Такси № 60
2014-02-26

Сайхан дулаарсан өдрүүд өнгөрч хүмүүс нэг л тайван, яарч бухимдах нь ч бага болчихсон юм шиг л санагдаж байлаа. Ингээд хэд тойрох хооронд харсан, сонссон сонин хачнаас буулгалаа. Нэг сүрхий хэрсүү хөгжимчин охинд нам загнуулсан тухай хэрэг учралыг эхлээд буулгалаа.

5

1.Сонгодгууд тэмцээнд их ордог

Нэг хайрцагтай хөгжмөө тэвэрсэн 15 орчим насны бага шиг охин суулаа. Хөгжим бүжгийн коллежид сурдаг 9-р анги гэнэ.

6

Х -За чи ямар хөгжим тоглодог юм бэ дээ?

О/охин/ -Хуучир хөгжим өө.

Х -За тэгээд том болоод хөгжмөө бариад гадаад улсуудаар явж өгөх үү?

О -Өө явах байх аа, ... би гэхдээ цаашаа сурна аа.

Х -Би охиноо том болохоор нь танай хөгжмийн сургуульд оруулдаг юм билүү гэж бодоод байгаа, танай сургууль гоё уу?

О -Өө ачаалал ихтэй. Өдөр хичээлээ хийгээд орой хөгжмөөрөө хичээллэнэ. Зав бол бараг байхгүй ш тээ.

Х -Үндэсний хөгжим гоё. Хуучир их гоё дуугардаг хөгжим билээ тэ. Ах нь нэг удаа сонсч байсан юм.

О -Тийн гоё дуугардаг. Гэхдээ миний хөгжмийн төрлөөр бие даасан уралдаан тэмцээн нэг их болдоггүй юм. Харин сонгодгийн тийм уралдаан тоглолт аягүй их болдог ш тээ.

Х -Яагаад, харин ч үндэсний хөгжмөөрөө сайн тоглож уралдах хэрэгтэй дээ. Та нар чинь хар багаасаа хөгжмөө сурч байгаа болохоор мундаг болдог байх тэ ...

Охин чимээгүй байсанд би хариу нэхсэн харцаар эргэн харвал

О -...Ахаа би нэг юм бодох гэсэн юм. Та дуугүй явчих тэгэх үү, цаана чинь нэг машин таныг мөргөлөө ахаа ... гэж намайг нам болголоо.

6

2. Хөдөөнийхөн ууцаа өөрсдөө зарсан

Баянбүрдийн тойргийн урд зам дээрээс айхтар сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүгээ хөтөлсөн залуу сууж дэнжийн мянга хүргүүллээ. Хүү нь суунгуутаа миний далан дээр нөхөрсгөөр цохиж “ахаа энэ газ машин байна тэ, утаагүй тэ, та бензин болгохгүй тэ”  гэж асуултаар буллаа.

5

Х -Хүүгээ аваад явж байна уу, дулаараад хүүхэд зөөхөд амар болж байна тэ?

З/залуу/ -Өө тийн. Хүүгээ би чинь Баянхошуунаас зөөж өвөлжлөө ш тээ хө...  Өвөл бол бас л хол газар.

Х -Тэр хавьд нь цэцэрлэг олдохгүй байна уу?

З -Байх нь байх юм, хувийн цэцэрлэгүүүд байна. Гэхдээ бас бохир гээд ээж нь голоод тэгээд ийшээ өгсөн юм. Би өөрөө дэнжийн мянга дээр зогсдог болохоор тэгээд зам зуураа аваад нэг өвлийг авчихлаа.

Х -Хойд зах дээр үү, мах нээрээ юу болж байна?

З -Өө яахав, мах гайгүй л байна шүү дээ хөө. Хонины мах тав таван зуутай л /5.500 төг/ байна.

Х -Нөөцийн мах гэж бас байгаа бил үү?

З -Бид нар чинь зоорьны махаа л зарж байна л даа.

Х -Махны үнэ овоо тогтвортой л байгаа юм байна тэ.

