Байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулна
2014-02-21

 

Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий”  байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тогтсон байна.

 

Монгол, Хятадын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай автозамын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх, Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч тээвэрлүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгажээ.

 

Шинээр байгуулах,  байнгын ажиллагаанд болон 24 цагийн горимд шилжүүлэх боомтуудад шаардагдах хөрөнгө оруулалтын болон хилийн хяналтын байгууллагуудад нэмэгдэх орон тоо, төсвийн зардлын асуудлыг шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан байна.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
ýõ îðîí÷:
áàéíãûí àæèëëàãààòàé áîîìò øèíýýð íýýæ áàéãààä ë ýõ îðíûõîî áàÿëàãèéã õÿòàäðóó ãàðãààä áàéäàã ýíý òºðä õÿíàëò òàâèõ õ¿í áàéíà óó òºðèéí õàð õàéðöàãíû áîäëîãî õààíà ÿâíàà áèä õýíýýð óäèðäóóëààä áàéíàà á¿ãä õÿòàäûí ýðõøýýëä îð÷èõñîí þì áèø ¿¿ ýíý õàâàð äîðèóõàí òýìöýë õèéõã¿é áîë 2016 îí ãýõýä õÿòàäûí ýðõøýýëä á¿ðýí îðîõ þì áàéíà òàìèíýý óõààð ÷ ñýíõýðýý ÷ àðä ò¿ìýí ìèíü
2014-02-23
д.цэцэг:
зөв шүү үүүүүү
2014-02-22
zochin:
yriad l bhin hiigel uzuuleldee
2014-02-21