вэ. Муу Оюунаагаа өгчихөд яахав дээ...” гэж хошуугаа унжуулан сууснаа над руу сүүмийсэн нүдээх харж “Архи бишээ Оюунаа бишээ биш, хүүхэн байна уу ах” гэлээ. Би ч хариуд нь эелдгээр буухыг гуйлаа.

6

2.Сахиусандаа нууцаар мөргөв

Дашваанжил газынхны өгдөг 60 мянгын эрхийн бичгээрээ банкаа нэг сайн дүүрчихээд  сэтгэл өндөр эргэтэл дээл шляп болсон нэг өндөр залуу гар өргөлөө.  “Ах Дэнжийн 1000 өөд явчих уу” гээд “Дүү нь нэг нууц ажилтай явж байна аа, ах та намайг хүргэж өгчихөөд жоохон явж байгаад эргээд авчих боломж байна уу..” гэв. Энэ үед утас нь дуугарлаа.

5

З/залуу/ -Өө хайр, тийн одоо хороолол ороод Өргөө бараг орж байна тийн, өө тийн ах залгаад л хурдан ир гээд л. Чи яасан хоолоо хийчихсэн үү, уйдаагүй биз дээ. Хайр нь удахгүй за. За... за утсаа салгаад над руу хандаж “Тэгээд ахаа , дүү нь нэг удган сахиусан дээрээ очих гээд явж байгаа юм аа ккк. Авгайд ах хөдөөнөөс ирчихээд ирж золго гээд байна гэчихсэн юм. Сая хороололд байна гэв дээ, хурдан яваад эргээд ирмээр байна” гэлээ.

Х -Авгай чинь яасан юм, сахиусандаа очлоо гэхээр уурлаад байдаг юм уу?

З -Бид хоёр өөр сахиустай байхгүй юу, авгай миний энэ сахиусанд дургүй. Гэхдээ үнэн чадалтай сахиус байхгүй юу, хэрүүлийн нэмэр гээд би авгайд хэлдэггүй юм.

Х -Авгай чинь бас удган юм уу?

З -Үгүй ээ ... гээд намайг усан тэнэгийг минь ойлгосон бололтой... за за яахав ах яривал нарийн учир бий, та бас удган сахиус нарийн юм ойлгохгүй юм шиг байна. Дүүгээ хүргэж өгөөд цагийн дараа эргээд авчих тэгэх үү гэлээ.

Өнөөх айл ч овоо өгсүүлж байж хүрдэг юм байна. Дэнжийн мянгын эцсээс нэлээн дээш нарийхан замаар өгсүүлж байгаад нэг уулын аманд шахуу задгай хашаатай гэрт байх аж. Манай хүн замд өөрийгөө товч танилцууллаа. Нэг худалдааны сүлжээний төвд оюутан байхаас шахуу орж 10-аад жил болсон гэнэ. Саяхан нэг байртай болсон. Байртай хүн машин эхнэргүй байж болохгүй тул эхнэртэй болсон.  Ер нь л амьдрал нь тэгширсэн. Энэ удганыг мэдэх болсоор удсан ба яривал өөр нарийн юм их л юм бий гэнэ. Замд манай залуу руу нэг эмэгтэй дахин утсаар ярьж хаа явааг нь асууж, хүлээсээр цөхөрч байгаагаа илэрхийлж  байгаа нь дуулдлаа.

З -...Үгүй ээ нээрээ, одоо яг өгсөөд явж байна. Яг аа яг юу гэж худлаа ярих вэ дээ. Харин чи чинь уйдахааргүй олуулаа байгаа юм биш үү. Наад утсаар чинь бараг архи ханхлаад байхад, ккк за за одоо зам салаад өгсөж байна. Чи биеэ бэлд ккк заза буулаа...

Бид хоёр тун эвгүй замаар өгссөөр задгай хашаанд байх нэг гэрийн гадаа ирлээ. Би гэрийг ажиглавал тоггүй бололтой харагдав.