З -Одоо тэгээд нөгөө шүлхий өвчин хориг гараад мах ч бас ховордох гээд байна шүү. Завханд чинь бас галзуу гэж гарсан юм уу даа. Тэгээд баруун талаас орж ирдэг мах цаашаа болох гээд магад л байна.

Х -өө хөөрхий, гэхдээ яахав нөөцийн мах нь байгаа юм байна даа тэ?

З -Шинэ хонины мах ч байна. Зургаа таван зуутай л /6.500 төг/ байгаа. Хүмүүс нөөцийн маханд дургүй байдаг юм ш тээ, бүр нэг арга тасраад ирвэл гэхээс.

Х -Аа тийн шөл ус гардаггүй гээд нэг хөгшин тэгээд байсан шүү.

З- Яахав тэр чинь тэгээд хамгийн муу хонийг хямд авна, тэгээд бас өнжөөцөн мах байгаа л даа.

Х -Өнжөөцөн гэхээрээ яах уу?

З -Яахав зооринд 2 жил өнжсөн л байхгүй юу.

Х -Тэгвэл ч  бас хэцүү л юм байна даа. Ер нь л та нарыг гэхдээ шалтаг л гарвал махны үнийг нэмчихдэг гээд л байдаг даа.

З -Бид нар юугаа нэмж чадах вэ дээ, аль болох хямдхан байлгаж хэдэн цаас эргүүлэхээ бодно ш тээ. Бензин нэмлээ гээд юмны үнэ нэмнэ л гэнэ. Бид нар бол болж өгвөл бага л байлгахыг бодно. Аминдаа л үнийг нь буулгах гээд үзнэ. Цаана чинь манай хөдөөнийхөн гэж аймаар улс болоод байна ш тээ. Жинхэнэ ченж болчихсон. Бид тэд нараас чинь буулгаж авах гэж бөөн юм болж байгаа юм чинь. Одоо ер нь тэд нар үнэ буулгахаа больсон.

Ууц гэхэд л сая өөрсдөө зарсаар байгаад дуусгачихлаа ш тээ. Тийм л болчихоод байгаа юм даа. Бид нарт бол ашиг олох гээд нэмээд байгаа юм байхгүй ш тээ.

6

Ингээд яриа хөөрөөтэй залуу маань ажлынхаа үүдэнд буюу Хүчит шонхор зах дээр буулаа. Амдаад нэг хүүхэн гүйж ирсэнд залуу таньдаг бололтой “өө ийшээ суу суу” гэж надад зорчигч олж өглөө.

6

3.  7 ченж дамждаг мах

Яаруу суусан бүсгүй  “За наад нарийн замаараа чигээрээ гараад цаад замаар нь уруудаад явчихаарай. Сэрүүлэг дээд сургууль орох гээд байна”  гэлээ.

6

Х -Нөгөө Гандангийн хойно байдаг сургууль бил үү?

З/зорчигч/ -Аа тийн. Өнөөдөр 6 цагаас хичээлтэй байсан хоцорчихлоо.

Х -Өө оюутан юм уу?

З -Үгүй ээ, ямар юмны оюутан байх уу. Жолооны курст явж байгаа юм. Нөгөө хэдэн махаа зарах гэж балайрч суусаар байтал ёстой, оройтчихлоо.

Х -Махаа зарна. Орой жолоондоо суучихна бас л завгүй яваа юм байна даа.

З -Өө нэг үнэмлэхтэй болчих гэсэн. Би ч гэхдээ ичээд байна аа. Хөгшин хүн жолоо сурна гэж залуучуудын дунд.

Х -Юундаа ичихэв. Одоо хүн бүр л жолоо барьж байна. Харин ч эмэгтэйчүүд чинь нямбай сайхан барьдаг гээд хүмүүс магтаад байдаг юм даа.

З -Би ч айгаад байдаг юм. Зүгээр машинд сууж явахдаа ч айгаад байдаг хүн чинь.

