Виктор Янукович: Украинчууд хоорондоо дайтахыг би хүсээгүй
2014-02-19

“ВВС” агентлаг “Украины мөргөлдөөний үеэр нас барсан хүний тоо 25-д хүрчээ. Тэдгээрийн ихэнх нь цагдаагийн ажилтан аж. Жагсагчид галт зэвсэг хэрэглэж байгаа нь эсэргүүцлийн жагсаалыг улам хурцдуулж эмх замбараагүй байдал газар авч буй тул тус улсад суугаа АНУ, Их Британи, Германы гадаад хэргийн яамд хаалгаа барьцгаасан” гэж мэдээллээ. Энэ явдлаас болж тус улсын Ерөнхийлөгч Виктор Янукович яриа хэлэлцээр хийж, зөрчлийг шийдвэрлэх боломж байсаар байтал татгалзсан сөрөг хүчний удирдагчдыг буруутгажээ. Тэрбээр “Ukraine” телевизээр ард түмэндээ хандаж эсэргүүцлийн жагсаалаа зогсоохыг хүсч “Бүгдээрээ бодит байдлыг тунгаан бодьё. Яг үнэндээ би буруугүй шүү дээ. Украинчууд хоорондоо дайтахыг би хүсээгүй. Олон ч удаа сөрөг хүчнийхэнд боломж олгож, албан тушаал санал болгосон. Тэд илүү ихийг хүссэн нь асуудал үүсгэсэн. Яг үнэндээ тэд Ерөнхийлөгчтэй улсыг, хаантай болгохыг хүссэн. Маргааш сөрөг хүчнийхэнтэй хийх хэлэлцээр амжилтгүй болбол “Онц байдал” зарлахаар өөр аргагүй байна” гэж мэдэгджээ.

Жагсагчдыг өдөөн турхирч, төрийн ордныг бүсэлсэн нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг сааруулах гэсэн алхам хэдий ч олон хүний амь насанд хүрсэн. Цагдаа болон жагсагчдын аль нь гал нээж, олон хүний амь нас хохироход хүргэсэн болох нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ жагсагчид чулуу шидсэний хариуд цагдаа нар тэсрэх бөмбөг, галт зэвсэг хэрэглэсэн гэдгийг гэрчүүд баталж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тус улсад өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр 80 гаруй иргэн тодорхой бус шалтгаанаар амиа алджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
шуудынхаан:
шууд сайтынхаан энэ дэлгэрцэцэг гэдэг хүнээ халаач ээ маш их алдаатай мэдээлэл удаа дараа гаргаж байна үнэхээр мэдлэг дорой ийм хүнийг яагаад ажиллуулаад заваараад байгаа юм бэ
2014-02-20
æèìñ æèìñãýíý:
àðä ò¿ìíýý áîäîõã¿é õàð òîëãîéãîî áîäñîí ººäã¿é ýð áàéíà äàà äàðóéõàí àðãà õýìæýý àâàõã¿é áîë áîëîõîî áàéëàà ø äýý
2014-02-20
тэнэг дэлгэрцэцэг:
яахаараа укрианд бусад улсууд гадаад хэргийн яамдаа байлгадаг билээ?! элчин сайдын яам байлгvй дээ!
2014-02-20