Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа
2014-02-20

 

“Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд  хөтөлбөр болон  “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-г  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 151 тогтоолоор баталсан.

Нийтийн тээврийг хөгжүүлэх сан нь нийслэлийн нийтийн тээврийг  хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрийг  санхүүжүүлэх, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийг  үйлчилгээнд нэвтрүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжин ажиллах бөгөөд уг сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталсан.  Зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэхээс гадна нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Зөвлөлийн дарга байхаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 151 дүгээр тогтоолд заасан байдаг.
5

Мөн зөвлөлийн даргын санал болгосноор Зөвлөлийн нарийн бичгийн дарга болон гишүүдийг НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Тээврийн газрын холбогдох албан тушаалтнууд, болон тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, иргэний төлөөллөөс бүрдсэн есөөс доошгүй гишүүнтэй байхаар 3 жилд нэг удаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас томилох заалттай юм. Тиймээс энэхүү тогтоолын дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоолоо.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
hfek,jhlt:
eko avtobusaa demjij bn mongol injinervdiinhee buteeliig xergeltsgeey..gadnaas ondor unetei xog oruulj terendee bidniig bitgii xoldoochihgeed bai tomor ambaartaa oilgowuu..
2014-02-21