Сноудентай адилхан барби урлажээ
2014-02-21

АНУ-ын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуденыг дуурайлган хийсэн барби хүүхэлдэйг худалдаанд гаргахаар зэхэж буй талаар “www.veooz.com” сайт мэдээллээ. Уг хүүхэлдэй 30 см өндөртэй бөгөөд 11 ам.доллароор “ThatsMyFace.com” хэмээх цахим хуудсаар худалдан авах боломжтой гэнэ. “Snowden Hero” гэх нэртэй хүүхэлдэйн ерөнхий төрх нь тусгай албанд ажиллаж байх үедээ өмсдөг байсан цэнхэр цайвар цамц болон “NSA”-ийн логотой компьютер барьж буйгаар дүрсэлжээ.

1

“Snowden Hero” барбиг зохиогч Эшли Говин “Америкчууд яг одоо Эдвард Сноудан гэх баатрыг мартаад байх шиг. Тиймээс томчуудын сэтгэлд нэг зүйлийг үлдээхийг тулд хүүхдүүдийг нь ашиглахыг оролдсон. Тэд охиноо эсвэл хүүгээ Сноудан гэх барбигаар тоглож байхыг хараад нэг зүйлийг ойлгох болно. Аз байвал АНУ-ын Ерөнхийлөгчийн хоёр охин ч тоглохыг үгүйсгэхгүй” гэж ярьжээ. Энэхүү хүүхэлдэйгээс олсон ашгаа “Хэвлэлийн эрх чөлөө” төрийн бус байгууллагад хандивлах аж.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин