Такси № 59
2014-02-21

Өнөөх онигоочин гэдэг ч бил үү элэглэгч гэдэг бил үү “Чапи” гэх залууг би хамт ганц хоёр тойрьё гэж утас цохиулсан чинь “За зав зайгаа харж байгаад явья” гэсэн нь өчигдөр үдээс хойш тохиож бид хоёр уулзлаа. Ингээд хойшоо унших юм их урт тул оршлоо товчилж “Чапи”-тай явсан тэмдэглэлийг буулгаж байна. Таалал орштугай...

1

Х -За хоёулаа юуны талаах буу халах вээ гэж.

Ч/Чапи буюу Ө.Ихбаяр/ -Юу ч ярьж болно ш дээ. Би улс төрөөр ч ярина ш дээ.

1

Х -Улс төр гэснээс манайхан сонирхоод байгаа юм. Анх Нямдоржийг дуурайх санаагаа олсон юм болов уу, хүн зөвлөсөн юм уу, тэрийг ярьж өгөөч. Нямдоржийг анх дуурайж элэглэж эхлэхэд хүмүүс анх Чапиг таньдаг болсон ш дээ.

Ч -Би “Шинэ үе” продакшинд жүжигчин байсан юм. Яахав жүжигчин хүн жүжиглэхээсээ гадна хувь хүн гэдэг талаасаа ч юм уу, уран бүтээлч хүн өөрөө хувийн номертой байх ёстой. Уран бүтээлчийн хувийн номер гэдэг нэг ёсондоо хүн хүүхэд төрүүлэхдээ зургааг төрүүлбэл энэ нь муу, тэр нь сайн гэж алагчилдаггүй ш дээ. Тэрэнтэй адилхан өөрийн уран бүтээл өөрт л байж байдаг. Би өмнө улсын хүүхэлдэйн театрт жүжигчин байсан. Хөгшигний ард тоглодог байхгүй юу, мод өргөөд өдөржин зогсоно. Ер нь хөшигний ард тоглоод байх нь зөв ч юм уу үгүй ч юм уу, хүн амьтанд харагдмаар байдаг. Ер нь элэглэл гэдэг эндээс үүдэлтэй. Гэхдээ хүүхэд байхдаа л би янз янзын хүн дуурайгаад, тухайн үед Хон гиль дон гэж кино гардаг байсан. Тэр киног би нийтдээ 46 удаа үзсэн байдаг юм. Ер нь бол үндсэндээ цээжилсэн гэж хэлж болно. Солонгос хүнээс л илүү ярьж байгаа юм чинь. Тэр үед орны цагаан даавуу толгойдоо углачихаад аялгаар нь цээжилчихсэн үгээ хэлээд л. Тэрний чинь дараа гарсан янз янзын кинонууд, ер нь тухайн үедээ хит болж байгаа кинонуудыг үзээд дүрүүдийг их дуурайна.

1

Х -Чамд тэгвэл суурь авьяас байжээ. Оросын телевизээр ийм юм их гардаг тэ. Хүмүүс нь элгээ хөштөл инээгээд л байгаа харагддаг.

Ч -Ер нь бол багаасаа суурьтай, хэн нэгэн чи тэгээдэх ингээдэх гээгүй. Ер нь юм ойлгохтой болоод ирэхээр ийм юм зурагтаар үзэж харна ш дээ. Тэгэхээр орост чөлөөтэй, германд чөлөөтэй. Энэ урлаг маань ямар хэмжээнд хүрсэн юм гэхлээр сонгодог хэмжээнд хүрсэн шүү дээ. Ингээд та нар эргээд харж байхад элэглэлийн урлаг гэдэг бол аймаар хөгжлийн цэг гэж байдаг бол оргилд нь явж байна шүү дээ. Одоо энэ орос Максим Галкин гээд Пароди гээд комеди клуб гээд байж байна. Энд ерөөсөө ямар улсууд нь орж байна гэвэл улс төрийн хамгийн том лидерүүд мөн тухайн орны том том одууд. Тэд нар тэр залуучуудыг үзэх дуртай болчихсон. Хамт байх дуртай болчихсон. Яагаад гэвэл тэр улсууд өөрсдийгөө тэндээс тольдох боломжтой болсон гэж ярьж байна. Ерөөсөө толь тийм үү. Нийгмийн шүүмжилж байгаа шүүмжлэлийг зүгээр иргэн хүнээс сонсохоос илүүтэй, эдгээр хүмүүс илүү хүртээмжтэй, мэдрэмжтэй богино хугацаанд, маш хүртээмжтэйгээр хийж чадаж байна. Хүмүүс улиг болсон хуучин юмаа хийгээд байхын шинэ юм хий гэдэг. Юм хийж байгаа хүн муу нэртэй байдаг. Гэтэл нэг хүнийг элэглэхийн тулд эхлээд сонсоно. Дараа нь тэр хүнийхээ ямар нэгэн пооз байдаг юм уу, суулт бүх юмыг нь судална. Чихэндээ маш сайн сонсч давтана ш дээ. Яг л хийхгүй бол “өө чааваас энийг чинь гайгүй юм болов уу гэсэн чинь сүүлийн номерууд нь хулхины юм болчихсон байна ш дээ” гэнэ.

1

Х -Байнга шинэ юм өгч байхгүй бол үзэгчдийг чинь уйдамтгай гээд байдаг биз дээ. Хэн билээ нэг жүжигчин тэгж зурагтаар ярьж байсан.

Ч -Тэрийг хийгээгүй, бүтээгээгүй хүмүүс нэгэндээ хорсдог юм уу, яадаг юм, аль эсвэл надаас илүү гарах гээд байна гэж боддог юм уу. Тэр үүднээсээ чи болиоч ээ, нэг юм аа хийгээд байна, шинэ юм хий гэх мэт. Нэг хүнийг элэглэхийн тулд бүтэн жил зарцуулдаг. Тэгэхэрээ 365 хоног нэг хүнийг дуурайх гээд давтана гэсэн үг ш дээ. Суурь бид 2 хамтарч уран бүтээл хийгээд 8 жил болж байна. Хугацааны хувьд 8 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ.

Хамгийн ойрхон хүнийг хүмүүс Багабанди гэж бодоод байдаг. Үгүй ш дээ. Эхнийх нь Хон гиль дон гээд кино, Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл Сүн Ү Күн, тэрний дараа Эрх цагаан ишиг “Хүүе Батаа манай нөгөө ишиг алга болчихож” гээд. Ингээд явж байгаад үүний дараа Пунсалмаагийн Очирбат Ерөнхийлөгч “ийм баян тансаг байдлыг үзсэнгүй” гээд. Энэний чинь дараагаар харин Ерөнхийлөгч Н.Багабанди. Очирбат гуайг эхэндээ бол нэг их айхтар “хийдэггүй” байсан. Тухайн үед чинь бас социализмын төгсгөл үе байсан. Намайг аваад явчихаар аав, ээж чадалгүй учраас би шоронд байна гэсэн үг. Тийм учраас тэр үед хийгээгүй л байхгүй юу. Одоо ч гэсэн хаалттай байна ш дээ. Жаахан илүү, дутуу юм дуугарахаар аваачаад хийчих гээд. Манайх нэр нь л ардчилсан болохоос доторх бүх хууль эд нар нь хойд Солонгостой адилхан хэвээрээ л байгаа. Том гүрнүүд чинь илүү ардчилсан улс гээд илүү задгай байгаад байдаг. Манайх болохоор социалист чиг шугамтай ардчилсан улс байгаад байна.

1

Х -Харин тийн нэг эрлийз.

Ч -Тийн, гадагшаа бид тэгэж яриад байдаг боловч дотроо бүх юм нь хаалттай. Нэг ажил хөөцөлдөнө. Тэнд таньдаг хүн байхгүй бол тэрний ажил хэзээ ч бүтэхгүй.

1

Х -Чи нийгэмд шүүмжлэлтэй л байдаг юм байна тэ. Би санал нийлж байна.

Ч -Шүүмжлэхээсээ илүүтэй надад төрдөг хамгийн гоё юм нь би дайн тулаангүй, цунамигүй, өлсгөлөн, ган гачиггүй ийм сайхан оронд төрсөндөө би нэгдүгээрт маш их баярладаг, бахархдаг. Ийм гоё тайван улсад биднийг удирдаж чадахгүй, одоогийн төр засагт байгаа эцэг, эхчүүд “явдалтай” байна ш дээ. Тийм биз дээ?

1

Х -Яг үнэн. Хүүхдийнхээ хоолыг тоншчих гээд байгаа ч юм шиг.

Ч -Эмэгтэй ерөнхийлөгч гэж бодвол олон эрийн өвөр дамжаад явчихсан ч юм шиг. Тэрнээс энэ цөөхөн хэдэн хүнийг чинь яаж л бол яаж л сайхан амьдруулна ш дээ. Баялаг бүх л юм нь байна, Монголд минь. Тэгээд эд нар ээлжлээд гарч ирээд гоё гоё юмаа яриад. Ард түмэн ч итгээд сурчихаж. Хүлцэнгүй болгоод хаячихсан. 7 дугаар сарын 1-нээс хойш дахиж улс эх орныхоо төлөө тэмцье гэсэн сэтгэлтэй залуус байсан ч хийж чадахгүй болчихсон. Яагаад гэвэл айчихсан. Одоо ингэж ингэж байгаад нэг оргилдоо хүрэх юм бол одоо энэ Украиныг хар л даа. Тэгж тэмцэж байна ш дээ эх орныхоо төлөө залуучууд нь.

