С.Эрдэнэбат: Хуримтлалын тогтолцоонд шилжвэл нийгмийн даатгал төлөх иргэд нэмэгдэнэ
2014-02-26

Монголчуудын дундаж наслалт бага байдгаас улсад насаараа ажилласан хүмүүс эргээд төлсөн тэтгэврийнхээ үр шимийг хүртэж чадалгүй нас барах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс тэтгэврийг үр хүүхэд, ар гэрийнхэнд нь өвлүүлдэг байх асуудлыг олон жилийн өмнөөс ярьж байгаа ч амьдрал дээр хэрэгжихгүй өдий хүрсэн. Өчигдөр болсон “Тэтгэвэрийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд” хэлэлцүүлгийн үеэр энэ талаар НДЕГ-ын дарга Ц.Уртнасангаас тодруулахад “Манай тэтгэврийн тогтолцоо эв санааны нэгдэл дээр үндэслэсэн. Тиймээс эд хөрөнгө, оюун санааны бүтээлийг өвлүүлж болдог бол эв санааны нэгдлийн зарчмаар хуримтлуулсан хөрөнгийг өвлүүлэх асуудал олон улсын практикт байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ асуудал онолын талаасаа ч практик талаасаа ч хүндрэлтэй” гэсэн хариултыг өгсөн юм.

1

Харин МҮЭХ үүнд эсрэг байр суурьтай байлаа. Ингээд тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авсан юм.

1

-Тэтгэврийг өвлүүлдэг тогтолцоо манай нөхцөлд хэрэгжих боломж муутай гэдэг. Олон улсад ийм практик хэр байдаг юм бол?

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо энэ асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьж байна. Монгол хүний дундаж наслалт 63 байгаа. Өөрөөр хэлбэл, улсад насаараа ажилласан хүмүүс тэтгэвэрт гараад 3 жил л тэтгэвэр авч байна. Гэтэл 30 жил улсад шимтгэл төлсөн хүн гуравхан жил тэтгэвэр аваад ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа хуримтлагдсан мөнгө нь Нийгмийн даатгалын санд ашиг мэтээр үлддэг. Энэ нь одоо шимтгэл төлж байгаа, ялангуяа өндөр шимтгэл төлдөг хүмүүсийн хувьд маш шударга бус тогтолцоо юм. Гэтэл олон улсад тухайн хүн 60 настай тэтгэвэрт гарахад түүний тэтгэврийнх нь дунджаар тооцоод 60 хувьтай тэнцэх мөнгийг, эсвэл ар гэрийнхэнд нь өгөх тогтолцоо байдаг. Тиймээс манайд үүнтэй ижлээр тэтгэврийг үр хүүхдэд нь ямар ч байсан өвлүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ийм тогтолцоо байхгүйн улмаас ядуурал өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Жишээ нь, 2 тэтгэвэр авдаг хүний нэг нь нас барлаа гэхэд ард үлдсэн нь ганц хүний тэтгэврийн мөнгөөр байр, хоолоо төлөөд явна гэдэг асуудалтай.

1

-НДЕГ-ын дарга тэтгэврийг өвлүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн. Тэгэхээр бид энэ боломжийг бүрдүүлэхийн тулд яах ёстой юм бол?

-Хуримтлалын тогтолцоотой улс бол өвлүүлэх асуудал байж болдог. Учир нь тэр хүн ирээдүйдээ би энэ мөнгийг хэрэглэнэ гээд хадгалуулчихсан байдаг. Харин эв нэгдлийн зарчмаар буюу өмнөх тогтолцоогоор бол одоо бидний ажиллаад төлж буй мөнгийг тэтгэвэрт гарсан хүмүүс авдаг. Өөрөөр хэлбэл, бидний нэр дээр одоо мөнгө байхгүй зүгээр л хоосон тоо явдаг. Энэ тоог зөвхөн чиний тэтгэврийг тогтооход ашиглана. Одоо бид хагас хуримтлалын тогтолцоонд шилжээд байгаа. Хэрвээ бүрэн хуримтлалын тогтолцоогоор явдаг болвол миний төлж байгаа мөнгө зөвхөн минийх л байна. Хэзээ нэгэн цагт би амьд байх эсэхээс үл хамааран миний үр хүүхэд энэ мөнгийг хүртэх ёстой байдаг. Энэ тогтолцоог бий болговол өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зугтдаг хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөж, надад биш ч миний үр хүүхэд гэр бүлд минь үлдэнэ гэсэн сэтгэлгээгээр эргээд даатгалд хамрагдах сонирхол нэмэгдэх болно.

Тэтгэврийн тогтолцоонд байгаа бас нэгэн гажуудал нь 1980-аад оноос тэтгэвэр төлөөд эхэлчихсэн хүмүүс одоо авах тэтгэвэр нь тодорхой болохоор  ажил хийлээ ч тэрнээсээ илүү шимтгэл төлөхийг бодохгүй байна. Түүнчлэн өнөөдөр зах дээр наймаа хийдэг гэх мэтчилэн хувиараа бизнес эрхлэгчид, малчид зэрэг хүмүүс хамгийн багаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Ингээд тэд эргээд тэтгэвэр авахад угаасаа тухайн үеийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уячихсан болохоор шимтгэлээ шударгаар төлсөн хүнтэй бараг ойролцоо тэтгэвэр авдаг. Энэ нь эргээд бага төлж ихийг авъя гэсэн хууль үйлчлэхэд хүргэж байна.

