Чингис хааны цэргийн зохион байгуулалтын тухай түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ. Тэдний нэг болох аравтын зохион байгуулалт буюу эгэл жирийн 10 баатрын тухай тэдний эр зориг, хурц ухаан, эзэндээ үнэнч сэтгэлийг харуулсан “Аравт” монголын уран сайхны түүхэн кино Олон улсын кино наадамд оролцохоор болжээ.
Найруулагч Д.Золбаярын уг бүтээл ирэх дөрөвдүгээр сард БНСУ-д болох наадамд шилдэг бүтээлүүдтэй өрсөлдөх юм байна.
Олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох “Аравт” түүхэн уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 05-ны өдөр ОХУ-ын Буриад улсад нээлтээ хийхээр болсон байна. Түүнчлэн Казакстан болон Улаан-Үд хотод гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. “Аравт” киноны хөгжмийг хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат бичсэн байдаг.
Б.Буд
Уншиж байна |