Х -Энд чинь хүн байгаа юм уу дүү, гэрэлгүй байх шиг байхын гэвэл залуу “Хүн байгаа байгаа эднийх чийдэн асаадаггүй юм аа” гэлээ.

Би учир битүүлэг мөргөлч залуугаа буулгачихаад уруудлаа. Тэр чигтээ баруун тийш эргэж нөгөө 70 давхарын өмнөх замаар явж байгаад Телевизийн хуучин эцсээр  доош уруудлаа.  20-оод л минут болсон байх утас дуугарч өнөөх маань залгаж байна.

З -Өө ах хаана явна та, аан ... би ч ер нь ингэсгээд гарах гээд байна шүү. Та ер нь дөхөж байх уу гэлээ.

Эргэж очиход халширмаар зам байсан ч би авна гэж амласан тул буцлаа.

Гэрийнх нь гадаа давхисаар ирэхэд шөнө 12 болж байлаа. Одоо бол гэрийн тооноор гэрэл ч юм уу, лаа ч юм уу нэг юм сүүмийж мэдэгдэж байлаа. Би нөгөө залуу руугаа ярьж ирснээ мэдэгдвэл нөмгөн гараад ирлээ. “Өө ах за хурдан ирсэн байна шүү. Дүү нь ч арай болоогүй байна л даа” гэж байна. Би гайхасхийж чи сая одоо хүрээд ир л гэх шиг болсон доо” гэсэнд өнөөдөх маань “Тийн кк зарим ах нар хэцүү ш тээ. Ирдэггүй болохоор би ахыг бас найдвартай болгох гээд л ккк ярьсан юм байхгүй юу... гэхдээ одоо удахгүй ээ дүү нь, Нэг дуулчих гээд байна аа одоохон, ах жоохон зогсож байгаарай” гээд эргээд алхлаа. Би ч бас гэнэн толгой юм. Архаг таксичин болох ч яагаа ч үгүй байна даа гэж санаашраад  машиндаа сууж хүлээлээ. Өө тэгсэн хойд гэрт “...Замбуулинд учрахгүй байхыг аргагүй. Залуу нас дурлалын дуу минь ...” гээд л авч өгч байна. Үүн дотроос нэг эрдүү хоолой ялгаран цойлох нь баараггүй манай залуу байлаа.

Ингээд удган сахиус нарын нийлсэн найр 20-оод минут үргэлжилж би вээр хоёр ч удаа сануулсан дохилт залгалт хийсний дараа манай залуу нэлээн хөлстэй улаа бутарсаар гарч ирлээ.

З -Өө шахаад дуулуулаад гаргадаггүй шүү, жоохон удчихлаа тэ ах.

Х -Би ч чамайг гарч ирэхгүй юм байна явья л гэж бодож зогслоо шүү.

З -Аа харин тийн, та ирсэн тулдаа л гарлаа. Тэгэхгүй бол гарч чадахгүй эндээ ум болох нь байна. За нөгөө авгай залгаад л ахынд байна гэсэн байдаг кк гээд хэлээ гаргаснаа авгай руугаа шуурхай залгалаа.

“Өө хайр, ах гаргадаггүй суу гээд сая л нэг гарч ирлээ. Өө тийн намайг хараад баахан уйллаа тэгснээ дууллаа. Тийн хайр бид хоёр чинь бараг 3 жил уулзаагүй юм ш тээ. За за хайр уйдалгүй байж байгаарай, одоохон гэртээ буулаа...” гээд утсаа таслаад над руу жоохон санаа нь зовсон байртай харснаа нүдээ ирмэж “сандарсандаа баахан л наалаа, ккк тэгэхгүй бол яршиг хэрүүл болно” гэж байна.

Х -Чи авгайдаа энэ сахиусныхаа талаар хэлээд ярилцчихвал яадаг юм.

З -Өө дэмий дэмий.

Х -Дүүг гэхдээ түрүүн нэг хүүхэн асуугаад байсандаа, өөр сахиус яриад байгаа юм биш биз айн ккк.

