Ерөнхий сайдаа огцрохыг шаардлаа
2014-02-26

Туркийн сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Эрдоганыг хүүтэйгээ хамтран их хэмжээний мөнгө залилсан хэрэгт буруутгаж байгаа юм. Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд болон хүү Билалтайгаа улсын мөнгийг хэрхэн нууж, хувьдаа завшиж буй нууц бичлэгийг “Turkey” 1 сувгаар олон нийтэд үзүүлжээ. Ерөнхий сайд Рижэп Тайип Эрдоган энэхүү бичлэгийг үгүйсгэж, хуурамчаар үлдсэн явуулга байна хэмээжээ.  Тэрбээр “Ёс суртахуунгүй мэдээлэл цацахаасаа өмнө нягтлах хэрэгтэй. Би айхгүй байна. Би ард түмнийхээ өмнө ямар ч буруугүй гэдгээ батлахын тулд юу ч хийхэд бэлэн” гэжээ.

Тус мэдэгдлийн дараа сөрөг хүчнийхнээр удирдуулсан 10 мянга гаруй хүн Эрдоганыг “хулгайч” хэмээн дуудаж, огцрохыг шаардан жагссан байна. Истанбулын цагдаагийн газраас жагсагчдыг нулимс асгаруулагч, усан буу ашиглан хүчээр тараажээ. Туркийн Засгийн эрхийг 11 жил барьж буй Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг огцруулахын төлөөх жагсаал өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн юм. Тухайн үед Эрдоганыг огцруулахын төлөөх эсэргүүцлийн жагсаал тус улсын 80 гаруй мужид өрнөж байжээ. Мөн Туркт хоёр хоногийн өмнө интернэтийн эрх чөлөөг хязгаарласан хуулийг эсэргүүцсэн тэмцэгчид цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал газар аваад байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
uuliin mangas:
undesleltei unen yum bicheech! bolson uil yavdluudiig bugdiig n holij hutgaad neg yum shig bolgood bichchihsen baih yum.
2014-02-27