Нийтийн байр шатжээ
2014-02-26

Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн болон зөрчлийн гурав, эрэн хайх, аврах ажиллагааны болон мэдээллийн тус бүр нэг дуудлага ирж харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Эрдэнэ толгойн 52 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 8х20 метрийн хэмжээтэй 11 айлын нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.

Мөн тус дүүргийн хоёрдугаар хороо, Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа, Хүүхдийн хөгжил хамгааллын төвд гал гарсныг Аврах, гал унтраах 10 дугаар ангийн II дугаар тасаг очиж унтраасан аж. Түүнчлэн Чингэлтэй дүүрэгт мансардтай байшин, Сонгинохайрхан дүүрэгт орон сууцны хогийн суваг, 19 дүгээр хороонд байрлах кафед гал гарч, шатаж байсныг харьяа анги тасгийнхан очиж унтраасан байна.

Б.Буд  

Shuud.mn
Сонин хачин