З -Аан тэр яахав нэг хүүхэн ирж таарчихаж. Бид хоёрыг энэ удган танилцуулаад бараг суух шахсан юм. Шахсан ч гэж дээ 2 жил би тэр хүүхний гэрт байсан юм. Тэгэхэд нэг пактлаад хэсэг ажилгүй болоод ёстой доромжлуулах шиг болсон. Өөр ажилгүй болоод ирсэн чинь гуйлгачин түүлгэчнээрээ дуудуулаад хувцсаа боогоод хөөгдсөн ш тээ.

Х -Тэгээд одоо хааяа уулзаад байдаг юм уу.

З -Үгүй ээ тэр хөгийн хүүхнийг үү юу гэж харахаар л ... би тэдийхээс гарахдаа шүд зуугаад за яахав би нэг хүн шиг болчихоод чамтай нэг уулзана аа гэж бодсон юм. Тэгээд өнөөдөр энд удган дээр байна гэхээр нь нэг таарья гээд ирсэн байхгүй юу. Ах миний энэ бүс гоё бүс байгаа биз дээ. Олон шигтгээтэй сайхан мөнгө. Би сая ингээд юм шиг юм өмсөж зүүгээд орсон царай нь хачин боллоо ш тээ манай тэр хүүхэн. Яахав дээ ах тэ эр хүн сэхэх сайхан ш тээ. Ноднингоос намайг байр оронтой болсныг энэ удганаас мэдчихээд над руу залгаад улзья гээд байсан юм. Энэ хүүхэн өнгөрснийг буцаагаад олсоор татаж авчрах гээд байгаа байхгүй юу. Би ёстой эднийхээс хөөгдөөд сэтгэлээр унаад архинд орох шахсан ш тээ. Тэгэхэд ёстой хачин юм ярьж архирдаг байсан байхгүй юу энэ. Одоо тэгсэн ..аан сая болсон чинь хоночихоод явчихаач авгайдаа базуулцан юм уу ч гэх шиг. Би энэ хүүхнийг одоо мөнгө амалсан ч наахгүй л дээ. Манай эхнэр энэний хажууд цэмбэгэр сайхан хүүхэн байгаа.

Х -За за тэгээд хөл дээрээ боссон л бол болоо доо. Сэтгэлээр явчихсан бол ч архинд дөрлүүлээд балрана шүү.

З -Тнх дүү нь сэхсээн, одоо бол захирлын баруун гар ш тээ. Одоо дүү нь 3 машинтай. Ах нэгийг нь унаж байна. Нэгийг нь би унадаг юм.

Энэ хараа гээд утаснаасаа нэг прусс машины зураг харуулж “энэ миний машин он залуу, би эхнэрийг уна гээд байгаа юм. Даанч үнэмлэхгүй. Одоо маргааш манай дарга гэр бүлийнхэнтэйгээ бас би эхнэрээ аваад хойшоо ээж мод руу явах гэж байгаа юм. Тэгээд л эхнэр юмаа бэлдээд залгаад байгаа байхгүй юу”.

Залуу маань ийн амьдралд нэг хөл алдаад өөрийгөө татаж авсан тухайгаа нэлээн яриад өөрийнх нь хэлснээр амьдралд нь балаг тарих шахсан гай хүүхэн рүүгээ залгалаа.

“...Байна уу аан тийн тийн би байна. Хөөш би чамд ганц юм хэлэх гэсэн юм. Дараагийн удаа бөөгийн сахиусан доор очиход чи байхгүй шүү за, гайгаа над руу дахиж дуудах гэх хэрэггүй шүү. Өөр яриа байхгүй, миний дугаар, нэрийг мартаарай за” гэж ширүүрэн хэлээд утсаа тасаллаа.

Хүн хүнээ гомдоох гэдэг эргээд амьдралд нь бас л урт сүүдэр татуулах юм аа.

Манай залуу хэлсэн нэг үг сэтгэгдэл төрүүлсэн юм. Би тэр муу хүүхнийг мартаж чадахгүй байгаа юм. Хайртай даа биш л дээ үзэн ядаад зэвүү хүрээд мартаж чадахгүй байгаа юм. Намайг ёстой аймаар хөөсөн шүү... уучилчихвал мартчих юм болов уу гэсэн юм.  Нээрээ хэн нэгийг уучилвал өөрт ч амар тайван болох байх шүү.