Х -Зүгээр дасаад гайгүй болчихно.

З -Өө тийн тэгээд алийн болгон хүнээр машинаа бариулж царай алдаж явахав.

Х -Унаатай байж унаж чадахгүй бол ч утгагүй шүү тэ. Тэгээд мах шөл зардаг бол унаа хэрэгтэй л байдаг байх даа.

З -Өглөө орой харанхуй бүрэнхийд явна, такси олдох олдохгүй гээд хэцүү хэцүү.

Х -Жолооны курс хэд гэж байна.

З -Хоёр сар 250 гэсэн шүү ... Манай хүн уг нь машинаа барьдаг юм тэгээд өөр ажилтай болохоор надад олдохгүй юм. Заримдаа ууж идчихээрээ хэцүү юм аа.

Х -Нөхрөө уусан үед нь очоод хойноо шидчихээд өөрөө бариад явчихдаг бол сайхан биз.

З -Тийн. Ядаж өөртөө итгэлтэй болох болов уу гээд.

Х -Чи мах зараад удаж байна уу?

З -Гайгүй ээ, гурван жил л болж байна. Өө энд чинь тэгээд 20 хэдэн жил болсон гэсэн улс зөндөө байна. Нэг их сүрхий юм байхгүй. Хоногийн хоолоо хараад л байж байдаг хүмүүс л олон юм даа.

Х -Цалинтай хүн шиг үү?

З -Тийн хоногийн хоолоо л болгоод тэгээд л байж байх. Хамгийн гол нь түрээс ёстой аймаар өндөр юм аа. Нэмээд л байх юм. Мах чинь тэгээд хэцүү юм.

Х -Орчин нь хэцүү гэж үү?

З -Өө  их юм байна. Нэг хонуулчих л юм бол ууршаад шүүс нь гоожоод хил нь /кг/ багасчих юм. Тэгээд л нөгөө жоохон харж байсан мөнгө байхгүй болчих гээд.

Х -Жин хорогдол гардаг юм байна тэ?

З -Тийм амар ажил биш. Зооринд хийлгэнэ. Хүнээр зөөлгөнө 500 төгрөг, зоорь нь 1000 төгрөг. Өглөө нь бас хүнээр авахуулна 1000 төгрөг.

Х -Нэг тийм дээшээ доошоо гүйдэг коньвейртэй болгоод өгчихвөл тэ.

З -Өө тийн, тийм гоё байшин барина гээд л бид нараас чинь сар болгон 500 цаас аваад л байх юм. Хэзээ ч барих юм. Аваад л байдаг.

Х -Түрээс чинь юу билээ, хэд үү?

З -Бид нар чинь 90 мянгыг өгдөг байсан юм. Жоохоон хааш хаашаа 90 см-ийн талбай шүү дээ. Бөгс эргэх зайгүй. Тэр чинь саяхан 450 мянга болсон ш тээ. Ноднин өдийд билүү.

Тэгээд бид нар чинь Магнай загнай Уянга эд нарыг авчирсан. Нэмэр болоогүй ш тээ. 100 хэдэн саяар торголоо гэсэн нь бүүр гай болж намайг торгоно гээд байна. Би юугаа өгөх юм гээд бид нараас дахиад 300 мянгыг авсан ш тээ.

Х -Торгуулийн мөнгө гээд үү?

З -Тийн. Тэгээд цаагуураа бид нарыг л торгосон болчихож байгаа байхгүй юу.

Х -Өгөхгүй бол...

З -Өгөхгүй бол та нар зайлаарай гэсэн. Яах юм бэ хэдэн авгай нар чинь. Хаана зогсоно гэх юм. Хоол нь тасарна ш тээ. Тэгээд за за өгье дөө гэж байгаа юм чинь.

Х -Ийм монопол юм шиг зах заваан юмаа тэ? Нөгөө Уянга чинь өмгөөлж хамгаалахгүй байна уу. Түрээслэгчдийн холбоо билүү тэрний тэргүүн бил үү?