1

Х -Би бол ингээд хүн зөөгөөд хэдэн төгрөг олж байна. Чиний одоо эрхэлж байгаа ажил, бизнес чинь юу байна?

Ч -Би ер нь бизнес хийгээд, учиргүй юм овоолоод, хулгана шиг хөөеө цуглуулж байгаад үхье гэж боддоггүй. Зүгээр л олдсоных нь хэрээр тэр чигт нь үрээд л. Одоо миний халаасанд 30 цаас байна. Би үүнийгээ өнөөдөртөө үрээд л, маргааш дахиад мөнгө олдвол тэрнийгээ үрнэ. Тийм л байдаг. Дансанд хуримтлуулаад, дараа тийм юм авна. Тэр бол худлаа. Би тэгж чаддаггүй юм.

1

Х -Хоёулаа ойролцоо юм байна.

Ч -Би байгаагаа үрээд, байхгүйгээ дуудаад зовлон тоочоод, одоо намайг тэгэх ёстой гээд тэгдэггүй ш дээ. Мөрөөрөө л байгаа.

1

Х -Хүмүүс шоу ч гэдэг юм уу, хошин урлагийнхныг овоо мөнгө олдог болчихож гэдэг болж. Хүмүүс их үзэх юм, тэр хэрээр мөнгө олдог л байх даа. Чапи гэж хүн өмссөн зүүсэн нь ч нэг их тансаг харагдахгүй л байна даа, амьдрал нь хэр болж байна?

Ч -Надад гэрт ээж, аав, эгч, ах, дүү байна. Би үүгээрээ баян. Миний гэр бүл, ойр дотныхон, элгэн садан бүгд амьд сэрүүн, элэг бүтэн байна. Энэ бол миний хамгийн баян байх үндэслэл байхгүй юу. Хүмүүс 5 өрөө байртай, дотроо хоёр 00-ын өрөөтэй гээд. Тэр одоо нийтийн бие засах газар амьдраад байгаа юм уу, аль эсвэл нэлээд баян хүн тэгж тооцогддог юм уу. Хүн ерөөсөө унтах зориулалтаар орон байрыг худалдаж авдаг юм байна л даа. Жилийн 365 хоногийн 125 хоногийг нь гэртээ өнгөрүүлээд бусад үед нь гадуур ажиллаж, амьдардаг гэж. Гэрт болохоор хоолоо хийж иднэ, өөрийнхөө энд тэнд тавьсан орон дээрээ гарч хэвтэнэ, хувцас хийдэг шкафнаасаа юмаа гаргаж өмсөнө. Тэгээд хаалгаа хаана, түлхүүрээ 3 эргүүлнэ, явна. Харахад байр ч гэсэн 4 ханатай хоргодох байр л байхгүй юу. Орчин үед тохижуулаад, ор эд хогшил тавиад байгаа болохоос биш. 1000 айлын орон сууц гэж яриад байгаан. Тэр чинь яг үндсэндээ цэргийн зориулалтаар бол казарм гэсэн үг. Казармд амьдраад байгаа ш дээ. Нэг орцонд 36 айл байна гэдэг чинь нийтийн байр л гэсэн үг биз дээ. Гал тогоо, 00 нь тусдаа л байгаа болохоос биш. Гэхдээ хүн бүр өөр өөрөөр л ойлгодог байх. Мөнгө цуглуулаад өнөөдөр яах юм бэ. Хэдэн зуун сая доллартай дэлхийн №1 тэрбумтан үхэж л байгаа биз дээ. Агуу баян хүн үхдэггүй гэсэн түүх өнөөдөр байхгүй байна ш дээ.

1

Х -Нэг ийм шог яриа байдаг юм билээ. Хүн элэглэж их шоолдог хүн хөгширхөөрөө ч гэдэг юм уу, үхэхдээ царай нь их эвгүй бол эвдэрдэг гэж. Чамайг хүмүүс чи хүн их элэглэж шоолох юм даа. Дараа нь нэг өөрөө ийм болох вий ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл сонсч байсан уу?

Ч -Анх удаа чамаас сонсч байна. Яахав дээ хэсэг бүлэг хүмүүсийн мухар сүсэг гэж ойлгож байна хөгшөөн. Би одоо тэгээд үхэхдээ элэглэж байсан хүмүүсийнхээ царайнд хувираад л. Нөгөө терминатор гал дотроос гарч ирээд л “би заавал эргэж ирнэ” гэдэг шиг үхнэ гэж бодоод байгаа юм уу?

1

Х -Элэглэж байсан хүмүүстэйгээ халз уулзаж байсан уу. Жишээ нь, Ц.Нямдорж гишүүн ч байдаг юм уу?

Энэ асуултанд манай Чапи надад тун сэтгэл дундуур байгаагаа нуусангүй. “Ээ, энэ одоо улиг болсон асуулт даа найз минь, гэхдээ яахав хариулья” гэлээ.

Ч -Зөндөө уулзаж байсан. Яг байдгаараа л. Сайн уу дүү, уран бүтээл өндөр үү гээд л.

1

Х -Ер нь эмзэглэж байгаа байдал гаргадаггүй юу?

Ч -Тэр хүн ч эмзэглэж байгаагүй, би ч эмзэглэж байгаагүй. Яагаад ер нь эмзэглэх ёстой гэж. Хүмүүс дарамталдаг уу, загнадаг уу гээд байдгийн. Тэгдэггүй ш дээ. Тийм байсан бол би өдийд энд чиний хажууд суугаад, чамтай буу халаад явахгүй, өдийд нэг өөр газар байж байх байлгүй.

1

Х -Сүүлд кинонд тоглож байна уу?

Ч -Би ер нь уран бүтээлээс хөндийрөөд 3 жил шахуу болчихлоо доо. Гэхдээ яахав хааяа өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд юм хийж байна.

1

Х -Хүмүүс кино жүжгэнд урьж байна уу?

Ч -Урихаасаа илүүтэй би өөрөө хайртай, дуртай болохоороо байгаад байна. Хайргүй бол өдийд нэг махны дэлгүүрийн худалдагч хийгээд, аль эсвэл нэг компанид ч юм уу нэг телевизэд байх байсан. Би ерөөсөө өөрийхөө хүссэн юмаа л хийж амьдарч байгаа.

1

Х -Чиний рекламуудыг сонсохоор хоорондоо өөр өөр утга санаа илэрхийлсэн, хийхэд маш хэцүү юм шиг санагдаад байдаг юм. Энэ санаануудаа яаж олдог вэ?

Ч -Манайх чинь “инээмсэглэл FM 99.3” ш дээ. Нэр нь их гоё. Өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл инээмсэглэж яваарай гэж. Ийм их стресстэй, нийслэлд л гэхэд сая гаруй хүн амтай энэ хотод хүн уурлаад л хөмсгөө зангидаад яваад байвал км явж чадахгүй болно. Тэгэхээр бид нар нийгмийн энэ бохир муухай юмнаас иргэдээ жаахан ч гэсэн хөнгөлдөг. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчид өөрсдөө хандаж байна. Тэгэхээр би энэ байгуулгын рекламыг ингэж хүнд хэлбэл илүү хүрэх юм байна гэсэн үүднээсээ л хийдэг. Надад түвэгтэй хүнд байдаггүй. Би хамгийн дээд тал нь нэг өдөр 10 реклам хийж л байсан.

Зарим хүмүүс энэ хошин урлагийнхнаас илүү авъяастай ч түүнийгээ ичээд ил болгодоггүй хүмүүс зөндөө байна ш дээ. Ялангуяа хөдөө орон нутагт. Би өөрөө уулзаад шүтэж байгаа юм чинь тэд нарыг харангуутаа. Ёооё азаар, чи яаж хот руу орж ирээгүй юм. Орж ирсэн бол би талхны мөнгөгүй болохгүй юу гэж хошигнох үе зөндөө байдаг. Зүгээр л захын нэг адуугаа хариулаад явж байгаа залуу 14 бадаг шүлгийг цээжээрээ унших жишээтэй. Монгол хүний ой ухаан тийм биширмээр байна.

1

Х -Монголчууд хошигнох чадвар, юмыг ойлгохдоо ч гэсэн их мэдрэмжтэй тэ?

Ч -Ер нь манайхан их өгөөмөр, инээдмийн маш мэдрэмж сайтай. Би нэг үгэнд их дургүй. Мэргэжлийн бус хүмүүс хийдэг гэдэг. Монголын хошин урлаг гэдэг бол өнөөдөр үүсч хөгжөөд 21 жил болчихсон. Бид нарын хошин урлагийг бий болгосон Батзаяа, Батсүх, Чаминчулуун, Жагдаг, Туяа гэх мэтчилэн. Энэ хүмүүсийг монголын төр засаг хошин урлаг гэж байдгиймаа гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд бүгдэд нь өнөөдөр цол тэмгийг нь өглөө ш дээ. Одоо дараагийн залгамж халаа гээд бод л доо. Бооёо, Аглуу, Лхагвасүрэн, Одончимэг гээд хүмүүст төр гавъяаг нь өгч байна ш дээ. Энэ нь хошин урлаг хүлээн зөвшөөрөгдсөн урлаг учраас тэр шүү дээ. Одоо хошин шог гэж хэлэхгүй байгаа. Телевизийн зарим хөтлөгч нар хошин шог гээд яриад байдаг. Тэрийгээ одоо болимоор юм. Телевизийн удирдлага, урын сангийн бодлого хариуцдаг хүмүүс нь хэлэх хэрэгтэй байхгүй юу. “Миний дүү энэ чинь чамаас өмнө байсан юмаа. Тэгэхээр энийгээ хошин урлаг гэж хэл” гээд заагаад өгчих ёстой байхгүй юу.

1

Х -Чи манайханд зориулаад хамгийн сүүлийн үеийн элэглэл, хошигнолоосоо сонирхуулаач?

Ч -Би одоо яг үнэндээ бэлтгэлгүй байна. Яагаад гэвэл тодорхой хэмжээнд цаг хугацаа  гаргаж, тайзан дээр ч гэдэг юм уу, 30-40 минутын өмнө очиж сэтгэл санаа бүхий л зүйлээ төвлөрүүлээд хийдэг уран бүтээлийг хаа хамаагүй газар, архины ширээний ард ч юм уу хийхгүй л дээ. Зөвөөр ойлгоно биз, тийм ээ.

Суурь, “Комеди” хамтлаг бид хэд хамтраад 4 дүгээр сарын 1-нд “Монгол элэглэл 2014” гэдэг уран бүтээл, тайлан маягийн тоглолт хийх бодол байгаа. Хүмүүс болохоор нөгөө улиг болсон юмаа хийж байна гээд байгаа болохоос энэ залуус Монголын элэглэлийн урлагийг ямар түвшинд яаж авч ирэв гэдгийг, нэг хүн хэдэн хүн дуурайж байна. Нэгхэн хүний хоолой хичнээн юмыг бий болгож чаддаг юм бэ гэдгийг нөгөө өнцгөөс нь харвал илүү их сонин. Өөр бусад оронд жишээ нь, Орост энэ тоглолт болоход заал нь багадаад стадионд тоглож байсан. Германы 2 элэглэгч 60 мянган хүний суудалтай төв цэнгэлдэхэд 2 цагийн тоглолт хийхэд Олимпийн нээлтээс 2 дахин их хүмүүс салют буудаж төгсгөсөн байх жишээтэй. Тэгэхээр тэр хүмүүсийн ухамсар маш өндөр учраас өөрсдийгөө олж харахын тулд, шүүмжлүүлэхийн тулд очиж үздэг. Өөрсдөө захиалга өгдөг. “Та намайг ингээрэй. Би эндээс чинь өөрийнхөө дутагдалтай талыг олж харах гэсэн юм. Засах юм юу байна. Толинд л хараад байдаг болохоос надад хүн хэлж өгдөггүй. Та нар хэлж өгдөг учраас би энийг үзэх дуртай”. Энэ чинь хүлээн зөвшөөрөгдчихсөн урлаг ш дээ.

1

Х -4 дүгээр сарын 1-нд хүмүүс жүжигчдээс их юм хүлээдэг шүү.

Ч -Танай хошин урлагийн продакшнууд ний нуугүй хэлэхэд уран чадвар, сэтгэхүйн хувьд дэлхийн жүжигчдээс аль хэдийн хол түрүүлчихсэн. Барууны жүжигчид болохоор зохиолч нь зохиолыг нь бичиж өгнө, хувцсыг нь оёдолчин оёно. Жүжигчид зөвхөн жүжиглэх нь үүрэгтэй болохоос биш бүх юм цаанаасаа бэлэн бэлдчихсэн байдаг. Гэтэл манайхан өөрсдөө зохиолоо гаргаж, хувцас хунараа оёно. Өөрсдөө гэрэл чийдэнгээ бариад зогсох жишээтэй. Энэ хүмүүс бол яг үнэндээ хэлэхэд хөдөлмөрлөж байгаа байхгүй юу. Нойр хоолгүй. 19 цагаас үйлдвэрчний соёлын төв ордонд тоглолттой гээд тоглолтоо хийж дуусгаад дараагийн тоглолтын бэлтгэлээ шөнөжин бэлдээд өглөөний 4, 5 цагийн үед гэртээ харьдагийг хэн ч мэдэхгүй. Эд нар ёстой их мөнгө олж байна гэдэг. Үгүй ш дээ. Олсон мөнгөнийхөө талыг нь төсөвтөө өгөч байгаа юм. Худалч хүнд нээрээ улсын төсвийн 3, 4 хувийг хошин урлаг дангаараа өгч байгаа шүү. Соёлын төв өргөөнд хошин урлаг тоглохгүй бол соёлын төв өргөө яаж тэр мөнгийг олох юм, нийслэл тэр төсвийг нь  нөхөж гаргах болно. Чадахгүй шүү. Энэ бол хошин урлагийн буян шүү.

1

Х -Тэнд өөр зүйл ер нь тоглодог юм уу, манайх хэцүү байна шүү дээ.

Ч -Өөр зааланд үзэх юм байхгүй юм чинь.

1

Х -За зохиолын дууны концерт тоглоно.

Ч -Ядарсан ард түмнийг сайхан байлгаж, нэг өдөр ч гэсэн зовлонгийг нь нимгэлхийн тулд хошин урлагийн продакшнууд орой бүр 19 цагаас тоглож байна. Тоглохгүй байж болно шүү дээ энэ улсууд. Тоглохгүй байхаар энэ продакшнууд хоосроод ядуурчих гээд байгаа зүйл биш шүү дээ. Нийгмийн болохгүй байгаа сэдэв бүрийг продакшн болгон хөндөж тавьж байдаг. Үүнийг хүмүүс зүгээр энерги гэж үзэж тэндээс нэг юм ухаараад гардаг байхгүй юу. Ээжтэй номер үзээд хүн бүр ээж рүүгээ яарч залгадаг. Ээжээ одоо би очлоо гээд. Юм хийж байгаа энэ ах нарыг би зөв юм хийж байгаа гэж ойлгодог ш дээ.

1

Х -За хоёулаа нийгмийн тухай жаахан шүүмжлэлтэй ярилаа. Манай залуучуудыг жаахан залхуу болоод байгаа гэдэг. Жишээ нь, чи бол тухайн нэг чиглэлд амжилт гаргах гээд хөдөлмөрлөж байна шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэх гээд. Гэтэл төр биднийг дэмжихгүй байна гэдэг. Энэ дээр чи ямар бодолтой байдаг вэ?

Ч -Дэмжихгүй байгаа нь үнэн юм чинь. Тэд нарын бухимдах нь нэгдүгээрт зөв. Хоёрдугаарт, ажлын байранд очоод ажилд орох гэхлээр аягүй их хэцүү байхгүй юу. Тэгэхээр залуучуудын зөв гэж ойлгодог. Нэг аятайхан газар ажилд орлоо гэхлээр ах нь захирал нь, авгай нь нягтлан, дүү нь дараагийн хэлтсийн дарга нь гэр бүлийн юунд яаж орох юм. Агаа наадахаа хал гээд маргааш нь халууллаа ш дээ. Өөрсдөө ингээд иргэдээ муулаад байдаг байхгүй юу. Улс биднийг ажилтай байлгах гээд тэгээд байхад. Үгүй ш дээ. Өмнөд солонгос яаж хөгжсөн юм. 30 жил хилээ хаагаад дотроо бужигнасаар байгаад тэгээд хөгүүлжихсэн ш дээ. Гаднаас хүн оруулаагүй. Зөвхөн өөрсдийнхөө хүчийг ашиглаад. Манайд одоо компьютерийн сургалт явуулахад заавал хятадаас эсвэл солонгосоос хүн авчирч сургалт заалгадаг байхгүй юу. Монголд тийм залуучууд зөндөө байгаа шүү дээ. Тэр залуустаа мөнгөө хаяад хийлгэвэл хийж чадахгүй зүйл байхгүй шүү дээ. Одоо монгол залуугийн хийсэн компьютерийг 4200 ам.доллароор Японд худалдаж аваад үйлдвэрлэх гээд бүх юмаа тохиолцоод гэрээ хийгээд байж байна. Яагаад монголчуудаа үнэлэхгүй байгаа юм. Манайх зам тавиулья хужаа. Нэг муу кабел сүлжээ оруулж ирье, хужаа эсвэл солонгос. Монголчуудаар юмыг хийлгэхгүй байгаа юм чинь эд нар бухимдах нь зөв шүү дээ. Монгол хүний ухааныг нэг л ойшоож өгөхгүй байгаа юм. Жишээ нь, тэр Алтай констракшны барилгыг чи бид хоёр харж байна ш дээ. Монгол хүн бариад байгаа биз дээ. Самсунг биш байгаа биз дээ.

1

Х -Баасан гарагт зорчигч нарыг авч явахаар элдэв юм тохиолдоно шүү дээ. Жаахан хөгжилтэй яриаг нь оруулдаг байхгүй юу.

Ч -Би жаахан бухимдаад байна уу?

1

Х -Зүгээр ээ. Энэ бол байх ёстой зүйл. Чи харин ч байгаагаараа ил шулуун байгаа чинь сайхан байна.

За ингээд бид хоёрын хошин урлаг хийгээд монголынхоо сайн муугийн талаар дэлгэсэн яриаг хоёр зорчигч гар өргөснөөр пауз болголоо.

1

Хоёр залуу сууж хороолол явья гэлээ.

Ч -За сайн явцгааж байна уу. Хорооллын яг хаана хүрэх юм?

З/залуу/ -Өргөөгийн урд

Ч -Тийм хол явахгүй ээ. Ха ха ха ха ха ха ха ха.

З -Өө Чапи ах, ажил төрөл сайн уу?

1

Ч -Аягүй сайн байна ооо. За залуучуудаар сонин юу байна?

З -Өө сураад л явж байна.

Ч -Хичээлээ тараад явж байгаа юм уу?

З -Тийм.

1

Х -Шууд Эм Эн дээр такси гээд цуврал гардаг юм. Чапиг уриад бид хоёр халтууранд явж хэдэн төгрөг хийж байна. Та хоёр эхний зорчигч болж байна даа.

З -Аан за, ах 25-р эмийн сангаар дээшээ өгсчихдөг ш дээ. Тэрүүгээр өгсчихөөрэй.

Энэ үед бид дөрөв Тэнгис өнгөрөөд Гэсэр сүмийн уулзвар луу дөхөж байлаа. Энэ үед Чапи нөгөө юм унадаг барилга руу нэлээн цэрвэнгүй харснаа “Хөөш, чи энэ барилгын хажуугаар явахдаа ингэдэг үү” гэж хажуу тийш нугдайлаа.

1

Х -ккк би ч одоо гол эгнээгээр нь явж байгаа шүү дээ. Захын эгнээгээр явахаар наалгуулаад байна гэж сонсоод.

З -Наана чинь одоо аваар болох вий дээ ах минь ккк.

Ч -Гайгүй байх өө. Би ч төмөр мөмрийг хараад л ингэж гэлжийж явдаг болоод байгаа ш дээ.

Х -Бид ч биш бүгд л тэгж явдаг болсон байхаа, ккк та нар одоо хараарай энэ уулзвар дээр машинд хүмүүс үе дээшээ хялам хялам хийгээд байгаа харагддаг юм.

Ч -Гэхдээ одоо энэ барилга дуусна гэдэгт барьсан ч алдахгүй. Энэ бол найдвартай. Энийг нураах нь өнгөрсөн. Хамгийн аймаар нь энийг хүчиндээд барингуут өмнөх бүтээн байгуулалт нь биш болчихож байгаа байхгүй юу. Энэний завсар байшин байна гэдгийг харахгүй болж байгаа биз дээ.

1

З -Эрх ашиг зөрчигдөж байна доо. Томчуудын түрийвч нь том болохоор тэгдэг байхдаа.

Ч -Манай монголын залуус залхуу байна гэдэгтэй санал нийлдэггүй юм. Бүх юмыг нь бэлдэж өгөөд та нар ажил хий, цалин чинь ийм байна. Сайн хийвэл цалинг чинь нэмнэ гэдэг ийм байгууллага Монголд байна уу, залуусаа?

1

З -Байгаа байгаа. Гэхдээ цөөхөн.

Ч -Хийж чадвал Солонгост махаа зулгаагаад олдог мөнгийг Монголд олж чадаж байгаа байхгүй юу. Солонгос Монгол адилхан болчихсон. Өдөрт нэг айл нүүлгэхэд нэг хүний 110 мянга гэж байгаа байхгүй юу.

1

З -Сая манай ах 14 хоног ирчихээд явсан байхгүй юу. Гурван жил солонгост ажилласан. Ирээд гайхаж байна лээ ш дээ. Юу вэ, солонгост би ингэж мөнгө үрдэггүй ш дээ. Таксинд суусан чинь хэд гараад юу болоод байгаа юм бэ гэж байна ш дээ. Монгол чинь өртгөөрөө хамаагүй илүү байна ш дээ.

Ч -Манайх хамгийн ядуу мөртлөө хамгийн өндөр өртөгтэй орны тоонд орчихсон ш дээ. Японы Токио. Нисэхээс нь 30-40 км газар таксидахад 115 мянган төгрөг төлж байгаа байхгүй юу. Тэгтэл манайх 20 мянгаар нисэхээс таксидаж орж ирж байна ш дээ. Сүүлдээ хүмүүс тохироё гэж байна. Манайх нэг гайгүй гутал авч өмсье гэвэл захаас 400-500 мянгаар авч байна. Өртөг аймаар болчихсон. Баян хүмүүстээ чирэгдээд байна ш дээ.

1

Х -Дүү нар хаана сурдаг вэ. Жилийн төлбөр хэд үү?

З -Сая орчим.

Ч -Одоо манайд саягүй юм байхгүй болсоон.

Х -70 мянга чинь хэр юм болдог юм. 9 сар гэж бодоход 630 мянган төгрөг. Уг нь төлбөрийн тал нь цохиж явдаг юм байна тэ. Тэгээд зүй зохистой хэрэглэж чадаж байна уу?

З -Хэцүү ш дээ, зээлэнд яваад дуусна.

Ч -Книшкний барьцаанд уу ккк. Книшк чинь хаана байгаа юм гэхлээр номын сан л гэдэг ш дээ. Гуанзанд ороод өр тавиад л хахаха ... Одоо оюутан гэлтгүй төрийн байгууллагын хүмүүс, ажил хийж байгаа хүмүүс яг тийм ш дээ. Үнэхээр шаанстай местэн дээр очихгүй бол цалингаа аваад өрөө өгөөд дуусна. Цаана нь хөгшин нь 20-30-ыг нь дараа өгье гээд ийм зүйл зөндөө харж байлаа ш дээ. Эндээс өр тавиад нөгөөдөө өгөөд. Гэтэл европт чинь дундаж цалин 1500 евро гээд. Тэндээс өндөр цалин авдаг хүн зөндөө байна ш дээ. Гэтэл тэр 1500 евро авдаг хүмүүс амьдралд хүрэлцэхгүй байна гээд толгой сэгсэрч байна. Гэтэл бид яаж байна. Ёстой миагийн миагийн миа байгаа биз дээ. Төсвийн байгууллагын 280 мянган төгрөгийн цалинг долларт шилжүүл л дээ.

1

Х -160-170 доллар юм биш үү

Ч -Гэтэл нөгөө Кубын засгийн газрынх нь буцалтгүй зээл нь 5 доллар, байшин барихад 15 доллар, сарын цалин нь 7-8 доллар гэхлээр чинь манайх бараг тэнд чинь адилхан байгаа юм биш үү. Төсөв бүрдүүлдэг уул уурхайн компаниуд чинь 2 жил ажилгүй зогсчихсон. Оюутолгой, Тавантолгой гээд том уурхайнууд бараг зогссон. Гурван сараас илт мэдэгдэж эхэлнэ. Цалингаа тавьж чадахгүй болно. Зээл өгдөг хүмүүс томорно. Авбал ав боливол боль. Манай залуусын буруу их байгаа байхгүй юу. Би гэхэд хамгийн сүүлд халагдаж ирээд дөрвөн засгийн нүүр үзэж байна ш дээ. Буруу сонгоод одоо энэ ш дээ.

Ингээд миний санал болгосноор бид дөрөв улс төржиж бухимдахаас зайлсхийж ганц нэг онигоо шидэлцье гэв.   

1

Х -За залуучууд гоё онигоо яръя. Чапи нэг сайхан онигоо яриач?

Ч -За байз...  нэг анчин явж байгаад агуй руу орчихож гэнэ ээ. Бамбарууш байна гэнэ. Анчин энэ их зэвүүн нааш ир гээд бамбарууш нь очсон чинь, одоо чамаар яахав. Энэ одоо үсрээд л гутлын арьс хүрэх юм байна даа. Чамайг би алнаа, аав чинь хаачсан юм гэсэн чинь бамбарууш аав самранд явчихсан. Ээж чинь хаана байна гэсэн чинь. Ээж жимсэнд явчихсан гэж. Энийг алчихая ганцаараа байгаа юм байна ш дээ гэсэн чинь бамбарууш ий ий гэж уйлснаас “өвөө” гэж дууджээ... ккк.

Үүний дараа би санаачилга гаргаж нэг бүтэлгүй анчины тухай онигоо ярьсан маань Гомо сэдэв рүү чиглүүлчихэв.