6

3. Замын цагдаа бэлнээр өгчих гээд... 

Жоохон уучихаад тэргээ хаяад явж байна гэх халмаг залуу “Цагдаа нар бухимдал ихтэй байна аа ойрд кк. Намайг өнөөдөр гурван удаа зогсоолоо, бэлэн торгохоо болиод бухимдаад байгаа юм уу хаашаа юм” гэж яриа эхлүүллээ.

5

Х -Сая уу чамаас үнэртээд байна ш тээ.

З/залуу/ -Үгүй ээ ах өдөр өдөр. Энэ торгуулийн машин нь 10 мянгаас доош уншдаггүй юм болов уу. Дээр бүсээ хийгээгүй гэснээ 10 мянгаар торгоод нөгөө хуудас шиг юмаа машинаасаа гаргаад ирдэг юм. Би хэрэлдээд 5000-аар торгож болно ш тээ чи, бүсээ зүүхийн хооронд зогсоочихоод гэсэн чинь. Энэ торгодог машин чинь 10 мянгаас доош гэж байдаггүй юм гээд байсан. Нэг асуух юмсан. Та мэдэх үү тийм байдаг юм уу. Дээшээ 25 мянга гэсэн тэ?

Х -Мэдэхгүй ээ ах нь, би нээрээ бас гурван ч удаа торгуулсан бүгд л 10 мянга байсан шүү.

З -Тээр тэгээд байгаа байхгүй юу, заримдаа хөгийн юман дээр 10 мянга хатуу байгаа байхгүй юу. Нээрээ манай нэг найз портертой гар бий. Тэрэнд нөгөө араас явуулдаг  торгуулийн хуудас ирсэн байна аа. Нэгдүгээр эгнээгээр орсон гээд, тэгсэн 8 мянга байсан даа. Доошоо торгууль байгаа л байхгүй юу, гарууд нугалаа хийгээд байх шиг байна аа.  Юм  бий дээ эд нарт. Зүгээр байна гэж байхгүй мөнгөө хийж л байгаа. Манай муу хөдөөний ахыг эртээр зогсоогоод “яахийн та завгүй бол торгуулиа бэлэн өгчихөөд явчих юм уу” гээд байсан гэсэн...  Хуучнаараа байсан бол амар байсийм доо, ядаж яриад бага торгуулж болдог байсан байхгүй юу. Одоо тэгсэн чигээрээ 10 мянга, тэнэг мудакууд ...

Нэг өдөр гурван удаа шүгэлдүүлж бухимдсан залуу ийн торгуулийн шинэ аргад нэн шүүмжлэлтэй хандсан яриа өрнүүлсээр буулаа.

5

3.“Ну Погоди” -г харсан уу

Нарны гүүрийн доороос суусан хижээл эр сансар хүргүүллээ. Хүү нь машин угаалгын газар түрээслээд түүнд нэмэр тус болж яваа гэнэ. Угаалгын газар ч цөм хийдэг гэсэн дээ гэж  урам өгөх гэсэн миний яриаг тоосон ч үгүй. “Аа хэн мэдэхэв, би 20-оод сая төгрөгийн юм хийж тохижуулж камержууллаа. Уг нь таван жилийн хугацаатай хийсэн юм. Одоо ч мөнгө өгсөн юм алга. Энэ хүүхдүүд тэгээд нэг чирээд явах байлгүй” гэж тоомжиргүй хариуллаа.

5

Гурван хүүтэй гэнэ. Өө бага хүү гэсээр утсаа авлаа.

6

З/зорчигч/ -Аав нь нөгөөдөр Бат-Өлзий рүү хүрхрээ давхилаа ш тээ. Тэнд зураглал хийнэ. Тийн бүтэн сайнд л ороод ирнэ дээ. Туркуудтэй өөр хүүхэд явуулчихсаан, тэр мөдгүй шал дэмий ажил байна лээ.

