Архидан согтуурч нөхрөө гэмтээжээ
2014-02-25

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн 39 настай эмэгтэй Б гэртээ согтуурсан үедээ нөхөр 42 настай эрэгтэй М-ийг хүйтэн мэсээр гэмтээж, танхайрсан хэрэг өчигдөр гарсан байна. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм.

Мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах Техник Технологийн коллежийн дотуур байрнаас иргэн О-гийн “DELL” зөөврийн компьютер алдагдсан хэрэг гарчээ.  Хэргийг шалгахад Өмнөговь аймгийн харьяат А /эр.21н/ хулгайлсныг шуурхай илрүүлсэн аж. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hodoonii hulgaichuudiig yuah ve.
2014-02-25