1

-Өнөөдөр тэтгэврийн тогтолцоог шинэчлэх талаар ярьж байна. Тэгвэл бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих шаардлагатай гэж ойлгож болох нь ээ?

-Тиймээ. Өнөөдөр тэтгэвэрт гарсан хүн нэг сар тэтгэврээ аваад нас барлаа гэхэд зөвхөн тэр сарых нь тэтгэврийг өгөөд оршуулгынх нь 300 мянган төгрөгийг өгөөд болчихдог. 30 жил ажилласан тухайн хүний мөнгө улсын нийгмийн даатгалын санд хадгалагдах хуультай болохоор өөр ямар ч арга байхгүй. Гэтэл уг нь бол миний мөнгийг төр хадгалж байгаа бол эрсдэл багатай зүйлд хөрөнгө оруулаад өсгөөд байх хэрэгтэй байна.

Саяхныг хүртэл бидний төлж байгаа нийгмийн даатгалын мөнгийг банк жилийн 0.6 хувийн хүүтэй хадгалдаг байсан. Гэтэл тухайн үед банкуудын хадгаламжийн хүү сардаа ч үүнээс өндөр байсан. Мөн өндөр нийгмийн даатгал төллөө гээд эмнэлгээс илүү үйлчилгээг бид авч чаддаггүй. Энэ мэтчилэн нийгмийн даатгалын сангийн систем өөрөө зах зээлд шилжээгүй байгааг харуулж буй юм.

1

-Цалингийн дээд хэмжээгээр тэтгэвэр олгох нь хэр оновчтой шийдвэр вэ?

-Цалингийн дээд хэмжээгээр нь хязгаарлах ажил олгогч болон гадаадын хөрөнгө оруулагчдад л ашигтай. Хамгийн сүүлийн судалгаагаар л гэхэд 5000-25000 ам.долларын цалин авдаг 5000 орчим хүн байгаа нь тогтоогдсон байдаг. Гэтэл эдгээр хүмүүсийн авдаг цалингийн зөвхөн сая 920 мянган төгрөгнөөс л даатгалын шимтгэл авдаг. Эргээд түүгээр нь тэтгэврийг бодож өгдөг. Гэтэл өнөөдөр чадалтай, мэдлэг боловсролтой залуус авч байгаа цалингийнхаа хэмжээгээр даатгалаа төлж, ирээдүйд 200 мянган төгрөг биш 2 сая түүнээс илүү төгрөгийн тэтгэвэр авъя гэж хүсч л байгаа шүү дээ.

1

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин
энхээ:
одооны тэтгэврийн нас аргагүй л шинжлэх ухааны үндэстэй тогтоосон нас байна.миний ах дараа сард тэтгэврээ тогтоолгоно гэж байхдаа зурдаар нас барсан,тэтгэвэртээ гарна гэж их ярьр байсан,даанч тэтгэврээ тогтоолгож чадаагүй,иймд тэтгэврийн насыг эмэгтэй 50,эрэгтэй55 болгомоор юм.үр хүүхэддээ өвлүүлэх нь зөв.эрдэнэбат зөв байна амжилт хүсье олон гишүүдээ хамгаалаарай.
2014-02-26
зочин:
эрт тэтгэвэрт гарсан нь хохирдог болжээ. уул уурхайд одоогийн энэ хүмүүсийн хийж байсан ажлыг л хийж байсан гэтэл цалин щал өөр. уялдуулж чадахгүй байгаа биз. үүнийг хэн ярих юм.
2014-02-26
u6uu:
zov shuu heregjeesei bilee ih hurliinhaan uuniig batlah heregtei6 batlahgui bol ahin songohgui shuu.songuuli hayand irseniig sanaarai daa ta nar
2014-02-26
төмөрөө:
маш зөв сэдэв байна. манай ах 33 жил тасралтгүй улсад ажиллаад, мөн тасралтгүй шимтгэл төлж яваад 60 нас хүрээгүй гээд тэтгэвэрээ тогтоолгож чадаагүй байхдаа нас барсан. 33 жилшимтгэл төлчихөөд ар гэрт нь үлдсэн юм юу ч байхгүй, оюутан хүүхэд нь төлбөрөө ч төлж чадахгүй байсаар сургуулиа орхисон, энэ бол үнэхээрийн шударга бус хуваарилалт.
2014-02-26
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-02-26
өнөрөө:
монголын даатгалын систем гэдэг зүгээр л шог үзэгдэл.... түргэн шинэ хуулиа батлаачээ.
2014-02-26
eboo:
mash zob sanal bna ,demjij bna aa..er ni tetgeberiin nasig urtasgah ni zob sh dee...60 tai garaad l 61 tei burhani orond yabdag baidlig halah heregtei sh dee,,,hytadin shine ueiin udairdagch songogdgod nas ni 56 tai hun baina,,, ynoni shine udirdagch songogdhod 61 tai hun baigaa zergiig ch bodoh heregtei sh dee,,ulsin niigmiin daatgalin eronhii gazrin darga urtnasan dargin tatgeberiin nasig urtasgana gedgiig demjij bna
2014-02-26