Утсаа салгаад л дахиад нэг хүн рүү ярьж байна. “За дүү орой ярьчихлаа. Ах нь маргааш эрт гарлаа ш тээ. Тийн хөөш тэгээд наагуур чинь дайрч хэдүүлээ эрт гарч нэг юм үргээх юм уу яах юм. Өө чи чинь согтуу нойрмог байгаа юм уу, юм үргээх. Үгүй ээ, ганц ну погоди яах юм уу гээд байна аа, тийн ха ха ха чи юу гэж ойлгосон юм. Гэхдээ ах нь наагуур чинь бол газар сайн мэдэхгүй ш тээ. Батсүхтэй ярих гэсэн тэр нь сүлжээ барьдаггүй юм уу утас нь болохгүй юм. Авгай нь ярих нь Бат-Өлзий дээр байгаа гэсэн. Тийн, чи нэг холбоо бариад хэлээд өгөөч .. за тэг ....Ангийн тухай ярианд нүд нь гялалзаж хийморь нь сэргэсэн эр над руу харж “Одоо ч хөдөө чоно нохой тарсан шүү дээ, юм олдохгүй шүү” гэлээ.

Х -кк Ну погоди гэж чоныг хэлж байна уу?

З -Айн, харин юу билээ хөө, чи бидний үеийнхэн бол сайн мэднэ дээ тэ. “Ну погоди”  ховордоод байна аа хөө.

Х -Тийм үү, Бат-Өлзийн хойд хангай чинь бол одоо том аглаг хангай биз дээ.

З -Өө одоо хүн тасрахаа байгаад хөдөө биш болцон шиг байна лээ. Уг нь баавгай хандгай хоёр байхгүй, бусад нь бий л гэдэг байсан юм.

Х -Улаан цутгалан тийшээ чинь зам бэрх байсан даа, одоо ямар болсон юм гэхээс.

З -Зам бол зам яах вэ дээ. Дээр үеийн зам бол там байсан, одоо бол сонголттой болчихсон ш тээ.

Утсаараа залгалаа. ...Хөөе нөгөө Жамиа хаана явна, яагаав иргэдийн хурлын дарга. Ганц гахайн хавирга чанаж өгөх гэсэн байхгүй юу цаадахад чинь.. тийн. Тийм үү, Нангиа хаана явна. Би та нарт хааяа мэдээ өгч баймаар байх юм. Интернэт байхгүй болохгүй юм аа, энд чинь зөндөө л ажил болох юм аа... за тийн би гарахдаа хэлнэ ээ...

З -Чи хөө чоно нохой хэр эргүүлэх үү, Ну Погоди бол нухаж байсан биз дээ.

Х -Өө би ч хотоос нэг их гарах биш чоно хөөж үзээгүй л байна даа.

З -Цс тэгвэл ямар юмны эр хүн байхав. Одоо бидний үеийн эрчүүд бол ядаж жилдээ нэг Ну погоди харахгүй бол амьд яваад яахав.

Х -Энэ жил тэгвэл ядаж нэг чонын мөр харья даа.

З -Цс юун мөр, мөр ямар хэрэг байхав, чамд буу бий юу?

Х -Байхгүй ээ, нөгөө говийн зэрэглээ дээр гардаг шиг  оготны хамраас цус гаргаж үзээгүй гэх үү дээ.

6

Мань эр миний энэ бүтэлгүй ярианд бүр ундууцаж “Цсс чамтай юугаа ярихав, одоо буугүй, морьгүй  эр хүнийг ямар эр хүн гэхэв” гээд за за наад замаа гараад зогс гэж намайг бараг л зандарлаа. Би ч бас гэмээ мэдэн “Ан хийдэг л гэчихдэг байж” гэсэн шүү юм бодон  мушийсхийн үлдлээ. Эр хүн шиг эр хүн байлаа 2000 төгрөгийн хариултаа авсангүй бууж одлоо. Нээрээ нэг “Ну Погоди” намная байз.

5

Төгсгөлд сануулахад өнөө танин мэдэхүйн картаа авч хүүхэдтэйгээ тоглож хөгжөөгөөрэй гэж хүссэнийг минь нэхэн санаарай манайхаан.

