“Арслант” архинд хордож нас барсан байж магадгүй
2014-02-24

Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Амьдрах ухаан” сургалтын төвөөр үйлчлүүлдэг дөрвөн хүн хордлогын шинжтэй энэ сарын 22-ны орой тус төвд иржээ. Тэднийг “Энэрэл” эмнэлэгт  хүргэсэн ч гурав нь тус эмнэлэгт нэг нь хордлогын үндэсний төвд ирээд нас барсан аж. Хамгийн сүүлд амиа алдсан хүн нь “Чин толгой” ХХК-д үйлдвэрлэсэн “Арслант” нэртэй архийг уусан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэргэжлийн хяналтын байгууллага амиа алдсан хүмүүс уусан  байж болзошгүй гэх “Арслант” архинаас дээж авч лабораторийн шинжилгээ хийж байгаа аж.

Тус архийг үйлдвэрлэсэн гэх “Чин толгой” ХХК нь 2007 онд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж архи согтууруулах ундааны үйлдвэрлэл явуулахаа зогсоожээ. Тиймээс тус архины хаяг шошгыг ашиглан хуурамчаар үйлдвэрлэсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тойрог-1” дэлгүүрээс хураан авсан “Арслант” архи нь 0,5   0,75  литрээр савлагдсан, акцгүй, хаяг шошгын зөрчилтэй байна. Нэг нь Чинтолгой ХХК гэж бичсэн байхад нөгөөх нь үйлдвэрлэсэн байгууллагын мэдээлэл байхгүй байх зэрэг зөрчилтэй байжээ. Одоогоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Мэргэжлийн хяналтын байгууллагын салбар нэгжүүд нийслэл, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүдэд борлуулж байгаа архи согтууруулах ундаанд шалгалт хийж байгаа аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ер нь архи зардаг дэлгүүрүүдэд гэнтийн шалгалт хийвэл наад архи чинь олон дэлгүүрээс илрэх байх шүү. мөн иймэрхүү нууцаар лангуун доороосоо тусгай архи зардаг дэлгүүрүүдийг бүрмөсөн хаавал таарна.
2014-02-26
anxaar:
сxд-н 9 xороонд байрлаx тойрог гэдэг дэлгүүр наад арxийг чинь зарж байгаад xүн алсан юм , одоогоор тус дэлгүүрийг бүрмөсөн xаагаад бна, тус xорооний засаг дарга бямбадорж , xорооний цагдаа нар найрка зардаг дэлгүүр гэдгийг мэдсээр байж ямарч арга xэмжээ аваxгуй байсаар байгаад ийм xарамсалтай явдал боллоо.ийм xариуцлагуй засаг даргад алтангадас одонгоор шагнаж байxийн ,оронд xариуцлага тооцоx xэрэгтэй .
2014-02-25
qwer:
yamar amlyyn tsytgaad bga bish, arhi ni yildver yamarch hamaa bhgyi hundee bgai uym, hortogiin medjeej gydraad bdag biz de. yalani hor holormin avaad yyhgyil bga bizde, dyrtadaal arhi avj gydarch bj, byryga or uymnaas haidag orovdoltoi mongolchyyd,
2014-02-25
zochin:
ene arhinii uildveruudiig haagaach
2014-02-25
zochin:
ene arhinii uildveruudiig haagaach
2014-02-25
zochin:
ene arhinii uildveruudiig haagaach
2014-02-25
zochin:
ene arhinii uildveruudiig haagaach
2014-02-25
irgen:
arhind bish ter emchilgee hiilgesen bol asyydaltai bolson ium bishyy.
2014-02-24