Ч -Бас нэг дэлхийн номер нэг гомо тамд очжээ. Тамд очсон чинь тамын халуун тогоо нь ажиллахаа болиод хачин гэнэ. Бурхан багш нар шалгалт хийгээд наагаад очсон чинь тамын халуун тогоо нь хөлдөөд, хүнээ чанахаа больчихсон. Тамын босс нь хана налаад зогсчихсон. Урд нь шүдэнз зурчихсан. Тэгэхээр нь бурхан багш “чи энэ гал малаа түлдэггүй юм уу” гэсэн чинь. “Харин шүдэнз авч болдоггүй ээ гэж гэнэ. Бурхан багш “чи битгий солиороод байгаарай тонгойгоод аваач” гэсэн чинь. Тамын босс “харин тонгойхоор хусчихаад байгаа юмаа, багшаа” гэж гэнэ ккк.

Х -Үнэн аймаар айн, зай л гарвал наачих гээд, дэлхийн номер нэг юм болохоор айлгүй ч яахав дээ ккк.

1

Зорчигч залуу ярианд нэгдэж наадахын чинь бас нэг хувилбар байдаг ш тээ, Чапи ах та мэдэх үү.

Ч -За ярь даа.

З -...Гурван сайн найз байж. Амьдралын эрхээр гурвуулаа томроод нэг нь найгүй тамхичин, нөгөөх нь архичин, нэг нь гомо болжээ. Тэгээд бурхан багш дуудаад чи амсах л юм бол үхнэ шүү гэж. Тамхичныг чи ганц сорох л юм бол үхнэ шүү гээд нөгөө гомод нь ганц хийх юм бол үхнэ шүү гэдэг байхгүй юу. Тав зургаан жилийн дараа уулзаад архичин нь тэсвэр алдаад амсчихсан чинь үхчихдэг. Архичныхаа ажил явдал дээр очоод ажил явдал нь дуусаад гомо, тамхичин хоёр нь явж байсан чинь урд нь нэг залуу тамхиа хаячихдаг байхгүй юу. Тэгсэн чинь тамхичин авах гээд тонгойх гэсэн чинь гомо “чи наадахаа авах л юм бол хоёулаа үхнэ шүү” гэсэн гэдэг ккк.

1

Ч -Нохойтой л анд явъя гээд хүмүүс яриад байхаар нь нэг нөхөр сайн ойлгохгүй тэгээд  ямар ч байсан нохой л авч явъя гээд буу хамаг юмаа орхиод нохойгоо аваад явлаа.

7 хоносон эцэг нь ирдэггүй. 8 хонолоо байдаггүй. Хүүхдүүд нь санаа зовоод энэ яг нэг юм боллоо шүү гээд эрж хайгаад ирсэн чинь хоёр нохой нь байхгүй ээ ёстой нүүр ам нь харахын аргагүй болчихсон, хэл нь унжчихсан аймаар юм байна гэнэ. Харин эцэг нь зүгээр. Тэгэхээр нь та яасан “Нэг ч юм ан алаагүй юм уу” гэсэн чинь аав нь “сонин юм даа шувууны анд нохой сайн гэсэн юм даа” гэж байна гэнэ. Тэгээд гэсэн чинь. Тэгээд яадаг юм, би энэ хоёр нохойг чинь дээш нь шидчихээр юу ч барьж ирэхгүй юм. Эсвэл би дутуу шидээд байдаг юм уу, эсвэл шувуу тийм дээгүүр нисээд байна уу гэж авсан гэсэн... ха ха.

1

Х -Онигоог бас сэтгэх юм аа тэ.

Ч -Хошин урлаг дотор хаана нь онигоо байдаг байхгүй юу. Хэдхэн секунд дотор хүнийг инээлгэж чаддаг. Онигоо шууд очдог. ...Энэ миний хүүхэд насаа өнгөрүүлсэн төмөр зам. Бор шар 9 давхарууд чинь байна даа. Дандаа нэг давхар шар байшин байсан даа.

1

Х -Хэр бужигнуулж байсан бэ, атаман байсан уу?

Ч -Атман байсан нь хаашаа юм. Гэхдээ төмөр зам намайг мэднэ ээ. Нутаг хамаарахгүй тэнэдэг байлаа. Таван шар, Хайлааст, 120 гээд нутаг заахгүй. Долоо хоногтоо хоёр удаа найдвартай баригдана цагдаад. Дамын наймаачин гээд цаас зүүчихсэн бүх ангиар явуулаад ичиж мичээд ккк. Дэнжийн мянгын зах дээр гардуулчихсан байхгүй юу. Уг нь би хуушуур идэх гэж очсон юм. Хүүхэд зах гардаггүй байсан үе л дээ. Тэр үед сэргийлэх гэдэг байсан даа. Тэд нар яагаад та нар хичээлийн цагаар дамын наймаа хийж яваа юм гээд. Ямар юмаараа дамын наймаа хийх үү. 400 төгрөг олчихсон 4-5 уулаа хуушуур авч идэх гээд явж байгаа байхгүй юу. Тэр үеийн 400 төгрөг чинь одоогийн 400 мянга байхгүй юу. Тэр үед чинь Сатко гээд өнгөт зурагтыг оросуудаас 700 төгрөгөөр авч байсан байхгүй юу. Тэгэхэд 400 төгрөг гэдэг чинь нэг ангийн хонхны баярын мөнгө биз дээ. 400 төгрөг яаж олсон гэхлээр СОТ-2 гээд урд оросын юу байсан юм. Тэнд бид нар онхолдсон вагон дээр очиж шийгуа түүж байсан чинь түрийвч олсон байхгүй юу. Тэгээд зах ороод 100 төгрөгөөр дөрөвүүлээ нэг нэг жинсэн як авч өмсөөд.

1

Х -Якийг ч атаманууд л өмсдөг байсан шүү...

Бид 4-р хороолол өгсч ирээд манай хоёр залуу буулаа. Бид км-ийн 2500 төгрөгөө авсангүй үлдээж оюутнуудаа харж үзлээ. Өргөө рүү өгсч хорооллын замаар эргэхээр би хөдөллөө.

Х -Энд нэг 60-н хэд билээ байрны доор диско клуб байсан биз дээ. Хөөрхөн охидууд ордог.

Ч -Тийн яая, Робот Гэрлээ гээд байлаа ш тээ.

11

Х -Тийн яая бас мини юбка, сээтгэн тирко наачихсан тэ хахаха.

Ч -Тнх, энд чинь бүжиг болохоос гадна видео кино гаргадаг байсан. Санаж байна уу?

Х -Мань мэт чинь 10 төгрөгөөр зурагт приставк гэдгийг нь авч яваад шөнө хоногоор үздэг байв даа.

Ч -Би хорооллын Парадоксоос байрныхаа нэг хүүхэдтэй 10 төгрөгөөр гар бариад юу гэхээр нэг эмэгтэй жолоочтой танилцана гээд. Чайка гэдэг машиныг барьдаг ганцхан эмэгтэй жолооч байсан юм. Тэгээд би энэ буудлаас доод талын буудал хүртэл гүйгээд, нөгөө эмэгтэй жолоочид та намайг суулгаач би найзаасаа мөнгө авах гэлүү нэг юм хэлж суугаад. Тэгж анх Чайка гэдэг машинд сууж үзэж байсан шүү. Би 1 буудал газар гүйгээд тэр машиныг гүйцэж байсан юм даа. Тэр эгч аягүй аяархан явсан. Одоо энэ харагдаж байгаа байшингууд зүгээр рам байсан гээд бодохоор би их эртний хүн юм. Тэгэхээр чиний хэлдэг шиг хүн элэглэдэг хүн гээд насны бөгсөнд эвдэрдэг гэдэг худлаа. Би 8 төгсөхдөө ямар байсан одоо яг хэвээрээ байгаа. Харин хошин урлагийнхан хүн инээлгэж буян үйлддэг болохоор залуугаараа байдаг. Хүнийг уурлуулах амархан ш дээ.

1

Х -Чи түргэн ууртай юу?

Ч -Түргэн байж магадгүй ээ. Ер нь бол дүрс гээд алга болчихдог, цагаан.

Х -Юуны орд билээ?

Ч -Мэлхий ккк. Тэгээд аймаар зэвүүн царайтай байгаа байхгүй юу би айн ккк. Манай ордныхон сэтгэл сайтай, цагаан улсууд байдаг гэж байгаа. Бодож санах юм байхгүй.

1

Х -Анхны хайр хаагуур чинь хэзээ дайраад өнгөрөв?

Ч -Хамгийн анхны хайр манай ангийн охин байсан юм. Одоо бол 3, 4 хүүхдийн ээж болсон байна уу, яаж байна. Ичээд хаалганых нь завсраар захиагаа шидчихнэ. Тэгээд тэр охиноос захиа ирнэ. “Чи муухай хараалын үг битгий хэл. Хичээлдээ сайн сур. Тэгэх юм бол би чамтай үерхэнэ” гээд л. Гэхдээ намайг тоодоггүй байсан юм. Тэгээд манай ангийн нэг бандитай үерхээд. Тэгээд л ер нь төгсч бариад бие холдвол сэтгэл холдоно гэдэг бил үү аая, хахаха. Тэрний дараа гэр төмөр замаас нүүгээд хороололд ирж, 23 дугаар сургуульд орсон. Улсын хэмжээнд тэр сургууль моодонд орж байлаа ш дээ. Тэнд сураад нэг охинд сайн болоод, орцонд нь бараг хонож өнжих шахам байдаг байлаа. Тэр охиноос болж их зодоон болно. Сүүлдээ орцонд бөөн зодоон болоод толгойгоо шилээр хагалуулаад. Тэр охин дээр ядаж байхад дандаа атаманууд ирнэ.