Цаг үеийн онцлог, хүүхдийн сэтгэхүйг орчин үетэйгээ холбосон, үндэсний агуулгатай тоглоом, гарын авлагыг гаргаж, сурган хүмүүжүүлэх өв уламжлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа “Гэрэлт Тайёо” компанийн санаачилгыг бид дэмжих ёстой шүү.  Зөвхөн оньсого гэсэн нэг багц картаар хүүхэдтэйгээ таалгаж тоглоход хүүхэд 30 оньсого, тийм хэмжээний дүрсийг танин мэдэж цээжлэх боломжтой  юм. Би лав нөгөө загас гэсэн картаар тоглосоор хүүхдээ хэдэн загасны нэр ойлголттой болгосон байгаа. Одоо монгол гэрийг үзүүлж эхэлж эхэлсэн. Интерном, Азхур номын дэлгүүрт байгаа бас 7711 3131 руу залгаад захиалж болно. Дэмжээрэй, хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлцгээе... 

.  

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч-Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
saihan sanaa:
saihan sanaa bna shuu hoovoon unshigchtaigaa uulzalt zohion bailguulbal ok sh de
2014-02-21
зочин:
хоовоон уншигчидтайгаа нэг уулзалт зохион байгуулал даа
2014-02-20
bataa :
dajgvi shuu
2014-02-20
юм-үз:
сайн байцгаана уу? хоовон минь, хэрэг явдал болгож амьтан алаад юүхэвдээ, санаандаа тийм зүйл агуулаад яахав. харин, мал хуй руу маань орж хэдэн малыг маань хороогоод байхын бол намнаж болж байнаа, түүнээс бус "агная", "намная" гээд зүгээр явж буй бодьгалыг хөнөөгөөд амийг нь таслаад дэмий, ингэхийн бол зүгээр л нүгэл болно. эмээ минь хэлдэг байсан юм..., могой лусын хааны амьтан, өөр бусад араатан амьтан, жигүүртэн шувуудыг, тэр бүү хэл өт хорхойг ч гэмгүй байхад нь хөнөөж алдаггүй учиртай гэж. жаахан хүүхэд юм чинь эмээгийнхээ хэлэх үгийг таслалгүй сонсоод л байх, ...юу гэсэн гээч эмээ минь, хангайн эзэн лус савдаг дэгээрийн хэн нэгний дүрээр заларч явааг мэдэлгүй намнаж олон түмэндээ зовлон гамшиг авчрах болзошгүй ээ гэж. бас тэгээд болоогүй ээ, эрт цагт хүн бид уул ус, ургамал мод, араатан жигүүртний хэлийг сонсож, тэдэнтэй ярьдаг эрдэм номтой хүмүүстэй байсан, одоо тийм хүмүүсээ алга болгоод удаж байна гэж билээ. эмээгийн хэлсэн ярьсанг эдүгээ тунгаагаад байхад үнэний ортой л юм хэлж байсан гэж төрөөд байдаг юм. хоовон минь, амьтан "намнах" гээд хэрэггүй л болвуудаа.
2014-02-20
beryl:
ene ehnee 2 gar yun aimaar yum bee
2014-02-20
худлаа шуу:
чоно мэддэг бол чи ийм юм ярихгуй чоно хэзээ ч евчтэй амл амьтанг иддэгуй юм харин хамгийн тарган залуу эруулээс нь иддэг юм чи ядаж нэг удаа ч болов малын захад оччоод чонын тухай ярьдаа чиний номноос уншсан зуйл чинь амьдрал дээр таардаггуй юм ихэнхдээ чоно хаана ч ховордоогуй чононд монгол дарлуулчаад бна
2014-02-20
shudraga mongol:
