“Цэцээ гүн”-ийнхэн уран бүтээлийн тайлангаа дэлгэж байна
2014-02-22

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаа ба ирэх тавдугаар сард тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Түүхт ойгоо тохиолдуулан тус сургуулийн багш, сурагчид, үе үеийн төгсөгчид хамтран өнөөдөр “UB palace”-д урлагийн тоглолт, тайлан үзэсгэлэн зохион байгуулж байна.

5

Энэхүү тайлан үзэсгэлэнд БШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрүүд болон “Хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи”, “Хүүхэд өөрөө чиглүүлэгч технологи” зэрэг төсөлд хамрагдсан  багш, сурагчдын тайлан үзэсгэлэн дэлгэгдэж байгаа юм. Харин урлагийн тоглолтод улсын найрал дууны уралдаанд тусгай байр эзэлсэн найрал дууны хамтлагийнхан болон гурван үеийн төгсөгчид оролцож байгаагаараа онцлог болж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд “Цэцээ гүн” цогцолборын удирдлага, багш сурагчдаас гадна дүүргийн Боловсролын газрын төлөөлөл, ахмад багш нар, эцэг эхчүүд оролцож байгаа юм.

 

Тэртээх 1974 онд 10 багш, 12 бүлэг, 320 сурагчтай бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан тус сургууль одоо 1600 гаруй сурагч, 140 гаруй багш ажилчинтай Хан-Уул дүүргийн 59, 60 дугаар сургуулийн нэгтгэсэн цогцолбор болтлоо өргөжжээ. Тус цогцолборын салбар буюу 59 дүгээр сургууль нь Хан-Уул дүүргийн “Өлзийт” хороололд байдаг. “Цэцээ гүн” цогцолбор өнгөрөгч онд “Хүүхдэд ээлтэй сургууль”, “Сургалтын таатай орчин бүрдүүлсэн сургууль”-иар шалгарсан байна.

5

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
bulgaa:
goy toglolt bolsiishuu
2014-02-23
la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-22
аззаяа:
та бүхэнд амжилт хүсье
2014-02-22