1

Х -Дошны гарууд өмчилчихсөн айн.

Ч -Тийн өмчилчихсөн. Тухайн үеийн зодоон чинь дандаа сүрэглэдэг байлаа ш дээ. Хорооллын тэддүгээр байрнаас гэж ирээд л хэн илүү арми авч ирсэн нь ялна. Тэгээд эхлээд толгойлогчид нь зодолдоод, манай толгойлогч дийлбэл тараад явна. Нөгөө талын толгойлогч дийлэгдвэл чи дахиж битгий тэгж байгаарай энэ тэр гээд. Гэхдээ хэзээ ч нэгнийгээ пойлдоно /бүлэглэж зодох/ гэж байдаггүй байлаа. Хэрвээ тэгж олуулаа зодолдвол хүн үхнэ. Тэгэхэд Выставка, Од кино театр, ялалт дээр диско болдог байсан...

1

Амттай дурсамж яриаг тасалж залуухан хүүхэн залуугийн хамт гар өргөлөө.

Зорчигчид сууж бид хоёр ч өнөөх атамантай үеийн зодооны галтай ярианаасаа салж чадахгүй хэсэг үргэлжлүүлэв. Тэгээд би сэхээрч хойно суусан залуу охин хоёрт анхаарлаа хандууллаа.

1

Х -За дүү нар хаана очно гэлээ?

З/залуу/ -Гранд плаза.

Ч -Энэ такси гээд нийтлэл гарч байгаа. Тэгээд би суусан хүний мөнгийг нь гаргаж байгаа юм. За тэгээд буу хална аа хэдүүлээ. Сая март билүү юу билээ аан Валентин. Тэрүүгээр найз охиноо яаж баярлуулав. Ер нь валентиныг тэмдэглэх нь зөв юм уу буруу юм уу. Та хоёр тэр ламыг хүндэтгэж тэмдэглэдэг юм уу, зүгээр үерхэлээ тэмдэглэдэг үү?

Э/эмэгтэй/ -Тийн үеэрхэлээ л бодож тэмдэглэдэг.

1

Ч -Аан тэгвэл их зөв ойлголттой юм байна.

Х -За тэгээд ямар бэлэг өгсөн бэ?

Э -Найз залуудаа гоё шоколад хийж өгсөөн /хажуудах залуу руугаа харж сайхан мишээв/.

Ч -Тэр түүх нь яг юу юм бол мэдэх үү?

Х -Валентин гэж нэртэй лам л байсан юмаа даа. Тэр нөхөр нэг хайр дурлалыг ёслон баталсныхаа төлөө дүүжлүүлчихсэн юм шиг байна лээ тэ.

1

Ч -Нэг ёсондоо талийгаач лам бурхан болохынхоо өмнө буян үйлдээд үхсэн юм байна. Тэрийг л мөнхжүүлэх гэж тэмдэглэдэг юм биш үү. Ер нь бол бид цагаан сар гээд үндэснийхээ баяр наадмыг их өргөн тэмдэглэх ёстой. Энэ бол монголын түүх соёл л доо. Харин бидний баярыг гадныхан тэмдэглэх ёстой байхгүй юу. Өнөөдөр мартын 8-аар баярлуулах охингүй гэж гутарч суухаар ээжийгээ баярлуулъя гэсэн сэтгэлтэй хүн ховор л болчихсон байгаа байхгүй юу. Та 2-ыг жишээ нь үерхдэгийг гэр бүлийнхэн чинь мэдэх үү?

Э -Мэднэ.

Х -Гэрлэж хурим хийхээрэй бид хоёрыг дурсч уриарай.

Э -кк за тэгнэ ээ.

1

Ч -Та хоёр минь тэгээд үерхээд хэр удаж байна?

З -...Хоёр жил

Ч -Энэ бол бага хугацаа биш. Европт бол 40 наснаас эхэлдэг гэж байгаа ш дээ. Манайд бол үерхээд явж байгаад хүүхэдтэй болдог. Цаана нь орон байрнаас эхлээд ажлын мест байдаггүй ч гэх юм уу ирээдүй нь аймаар бүрхэг. Та 2-ын төлөвлөгөөнд бас байх хэрэгтэй. Эхлээд сургуулиа төгсөнө. Дараа нь ажилтай болно, орон байрны асуудлаа шийднэ гээд. Төрөхөд бол нээх удахгүй ш дээ тэ, /охин ичингүйрэн инээмсэглээд толгой дохих нь толинд тусав/ За нэг 7 хоног л орно биз дээ ккк .

Манайхан юм үзэхгүйгээр эрт гэрлээд хоригдчихдог юм шиг байна лээ дээ тэ. Харь гаригийнхан буюу гадаадынхан яадаг вэ гэхээр танилцаад аягүй гоё юм үздэг. Тэгэхэд нь эхнэр дансыг барьдаг юм байна лээ. Тэр бол аягүй том шалгуур. Бүх мөнгөн гүйлгээг хийгээд, эдийн засгийн тооцооллыг яаж хийхийг нь шалгадаг. Тэгээд эх орондоо ирэхэд мөнгөтэй байвал “за чи миний эхнэр” гэдэг байх нь. Тэрнээс очоод шууд 8 одтой буудалд буугаад маргааш нь гудамжинд гараад байвал “за энэ ч миний олж ирснийг самрахын байна л даа” гээд айн хахаха больчихно тэ. Манайханд ийм юм бас дутмаг байгаад байна. Тэгээд ирэхээр хүн их мөнгөний ханшийг мэдэрдэг юм байна л даа. Эрчүүд ажилгүй байлаа гэхэд хүүхдийнхээ живхны мөнгийг цааш нь хийчихсэн байх жишээтэй. Гэр бүл төлөвлөлт гэдэг зүйл зайлшгүй байх ёстой юм байна лээ дээ.

1

Х -Яг үнэн бид бол ийм юм мэддэггүй байж. Шилжээд л хямраад л.

Ч -Гэр бүлээ төлөвлөөгүй учраас ах нь ингээд 1-ээрээ яваад байгаа байхгүй юу. Анхнаасаа би энийг эрт ойлголцон байсан бол аягүй гоё төлөвлөчихсөн байсан байхгүй юу тэ. Миний амьд жишээн дээрээ битгий алдаасай л гэж хэлж байгаа байхгүй юу. Өөрөө алдчихсан учраас та нарыг бас битгий алдаасай гээд хэлж байна. Яагаад гэвэл та нар монголын ирээдүйг авч явах учраас. Би хүн бүрийн мөрөөддөг Америкт очоод өлссөн гээд бод доо. Хүмүүс гайхаа л байдаг юм. Тэнд зүгээр уулын орой дээр хэдэн өндөр байшин барьчихсан. Солонгост бол өлсөөгүй ээ.

1

З -Ахаа энэ уулзвараар зүүн эргээд зогсчих.

Ч -За тэгээд та хоёр минь багахан шиг хэрэлдэж муудалцаарай. Муудалцсан ч гэсэн нэгнийгээ уучилдаг байгаарай гэж захья даа.

Х -шууд.эм.эн такси гэж ороод уншаарай дүү нар.

Ч -За амжилт хүсье.

Э -Баярлалаа танд.

1

Хос хоёр сэтгэл өндөр буух шиг санагдлаа. Бид хоёрыг дагаж яваа сэтгүүлчид ярилцлага өгч байгаа тэднийг харж гиюүрэх бас цагаахан атаархах байдалтай хэсэг зогсов.

1

Х -Хөөрхөн охин байна, гоё ч залуу байна тэ.

Ч -Нэгнийгээ олсон хоёр юмаа.

1

...Чи одоо нөгөөхөө олооч дээ гээд би хөдөллөө.

Ч -Манай ээж, аав 2 хүртэл хэлдэг байхгүй юу. Амьд сэрүүн дээр гээд хүний эцэг, эх л болсон хойно. Гэхдээ энэний чинь нэг зовлонтой юм нь дэлгүүрээс авдаг бараа биш болохоор хэцүү юм байна. Биднийг чинь дөнгөж ухаан орох үед зах зээл гэж юм гарч ирээд. Одоо тэгээд жаахан ухаан орохоор бүх юмных нь үнэ ханш орон байрнаас эхлээд асуудал их байна шүү дээ.

Одоо хүмүүс чинь мөнгөтэй, машинтай, байртай хүнд хайртай. Зүгээр иргэнд бол хайргүй. Уучлаарай би монгол улсын иргэн Чапи байнаа гэхэд үгүй цаашаа. Уучлаарай би монгол улсын иргэн шахуу хүн байнаа би 200 унадаг, 2 өрөө байртай, хувьдаа компанитай гэхээр өө сууя сууя. Царай, сэтгэл хамаарахгүй сууяа л гэнэ.

1

Х -Гэхдээ хүн тэмцэгч байх хэрэгтэй ш дээ. Хүмүүс гэрлэхгүй удахаараа улам хэцүү болдог гэдэг.

