Хорооны Засаг дарга нартай уулзлаа
2014-02-24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр хорооны Засаг дарга нартай уулзлаа. Энэ онд хийх зарим ажлаа танилцуулан, хороодод тулгамдаж буй асуудлын талаар санал, хүсэлтийг сонссон байна.  Энэ уулзалтад  засаг барьж буй 106 хорооны Засаг дарга, 46 хорооны намын үүрийн дарга нар оролцжээ. Нийслэлийн хэмжээнд 152 хороо байдгаас 106-гийнх нь Засаг дарга АН-аас сонгогдсон бол 46 хороонд сөрөг хүчин засаг барьдаг байна. Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан энэ уулзалтад хотын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн АН-ын даргын хувьд оролцож, намаасаа сонгогдсон хорооны Засаг дарга, үүрийн дарга нарт энэ онд хийж эхлүүлэх гурван  ажлаа танилцуулжээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл:

-Энэ жил нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх  ажлыг хийнэ. Ялангуяа, гэр хорооллын захын хороололд нийтийн тээвэр хүрч үйлчилж чаддаггүй. Энэ байдлыг халахын тулд нийтийн тээврийн сүлжээ бий болгоно. Гэр хорооллын айлын газрыг чөлөөлөхгүйгээр инженерийн шугам үйлчилгээ хүргэнэ. Ингэснээр иргэд  газар дээрээ  орон сууц барих ажлыг энэ жил түлхүү хийнэ гэв. Хорооны Засаг дарга нар тухайн хороонд өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байгааг хотын мэрд дуулгажээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
nam tur 2-iig salgaj ajlaa hiimeer bna shuu dee
2014-02-25
н.энх:
больё оо нийслийн засаг даргаа мөн хот байгуултын яамны удирдалуугаа даа тэнэг гангар инвэст ххк орон сууц барих эрхийг цуцалж өгнө үү? гангар инвэст ххк 02-ийн хүний алтан аминд хүрлээ шүү мөн 100 % буурутай шүү
2014-02-24