С.Оюун "11-11" төвд ажиллалаа
2014-02-26

С.Оюун сайдыг 11-11 төвд ажиллах үеэр 1500 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар холбогдож мэдээлэл авлаа. Сайдад хандаж ирүүлсэн асуултын дийлэнх нь “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөртэй холбоотой байжээ. 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих  “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд  ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөж унасан болон хатсан, мод бэлтгэсэн талбайн үлдэгдлийг цэвэрлэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулна гэдгийг сайд тодотгосон байна.

5

Монгол орны нийт ойн сангийн 76 хувийг болц гүйцэж хөгширсөн, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн ой эзэлж байна. Үүний зэрэгцээ цэвдэгт хөрс багасч байгаагаас хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, 2 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1,5 тэрбум төгрөгийн шууд зардал гарсан гэсэн судалгаа байна. Түймрийн ийм аюултай нөхцөл үүсгэдэг гол шалтгааны нэг нь ойн цэвэрлэгээний ажлыг орхигдуулсантай холбоотой аж.

 

Мөн уул уурхайн олборлолтоос үүдэлтэй байгаль орчны доройтол ба нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутагт олгосон газар олголт, модны хулгай,  агаарын болон  хөрсний бохирдол, байгалийн нөөц ашиглалт зэрэг асуудлыг иргэд сонирхжээ.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
jina:
agaariin bohirdol!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-02-27