Ч -Худлаа ш дээ хөө, зожиг болдог л гэдэг. Үгүй ш дээ. Хүнтэй суугаад салж байснаас нэр цэвэр явж байсан нь дээр шүү дээ. Монголд олон удаа салсан олон авгай хүүхэдтэй хүн олон байна ш дээ. Би яагаад тэдний нэг байх ёстой гэж. Би одоо суухгүй ч гэсэн юм алга сууна ч гэсэн юм алга. Тэгж байгаад болох байлгүй дээ.

1

Х -Гэхдээ хүнтэй суухгүй байх чинь ажил амьдралын хэвшлээс их хамаардаг гэж байна. Манай станцад ажилладаг нэг найз 44 хүрч байж хүнтэй суусан. Би чи хүнтэй суугаач ээ оройтлоо гэхээр “яаж хүнтэй суух юм, өглөө ажилдаа гарлаа ажилчдын автобусанд суугаад ажил дээр буулаа. Буугаад ажил руу орлоо бригадынхан зогсч байна. 13-ын ээлжинд гарлаа талыг нь унтлаа, талыг нь найзуудтайгаа амарлаа буцаад ажилдаа явлаа хэзээ хэнтэй таарах юм бэ” гэдэг байсан юм ккк.

Ч -Надад бол аймаар цагт баригдаад байх юм байхгүй. Би 12 цагт ажил дээрээ очдог. Би 11 хүртэл унтана. Өглөөний цагаар яаж эмэгтэй хүнтэй тааралдахав дээ. Бүгд ажлынхаа местэн дээр байж байна. Яг цайны цагаар би ажлаа хийгээд сууж байна. Тэгээд 4, 5 цаг гээд ажлаа тарахаар хүн болгон гэр лүүгээ харьж байдаг. Би чинь тэнд миний хань байна уу гээд баар рестораны хаалга шагайгаад явахгүй ш дээ. Надад цаг зав гардаг л даа. Гэхдээ байнга нэг газар миний хань ороод ирэх болов уу гээд суухгүй ш дээ.

1

Х -Идэж, ууж гэнэгүй явахад таардаг гэж байгаа юм даа ккк.

Ч -Намайг идэж, ууж наргиж цэнгэж байх үед ёстой таараагүй юм даа. Нэг хэсэг бол идэж уухыг үзүүлдэг байлаа дөө, үнэнийг хэлэхэд. Сайн ч уудаг шоуддаг байж. Надад бол монголд орж үзээгүй баар ресторан буудал байгаагүй шүү үнэндээ. Хүний орж үзэх ёстой бүхий л газраар орсон гарсан. Яагаад тэр үед таараагүй юм бол тэ ккк.

1

Х -Заяаны хань зам дээр л гэдэг дээ.

Ч -Энэ зам дээр чинь хэвтэх боломжгүй байна ш дээ. Бөглөрөөд. Аль эсвэл нэг машин нь наагаад аваад нөгөө газар луу аваад явцан юм уу.

Х -Харин 3 дугаар эгнээгээр явахаар дээрээс төмөр унана. 1 дүгээр эгнээгээр зөвхөн автобус, такси л явна тэгэхээр замаас хань авах ч бараг боломжгүй болж дээ ккк. Хөөе ингэхэд чи хэр сүсэг бишрэлтэй вэ?

Ч -Нэг их айхтар лам хувраг гэж гүйгээд байдаггүй. Би бөөгийн шүтлэгтэй, багштай. Олон юм хольж солиод яваад байхыг хүсдэггүй. Олон жил миний ажил амьдралыг дагаад явж байна. Тэгээд ер нь сайхан амьдрах санааных ш дээ. Би ямар доллар биш хүн болгонд таалагдах албагүй. Байгаадаа сайхан сэтгэл хангалуун явдаг.

1

Х -Би бол чамайг хүндэлдэг гэхээсээ илүү үнэлдэг л дээ. Хөдөлмөрлөж юманд хүрсэн, өөрийгөө харуулж чадсан хүн гэж, одоо “ОД” гэх ч хаашаа юм.

Ч -Од гэж яриад байдаг. Одыг чи бид 2 дэргэдээс нь харвал нүд сохроно биз дээ, боломжгүй. Өнөөдөр би ажлаа л сайн хийсэн. Манай хошин урлагийнхан ч гэсэн ажлаа сайн хийж байгаа болохоор төр засаг олон түмэн түүнийг нь үнэлээд байна. Тэрнээс муулаад, хов яриад ажил хийхгүй байгаа хүмүүс өнөөдөр зөндөө л байна. Ундармаа гээд жүжигчин төрөх эмнэлгийн хүлээлгийн тасгийг тохижуулаад өглөө. Юм хийж байгаа хүмүүсийг гоочлоод байгаа хүнийг би ойлгодоггүй. Тэр хүмүүст харах нүд байгаа ч харалган заяатай байдаг хүмүүс олон байна. Тэр хүмүүс амьдраад дуусах ч тэдний хийсэн муу үйл үр хүүхдэд нь нөлөөлдөг. 3, 4 үеийнхээ буяныг нэгхэн үе дээрээ дуудчихсан хүмүүс байдаг байхгүй юу. Одоо чи бид 2-той таарч байгаа ганган машин унасан залуусын заримых нь гэрт хоол байхгүй л байгаа. Эд нар бүх мөнгөө машин гэх мэтчилэн өнгөн талаа сайхан харагдуулахад зарцуулчихсан. Тэгээд энэ залуус зарим нь аймаар шалчигар болчихсон. Эрэгтэй шинжгүй. Одоо хотын төвөөр, их сургуулиудын гадаа очоод ажиглаарай. 100-ны 10 хувь нь эрэгтэй бусад нь эмэгтэй болчихсон байгаа. Үсээ донжтой засуулаад, нарийхан өмд өмсөөд. Тэгээд төгсч байгааг нь хараад байгаарай маникур, педикур. Барилга, цахилгаан, мужаан байхгүй. Тэр чинь одоо монгол хүний ген өөрчлөгдөж байна ш дээ.

1

Х -Юун морьтон монгол гэж үү.

Ч -Тэрэлж дээр хараад байхад морьноосоо айж байгаа залуус олон. Яанаа догшин уу, та ойрхон яваарай ч гэх шиг. Эмэгтэйчүүдийн тухай бүр ярилтгүй. Хонь зөрөөд өнгөрөхөд яанаа хувцас муухай болгочихлоо балиарийн ч гэж байх шиг. Тэр хонио тэд нар оройн хоолондоо идэж л байгаа ш дээ. Балиар мах байна гээд хаядаггүй л байхгүй юу.

1

Х -Чи улстөрчдөд зориулсан онигоо яриад өг л дөө.

Ч -Манайхан чинь айгаад улстөрчдөд зориулсан онигоо байдаггүй. Зүгээр гаднаас авсан онигоогоо л орлуулж ярихаас биш. Орчуулагчийн онигоо байдаг биз дээ. Манайх дэлхийн аймаар том улстай гэрээ хийгээд ерөнхийлөгчөө эхлээд танилцуулчихдаг. Тэгээд яг улс төрийн хэллэг чинь өөр болохоор орчуулагч нь мэдэхгүй, ерөнхийлөгч нь “за юу ярьж байна”  гэсэн чинь “аан нөгөө юмаа л ярьж байна”  гээд. Жаахан байж байгаад “за одоо юу ярьж байна” гэсэн чинь дахиад л “аан нөгөө л юмаа яриад байна” гэдэг. Тэгсээр байгаад дуусаад, хамгийн сүүлд нь гар бариад салсан гэж байгаа. Тэгээд орчуулагчаасаа “за тэгээд юу ярив” гэсэн чинь “өө дуусчихсан. Яг юу ярьсан гэхээр таны ярьсныг л ярьсан” гээд. Тэр өөрөө дундаас нь юу ч ойлгоогүй  байсан байхгүй юу. Тэгээд ирсэн чинь улсынх нь 80 хувийг нь эзэмшихээр гэрээ хийсэн байнаа гэж ккк. Хамгийн аюултай нь мань ерөнхийлөгч нь толгой дохиод, гар бариад, гарын үсэг зурчихсан.

1

Х -Одоо ч нээрээ нэг тийм хэлбэр гарууд л дарга хийдэг болж дээ.

Ч -Ер нь нам байхгүй, лам байхгүй л болмоор байна. Бээлий оёдог хувийн том компани байж болохгүй. Тэрний оронд үүнийг нь хийдэг 10 сайхан найз байж болно. Манайх арай л дэндэж байна. Ард түмнээ доромжлоод байна ш дээ. Галаа буруу түлээд байна гэл үү. Манжийн дарлалд 200 жил байхдаа монголчууд галаа түлээд байж л байсан. Чингисийн үед ч ил гал дээр хоолоо болгоод идэж л байсан. Чи нээрээ 3 үгтэй онигоог мэдэх үү?

1

Х -За.