З -Ирж уулзсан нэмэргүй, дийлдэггүй юм шиг билээ. Энэ ардчилал чинь буруу яваад боолын нийгэм гэдэг шиг. Амьжиргаа хүндрээд байна ш тээ. Юугаараа яаж амьдрах юм.

Х -Хөдөлмөрлөж байгаа хэдийгээ мөлжөөд байх юм аа.

З -Болоцоотой нь өгчихөж байгаа юм. Тэд нарт бол зөрөө биш. Бид нарт бол 100, 200 мянга гэдэг их мөнгө ш тээ.

Х -Махны үнэ өсөхөд бол та нарын нэр баараггүй гарч байгаа юм даа тэ?

З -Тэр ченжүүд гэдэг нь том хүмүүс, машин машинаар нь аваад бие биендээ өгсөөр хамгийн сүүлд лангууны мань дээр ирж байгаа байхгүй. 7-8 ченж дамжиж байж бид авч байна ш тээ. Нэг нь ачиж ирээд “за за би нэг 100 төгрөг харчихья” гээд ачаад ороод ирэнгүүт нэг нь тосож очоод “алив Батаа надад нэг 100-г хараад өгчихөөч” гээд тэр нь хашаанд оруулж ирээд бас нэг 100-г харж өгөөд машинаар нь авчих гээд. Угаасаа тэгээд хэн хүнгүй энүүгээр л амьдарч байгаа юм чинь хөөрхий, хэнийгээ буруутгах уу.

Х -Тийм дээ, бараг бүгдээрээ л шахуу хэдэн цаас харж ченж хийж байна даа.

З -Тэгээд бид нар аваад машинаас буулгуулах гэж нэг тэрэгчин дуудуулна. Буулгуулахаар 10 мянгыг авчихна. За “хил” рүү орно. Тэгээд дахиад шулаач дээр очно. Нөгөөдөх чинь нэг үхрийг 25 мянгаар шулна. Машинаас буулгуулахад 10.000 зөөлгөх шулуулах гээд алхам бүрт мөнгө.

Х -Тэр шулаач чинь харин зүгээр ажил биш үү?

З -Өө тэр аймаар хэцүү. Гар хөлөө авчих гээд. Одоо чамаар нэг мах шулуулвал больёо машинаа барья, халтуураа хийе л гэнэ. Болгоомжтой хийхгүй бол аюултай. Тэгээд гоё үзэмжтэй шулна. Сийчээд хаячихаж болохгүй. Сээрийг сээрээр нь, нурууг нуруугаар нь гаргана. Явдалтай. За тэгээд шулаад дуусахаар бас нэг зөөгч хоёр мянгаар зөөж өгнө.

Х -Баахан дамжлага байдаг юм байна тэ?

З -Тийн зүгээр мах бөөндөж аваад мөнгө унагаагаад байдаг юм биш. Амархан ажил гэж хаа байх уу, гэхдээ мах хэцүү. За тэгээд нөгөө худалдан авагчид чинь өвчүү авахгүй гэнэ. Цорой авахгүй гэнэ. Тэрийг нь дээр доор нь оруулж хавчуулж өгөх гэж их болно ш тээ  ккк ....

6

Ингээд ажилсаг бас ил цагаан яриатай бүсгүй жолооны сургуулийнхаа үүдэнд буулаа. “Яана аа би одоо сурах болов уу, анхны хичээл шүү дээ” гэсээр буулаа.  Би “чадна аа, хэцүү гэж битгий бод. Өөртөө итгэ” гэж урам өгөөд хөдөллөө.

Энэ ярианаас надад дээр үеийн махкомбинат гэдэгт ороод гарсан шиг зураглал буулаа. Нэг үйлдвэр хийдэг байсан дамжлагыг одоо агуулахын чинээ талбайд  хэдэн эрчүүд эмэгтэйчүүд хийж байх юм даа гэж бодоход аль байдгаараа гүрийж бор хоногийг  өнгөрөөж байгаа жирийн түмнээ өрөвдөх сэтгэл төрлөө. 

