Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн хэлэлцээр батална
2014-02-22

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага хооронд байгуулах “Дотоодын валютыг ашиглах тухай”, “Баталгаажсан гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн хамгаалалтын тухай” хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт олгосон байна.

 5

Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн бөгөөд хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтад баталгаа гаргадаг юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус байгууллага хөгжиж буй 100 гаруй орны 750 гаруй төсөлд 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын баталгаа гаргажээ. 1988 онд байгуулагдсан энэ байгууллагад 177 орон нэгдээд байгаа ба манай улс 1998 онд гишүүнээр элссэн юм.

 

Дээрх хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газар тус байгууллагад хуримтлагдсан дотоодын валютыг нөхцөл, шалгуурынхаа дагуу чөлөөтэй худалдаалах эрхийг тус байгууллагад олгоно. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт татахад томоохон түлхэц болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-22