Ч -Нэг гэсэн чинь Арго хоёр гэсэн чинь англи гурав гэсэн чинь хэлтэй. 3 үгтэй онигоо. Яахнав хөөрхийг тээ. Гэхдээ Арго гэдэг хүн зөв менежменттэй байхгүй юу. Бид нар тэнэг л гээд байна. Гэхдээ тэр хүнээс дээр амьдарч чадахгүй л байна ш дээ. Арго өнөөдөр 105 гээд машин уначихсан. Олон ном гаргачихсан л байна ш дээ.

1

Х -Ингэхэд чамайг нэг сар хотын дарга болголоо гэвэл чи ажлаа юунаас эхлэх вэ?

Ч -Би энэ дээр хичнээн муухай юм хуримтлагдсаныг мэдэхгүй болохоор тийм саналыг хэзээ ч хүлээж авахгүй.

СУИС руу эргээд буучихъя хөө.... Өнөөдөр бялдууч хүмүүс их болжээ. Нэг хүнийг зусардаж, тахин шүтсэн. Эцсийн эцэст нэргүй амьдарна гэдэг хамгийн аймаар шүү дээ. Манай аавыг ХААДАГ гэдэг. Намайг Ихбаяр гэдэг. Би 7 дугаар сарын 11-нд аавыгаа их баярлуулж төрсөн болохоор намайг Ихбаяр гээд нэрлэчихсэн. Ингээд дуудах нэрийг нь аав өгчихсөн дуурсах нэрийг нь ард олон маань намайг “чапи” нэрээр минь бага боловч мэддэг болсон. Би энэ нэрийг зүгээр ч өөртөө өгөөгүй. XX зуунд агуу их Чарли Чаплин од байсан. XXI зуунд Азийн Монгол оронд дуутай, ярьдаг болж Чаплин мэндэллээ гэж бэлэгдэж өгсөн учраас миний тэр сэтгэлийг харсан уу, дээр тэнгэр харсан уу, намайг тодорхой хэмжээгээр орон зайтай явахад нэмэр болсон юм болов уу гэж боддог байхгүй юу.

1

Х -Сүрхий л юм бодож өгсөн юм байна.

Ч -Гэтэл зарим хүмүүс нэргүй амьдарч байна. Уг нь аав, ээж нь нэр өгсөн ч хүмүүс ярихдаа нэрийг нь мэддэггүй тэрний хүүхэд гэж ярьдаг. Тэр хүүхэд гэдэг нь нэргүй биш шүү дээ. Энэ бол их харамсалтай зүйл. Хүмүүс мөнгөтэй болохоороо өөрийх нь үе ирлээ гэж боддог. Үгүй байхгүй юу. Тухайн хүний найз нөхөд нь эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарт ч гэдэг юм уу ажиллаад өөрийгөө таниулаад эхлэхийн цагт тэр хүн өөрийнхөө үе ирлээ гэж ойлгох хэрэгтэй. Миний хамгийн дуртай үг бол Пол Маккартний “Бидний үе ирнэ гэдэгт итгэ” гэдэг үг. Одоо бол яг бидний залуучуудын хийж бүтээдэг үе ирчихсэн байна. Одоо 23 настай сайхан юм хийе гэсэн залуусыг гаргахгүйгээр сонгуулийн хуулиа өөрчилнө гэж байгаа гэсэн. Заавал 40 нас хүрсэн хүн болно гээд. Тэгсэн мөртлөө 20 гаруйхан насандаа гишүүн болсон хүмүүс тэдний дунд байдаг биз дээ. Баярцогт гэхэд 24-хөн насандаа гишүүн болж байсан. Сайханбилэг 26-тай болж байсан. Одоо энэ хүмүүс чинь 40 хүрээд ирэхээрээ залуу үеэ гаргахгүй гээд байгаа байгүй юу. Тэгснээ квот гэдэг зүйлийг бий болгоно гээд. Гэтэл энэ зүйл чинь сонгосон сонгоогүй гарна л гэсэн үг ш дээ. Энэ балиар юмаа больчихмоор л байгаа байхгүй юу.

1

Х -Одоо би бас гутардаг байхгүй юу, энэ хэдэн улстөрчийн эцсийг нь хартлаа төрд хэдхэн царай харсаар чад болох юм байна гэж.

Ч -Эцсийн бүлэгт хүсдэг юм нь зүгээр байгаа хүмүүсээ төр битгий л оролдоосой. Монголчууд цөстэй юм чинь хэцүү, Украин шиг юм болгоод хаячихвий л гэж айдаг.

Ингээд бид хоёрын өргөн далайцтай буу халалт тун сүрхий улс төржсөн ч гэлээ эх орноо, залуусаа гэсэн хатуухан шүүмжлэлээр өндөрлөж таарлаа.

1

“За за танай хамт олонд баярлалаа, Хоовоон. Сайн яваарай бас болгоомжтой яваарай” гэж нөхөрсгөөр гар бариад ажилтай, зорилготой хүн шиг яаруухан буулаа. Зурагтаар хааяа харж бас кабиндаа танил болтлоо дуу хоолойг нь сонсож явдаг энэ ЧАПИ гэдэг залууг нэлээн хөнгөн даржин бацаан байх гэсэн хувийн өнгөц бодолтой явдаг байсан юм. Харин тулсан чинь сүрхий эх оронч, цогтой шүүмжлэгч бас шаггүй өргөн хүрээнд юмыг хардаг эр шиг санагдлаа. Чапи чинь чанга эр юмаа, эх орноо гэж цохилж ярихдаа инээхээсээ илүү уцаартай болж байсан. Би ч өөд уруугүй онигоо ярьсан нэг марзан нөхрийг л хүлээж байсан шүү. Та бүхэн ч бас зарим нь тэгсэн байх тэ ккк. Хүнийг хувцсаар нь угтаад сэтгэлээр нь үднэ гэдэг бил үү, энэ удаа тэр боллоо доо би ккк...

1

Баяртай манайхан сайхан амраарай. 

Үргэлжлэл бий...

1

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

1

Shuud.mn
Сонин хачин
chatsga chapi:
ene odoo bas neg hudlaa gar bnaa.neg ih surhii hun boloh geed yadchihsan,yarisan yarianuud ni hoorondoo zurchilduud baih yum da
2015-02-13
бас нэгэн уншигч:
уг нь зүгээр л хүн зөөж явахад чинь тохиолдсон янз бүрийн тохиолдол , адал явдлуудын тухай бичсэийг чинь уншихад л сонирхолтой байдаг юмсан , тэрнээс биш хэн нэг алдартан цуутан, их хуралын гишүүн гэх мэт бол сонин биш бнөө
2014-02-25
kkkkk:
tui choort iim yumtai yarij yavah gej hoovon min
2014-02-23
хүрэл:
болж байна аа амтархан уншаад л байгаа амьдрал гэдэг сэндвич юм да хө хавчуурга нь алаглаад
2014-02-22
yyyy:
ene bd 2 n eleglel ch dee chaavaas! za nuguu bulgan-erdene suuri 2 n buur erguu novshnuud!! zugeer l busdiig doromjilood bnee shd!!! zawaan novshnuud uhvel taarna. busdiig doosh n hiihees uur id shidgui malnuud
2014-02-22
àÿàòóíãàà:
õ¿ì¿¿ñ óíøäàãèéã íü ìýäýýä îäîî á¿¿ð çàð òàâèàä ýõýëëýý õîîâîí ÷ ãàð÷ ºã÷ áàéãààí áàéíà ë äàà õý õý
2014-02-22
àÿàòóíãàà:
áè øóóä ìí ð¿¿ îðîõã¿é çàëóó êîì ðóó îðæ óíøààä õîöðîîä áàéãààí áàéíà ë äàà çàëóó êîì äýð óíøñààð áàéãààä äàñ÷èõàæ çà õîîâîíäîî àìæèëò õ¿ñüå ×àïè òà õî¸ð ñàéõàí õººðºëäæýý æèíõýíý ººðèéíõººðºº àìüäàð÷ áàéãàà õ¿í ÷èíü òà 2 þì áèø ¿¿ íýã íü òàêñèäààä íºãºº íü ôì àæèëóóëààä õý õý îäîî ìàðòûí 8 ãýýä õàëàìöóó á¿ëýìö¿¿ õ¿¿õí¿¿ä çîâîîíî äîî õîîâîí ìèíü
2014-02-22
candag:
хэнтиид vл ходлох зарна 99971212
2014-02-22
candag:
хэнтиид vл ходлох зарна 99971212
2014-02-22
юм-үз:
сайн байцганаа уу? хоовоон, энэхүү бодгаль та 2-ын халтуур чинь өөртэй чинь нэгэнтээ халтуурдсан "тэр нэртэй, төртэй гэгддэг, гээчүүлчүүдийнхийг"-үүдийнхээс хаа очиж хавьгүй дээр санагдчихлаа байна, маний хувьд, сайхан инээж авлаа, бас. чапи гэгчээ, ... ингэхэд..., дуудах нэрээр чинь л дуудаж нэрлэедээ өөрийг чинь, ихбаяраа хоовон та 2-ын дэлгэсэн яриа давгүй л санагдлаа.
2014-02-22
zochin:
unxeer sn zaluu yumaa?
2014-02-22
chapid:
usa d ochood olsson bol hohi ni melhii tsarait.
2014-02-21