Ингээд хөгжилтэй бас сургамжтай байж болох нэг яриаг төгсгөлд оруулж байна.

6

4. Өдөрт нэг л памперс болоо

20-оод насны хоёр бүсгүй ярилаа.

6

Б/бүсгүй/ -Чи нээрээ хувийн цэцэрлэгт ажилласан гэл үү. Жоохон хүүхдүүдтэй хэцүү байх тэ?

Н/найз/ -Би бишээ. Ээжийн нөгөө хөдөөнөөс ирсэн дүү нь нэг сар ажилласан ш тээ. Аяаа өвдөөд оронд нь байсан юм.

Б -Цалин нь гайгүй юу тэ?

Н- Мэдэхгүй ээ. 400 мянгыг авсан гэсэн байх аа.

Б -Манай нөгөө Дуул ах хүүхдээ цэцэрлэгт өгөх гээд аятайхан хувийн цэцэрлэг байна уу гээд байсан, тэр цэцэрлэгийг нь хэлж өгдөг юм билүү?

Н -За ёстой хэрэггүй гээрэй. Хувийнх хэцүү юм шиг байна лээ.

Б -Харин цэвэрхэн байдаг гээ биз дээ?

Н -Мэдэхгүй тийм нь тийм л байх. Тэр манай Сэкү чинь гоё юм болсон ш тээ.

За тэр цэцэрлэг нь өдөрт аав ээжээс нь 4 памперс авдаг гэсэн. Тэгээд өдөржин нэг памперсийг зүүж сэгсийтэл нь тоглуулж байгаад орой ааж ээжийг нь ирэхийн өмнө цэмцийтэл нүүр гарыг нь угааж хувцаслаад нэг памперсийг нь хийж өгөөд явуулчихдаг гэсэн ккк. Манай нөгөө жоохон Мооной лав тэр үед памперсаар тасраагүй ш тээ. Сэкү чинь орой болгон л долоо, найман памперс тэвэрчихсэн, чихэр боов болсон хүн ирнэ ш тээ. Ээж “энэ чинь яасан зүгээр юм бэ” гээд л. Тэгснээ бас “яанаа тэр эцэг эх нь араас ороод ирэх бий дээ, энэ чинь хулгай юм биш биз дээ” гээд айчихжээ бас ккк. Тэгснээ “за за хүүхдийн буян яах уу” гээд авчихаж байгаа юм чинь /хоёр хүүхэн хахаха , би ч бас кккк/

Б -Өө, тэгвэл цалин ч бараг яамай л юм байна тэ, ккк.

Н -Тийм юм шиг билээ. Багш нар нь бол бурзайдаг гэсэн. Тийм дусаалга, ийм витамин гээд үлдээж байгаад хүүхэддээ аваачаад өгчихдөг юм биш үү ...

6

Товчдоо ийм яриа болсон юм. Хүүхдийн төлөө сэтгэл өвөртөлсөн олон багш нарыг үүгээр дор хийж муулах гэсэнгүй. Гэхдээ олны дотор бас ийм “Но” байдаг л юм байна шүү, манайхаан. Амьдралд сайн муу юм юм л байна.

Нийт гаргасан Такси дугаарын тоо нэлээн дээшлээд эхэлсэн тул уншигч нартайгаа нэг уулзаж буу халаач гэсэн та бүхний саналыг бодож үзэхээр шийдлээ. Ярьж байгаад нэг зохион байгуулна аа. Ирэх баасан хүртэл баяртай.

