Замын цагдаагийн газар Нийслэлийн цагдаагийн газарт харъяалагддаг боллоо
2014-02-25

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ сарын 11-ний өдрийн 71 дугаар тушаалын 7 дугаар хавсралтаар Замын Цагдаагийн газрыг Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлж бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн  баталсан байна.  Шинэ бүтэц орон тоогоор офицер 231, цагдаа 216, энгийн 22 нийт 469 алба хаагчтай байхаар батлагдаж, ажиллаж эхэлжээ.

Нийслэлийн цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар ажиллаж байгаа бол Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан ажиллаж байгаа юм.

5

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
12-№:
нийслэлийн цагдаагийн газар улсийн замын цагдаагийн газрын үүргийн гүйцэтгэнэ гэхээр сонин байна
2014-02-25
холын гэрлээ цэгцэл:
энэ цаг үед аль ч нам гарсан солигддоггүй аль ч намын томчуулын авто талын асуудлыг дааж ирсэн тэтгэвэрт гарах болчихсон жаргалсайхан гэдэг хүн ажил хийхүү.насаараа энэ салбарыг даргалж ирсэн юу ч хийдэггүй хүн биз дээ. нэртэйгээр нь хувьчлаад өгчихмөөр юм.
2014-02-25