Уул уурхайг хөгжүүлэх ёстой ч усны асуудлыг хэн шийдэх вэ
2014-02-24

Манай улсын уул уурхайн салбарт тулгамдаж байгаа хамгийн чухал гурван асуудал нь төмөр зам, эрчим хүч, усан хангамж юм. Үүнээс говийн нөхцөлд усан хангамжийн асуудлыг шийдэх нь нөгөө хоёроосоо илүү хүндрэлтэй байгаа. Өнөөдөр говьд малчид нь хүртэл хэрэгцээндээ хангалттай хэмжээний ус ашиглаж чадахгүй байхад тэнд хэд хэдэн том уурхай хоногт хэдэн зуун мянган м3-ээр нь усыг ашиглах нь эргээд цэвэр усны нөөцийг шавхаж дуусах аюултай.

:

Говийн дарагдмал ус дахин нөхөн сэргээгдэхгүй

:

Өнөөдөр дэлхийн нийт усны дийлэнх хувийг далай тэнгис эзэлдэг бөгөөд 2.5 хувь нь унданд шууд хэрэглэж болох цэвэр ус байдаг. Харин Монгол орны усны нийт нөөцийн хэмжээ 608,000 сая шоо метр байна. Түүнчлэн, газрын доорх  207 ордод 925787 шоо метр/хоног усны нөөц байна. Үүний ихэнх нь гол мөрөн дагасан газруудад оршиж байгаа тул говийн нөхцөлд усны асуудал маш хүндрэлтэй юм. Говьд илэрсэн газрын доорхи цөөн хэдэн усны нөөцийг олж тогтоосон ч бүгд дарагдмал ус буюу дахин нөхөн сэргээгдэх боломжгүй болохыг Дэлхийн банкны Уул уурхайн төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн зохицуулагч Б.Энхбаатар дурдсан. Тодруулбал, 50 мм хур тунадас ороход түүний 1 мм нь л газар доорхи усанд очдог тул хур тунадас цөөтэй говийн нөхцөлд гүний ус эргэн нөхөн сэргээгдэх бараг боломжгүй аж. Иймээс уул уурхайн компаниуд үүнийг ашиглавал дахин нөхөн сэргээгдэхгүй гэсэн үг.

:

Гэтэл энэхүү эмзэг эко системтэй говьд зэс, молибден, алт, мөнгө, өндөр чанартай нүүрсний асар их нөөц бүхий ордууд нээгдэн ажиллаж байна. Оюутолгой, Тавантолгой, Ухаа худаг, Шивээ-Овоо зэрэг уурхайн усны хэрэглээ өссөөр 2030 он гэхэд хоногт нийтдээ 500 мянган м3 ус хэрэглэх прогноз гаргаад байгаа бол одоо тогтоогдсон нөөцийн хэмжээ хоногт 300 мянган м3 байгаа аж. Эндээс цаашдаа усны нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй байгаа нь харагдаж буй юм. Оюутолгой л гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллавал хоногт 93 мянган м3 ус ашиглах бол одоогоор  боломжит тогтоогдсон нөөц нь 70 гаруй мянган м3 байна. Тэгвэл Улаанбаатар хотын сая гаруй хүн амын нийт хоногийн усны хэрэглээ 160 мянган м3 байдаг аж.

.

Усаа дахин ашиглах шаардлагатай байна

:

Цаашдаа говийн усны асуудлыг шийдэх хамгийн эхний алхам нь хэрэглэсэн усаа эргүүлэн ашиглах юм байна. Нэг жишээ татахад Эрдэнэт үйлдвэр хоттойгоо нийлээд Сэлэнгэ мөрнөөс хоногт 60 мянган тонн ус татдаг байсан бол саяхнаас айл өрхүүдийг тоолууржуулж, үйлдвэр ашигласан усаа дахин боловсруулж хэрэглэснээр 20 мянган тонноор хоногт хэрэглэх усаа бууруулж чаджээ. Ийм жишгээр Ухаа худагт усыг дахин ашиглах техникийг нэвтрүүлж, усаа 98 хувиар буцаан ашиглаж байгаа аж. Түүнчлэн, говийн бүсийн усны үнийн тарифийг шинээр тогтоож, 1 тонн гадаргын усыг 1500 төгрөг, 1м3 гүний усыг 4000 төгрөгөөр ашиглах болжээ. Энэ нь хүссэн хүсээгүй уул уурхайн компаниудыг усаа хэмнэхээс аргагүйд хүргэж буй юм.

:

Гэхдээ усны үнийг нэмлээ гээд говийн усыг хамгаална гэсэн үг биш. Иймээс Австрали, Ливи зэрэг улсын гадаргын усыг алсын зайд ашиглах туршлагыг хэрэгжүүлэх нь дээрх эрсдлийг бууруулах нэг арга хэмээж байна. Өөрөөр хэлбэл, Орхон гол дээр далан барьж, усан сан байгуулан говьд шаардлагатай байгаа усыг хоолойгоор дамжуулан түгээх юм байна. Гэхдээ үүнийг байгуулахад дор хаяж 20 жил шаардах тул энэ хооронд говийн усны асуудлыг хэрхэн шийдэх нь бүрхэг байна. Ер нь Орхон говь төслийг олон жилийн өмнөөс ярьж ирсэн. Ялангуяа, нүүрсний салбарыг дагнан хэлэлцдэг “Coal Mongolia” чуулганаар хангайгаас ус татах замаар говийн уул уурхайн усны хэрэгцээг хангах тухай ярьж ирсэн. Харамсалтай нь хамгийн их найдвар тавьж, ярьж байсан энэ арга нь ойрын 20 жилдээ бүтэхгүй нь болж таарч байх шиг. Мөн чуулганаар сав газрын зөвлөл байгуулж нутгийн иргэд, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт дээр үндэслэн говийн усны нөөцийг ашиглах хувь хэмжээг тогтоож байх болно хэмээн ярьж байсан. Ингэснээр говийн усны нөөцийн зохистой хэрэглээг бий болгож чадна хэмээж байв. Харамсалтай нь өнөөдөр дээрх асуудал биелэлээ олоогүй байна. Эндээс говийн усны асуудлыг шийдэх, түүнд хяналт тавих арга механизмууд маань суларч, харин ус ашиглах үйл явц улам эрчимжиж байх шиг. Энэ жилийн “Coal Mongolia”-аар усны нөөцийг хамгаалах бас нэг шинэ арга сэдсэн нь нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтын тухай байв. Нүүрсийг хуурай аргаар баяжуулах туршилтыг Японы эрдэмтэдтэй хамтарч хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх сард тодорхой болно гэсэн.

:

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
111111:
anh nvvrsnii chuulganaar chn usnii asuudliig orhon govi tusluur shiidchihene geed naad enhbaatar chn tarhi ugaagaad bsn.odoo bolson chn 20 jiliin daraa bvtne gej bgaa yum uu.tegeed goviin usnii nuuts hetsvv bolloo gj yriad.goviin usnii heregleeg zohitsuulah chigleleer hamgiin ul suuritai yum yrij bn heregjeesei bilee gj naidaj bsn yum.odoo yah yum bol
2014-02-25
hs dg:
genco medne. ih yum medneee tsaadah chin. sainshand gej baahan yum yarisan. mcs energy resourse budaa bolonguut sainshandaa ch yarihaa baisan.
2014-02-25