odoo chono hobordoj barag ugui bolchihsonoos bolj uvchin zoblon. shulhii geed. yanzan buriin uvchin delgereed. niiteeree uhruugee yabzgaaj bainadaa bidnii mongol. chonoo hairlaajee har aznuudaaa
2014-02-20
194.88-d:
choniig alj bolno l do. gehdee duusgaj bolohgui. zuun aimguud gitdad oirhnooroo chonoo hyadaad hujaad tu*chihsan odoo yajiina??? neg ch chono baihgui. shulhiind deerelhuulchihsen uhree tsaazalj baina shuu dee. ulsiin mongoor!!!!. chono yadaj l ovchtei goroosiig ni tuuj ideed ogson bol yu gej shilhiindee deerelhuulhev dee. baigaliin tsentsver gedeg-iig baigal eh ooroo hiideg bolhoos mani met ni hiideggui yumaa.
2014-02-20
hoovon:
hoovon mini ?? nu pogodi bitii namnaj uzeerei. uzeegui geed em bolchihgui. hovriin yumiig horoogood yahav dee. baigal ehiinhee tantsveriig alduulchuul ur huuheddee l haraalgana shuu dee.
2014-02-20
юм сонин бх юм:
чоныг алах л хэрэгтэй чоно бол монголчуудын эртний дайсан монголчууд хучирхэг дайснаа ергемжилдег байсан юм хийморьтой энэ тэр гэж одоо л нэг чононд хайртай болж гэнэ хэцсс ядаж нэг удаа ч болов малын захад сууж узээд солиормоор юм чоно гдг амьтан чинь еерее их балмад зэрлэг амьтан л даа за тгд чононд хайраа зарлаад хонио гэдсийг нь хага татаад гараа оруулаад гол судсыг нь суга татаад идээд явдаа нехед минь энэ бол энэрэнгуй биз
2014-02-20
хүрэл:
за ну погоди бол арга нь олдоноо торгуулахгүй аргалж болдог л юм гэхдээ яг одоо ч дээ тийм сайхан үс зүс байхгүй ш дэ уншаад л байгаа дутуу дугаар нэхээд л байгаа хоовон чи өөрөө энэ нэхлийг харахгүй байна уу эсвэл бултаад байна уу
2014-02-20
cd/dvd :
zovshoorolgui nu pogodi odoo say 2 zuugiin torguultai. demii biz dee er n zaaval amitan alsnaaraa er hun bolohgui ee.
2014-02-19
hihi:
haha neg nu pogodidchii baiz
2014-02-19
xarerw:
haha
2014-02-19
xarerw:
rrrrewrwrew
2014-02-19
тэнгис:
унших урамтай байдаг юм. амжилт хүсье. байнгын уншигч чинь. чамтай 1 таарч хууч хөөрөх юмсан.
2014-02-19
hoovon huh-d:
niitlel chini mash ih taalagdaj bgaa shuu. bicheed bgaarai. bngiin unshigch chini
2014-02-19
àÿàòóíãàà:
çà ¸ñòîé ýíý äóãààðûã õàìãèéí ò¿ð¿¿íä íü óíøëàà äàà áàñ ë 1 äóãààð àëãàñ÷èõñàí áàéõûí 57 íü ÿà÷èõâàà áè áîë ÿã 7 õîíîãèéí 3 äàõü 5 äàõü ºäºð áàéíãà õàðààä áàéãàà áàéäàãã¿é òýãñýí ÷èíü 58 ãýæ áàéäàã áàéíà ø äýý çà õîîâîíäîî àìæèëò õ¿ñüå òýð ÷îíî àãíàõ ãýýä áàéãàà ýð ÷îíî àãíàõ õîðèîòîéã ìýääýãã¿é ë ýð þì áàéõ äàà ñàÿõàí õýäýí çàëóó÷óóä ÷îíî äàéð÷ àëñàí áè÷ëýãýý íåòýä òàâüñàí áèø öàãäàà ø¿¿õýýð ÿâæ áàéãàà ãýñýí àõ õ¿¿÷ òîì òîì þì ÿðüñàí ëóéâàð÷èí ìàÿãèéí ýð øèâ äýý òýð çàìûí öàãäààãèéí òîðãóóëèéí ìàøèí íýýðýý íî-òîé áàéíà ø¿¿ óã íü 5000 -ààð òîðãîäîã áàéñàí äàà
2014-02-19