6

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
хэрэггүй ээ:
уншигчтай уулзаж ил гарах хэрэггүй шүү. чамайг хүмүүс нүдэлнэ. аягүй бол тв мэдээгээр гарна. тэгээд таксинд суухаараа чамайг таниад өөр болчихно. чиний бичлэгийн амт байхгүй болно шүү. "такси"-ний хамаг учир утга алдагдана. ёстой болохгүй шүү.
2014-03-18
beryl:
sain uu hoovon, ter tsetsegleg yostoi aiamar yumaa. yaah gej tegdeg bnaa tegeed bas huuhdin buyan geed bgaa shuu.
2014-02-27
хүрэл:
задарсан захын эзнийг торгоод хулхий нь буулгалаа гэсэн гомдол гаргасан түрээслэгч нараа торгочихдог тэмцэгч уянга мэтийн ажил бол яг дүрээрээ байгаам аа тэр уянга магнай бол бөөн хоосон сүр ямар ч үр дүн байхгүй шатхуун түгээврүүд, дэлгүүрүүд бас адилхан ш дэ хэдэн ажилчид л хохирллд үлддэг юм
2014-02-27
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, чи минь яриандаа халаад "анзааргагүй байж байгаад" "үг дуулаад авчихавуудаа", хэхэхэ, заримдаа ч нэг иймэрхүү зүйл тохионоо. маньтай нэг удаа таарсан гэж байгаа, нилээд ядраад ирчихсэн байж байтал нэг хүү баахан зүйл яриаад ч байгаа юмуу, асуугаад ч байгаа юмуу, ам хуурайгүй дуржигнаад... , тэгэхээр нь чи ярьж хөөрөч байна уу, аль эсвэл дуугүй байхгүй гэсэндээ дуржигнаад байна уу гэсэн чинь "дуугүй байхгүй гэсэндээ" гэдэг байна ш тээ. тэгэхээр нь "би ядраад ярих ч тэнхээ алга, миний дүү дуугүй бай тэгэхүү" гээд. хувийн цэцэрлэг гэдэг яриа горьгүй ээ. жолооны дамжааны бүсгүй машинаа барьдаг болоосойгэж ерөөедөө.
2014-02-27
байнгын уншигч:
сайтуудааас ганц хүлээж байгаад уншдаг нийтлэлч бгаа юм. маш сонирхолтой сайхан, бас ард түмний амьдрал дотор явдаг болохоор уншууртай. харин тэр олны танил хүмүүсийг авч яваад элдэв янзын юм бол хэрэггүй. энгийн сайхан амьдрал байхад болно
2014-02-27
**xx:
chi shuu amjilt
2014-02-26
erwefefe:
удахгүй цэцэрлэг хүртэл камертай болно гээ биз дээ, тэгэхээр энэ ичдэггүй гарууд яаж хүүхдийн памперс хулгайлах юм бол ? :)
2014-02-26
зочин:
уншигчидтайгаа уулзалт хийвэл заавал очноо
2014-02-26
тэнгис:
уйддаг нь уйдана л биз. миний хувьд бол харин ч сонирхолтой хэвээрээ байгаа 1 хэсэг реклам маягийн 1зоогийн газрын нөхөр хоол моолонд оруулаад гэхэд за хоовонч реклам хийгээд эхэллээ гэж бодож байлаа. тиймэрхүү бичлэгүүд л харин сонирхолгүй захиалагатай зохион бичлэг шиг л санагдаж байсан шүү. амжилт хүсье. 1тааралдаж сайхан буу халах юсаан.
2014-02-26
deegii:
yoy ter tsetserleg yamar uudguin be
2014-02-26
baagii:
anh ih goy vnen yum bichdeg bsan chin odool boli shal ondo boljee hvn nerd garnaa gej
2014-02-26
àÿàòóíãàà:
çà òàêñèãàà óíøëàà 60 äóãààð ãàð÷èõëàà ø äýý àìàðõàí þìàà õîîâîíäîî àìæèëò õ¿ñüå íýýðýý óíøèã÷èäòàéãàà íýã óóëçâàë÷ ç¿ãýýð þì óó òýãýõäýý 100 õ¿ðãýæ áàéãàà íýã ñàéõàí ÷ºëººòýé öàãààð óóçâàë ãî¸ ø¿¿ äýý
2014-02-26
миний нэр:
нэг л уйтгартай болоод байна уу даа.
2014-02-26