“Алтан Бийр-8” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2014-02-27

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртлэх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Алтан Бийр-8” үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

da

40 гаруй жилийн турш үе үеийн шилдэг залуу уран бүтээлчдийн урлагийн алтан гараа болж байсан залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн нь урлагт хайртай залуусын хамгийн ихээр хүсэн хүлээдэг үйл ажиллагаа гэнэ. Ирээдүйд эх орныхоо урлагийн нүүр царай болох авьяастай, чадварлаг залуу уран бүтээлчдийн мэргэжлийн чадвараа сорихоор цуглардаг энэхүү үзэсгэлэн 2007 оноос эхлэн “Алтан бийр” нэртэйгээр зохиогдож иржээ. dfs Уламжлал ёсоор үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийг шалгаруулан цом, мөнгөн шагнал, урлангийн эрх гардуулдаг уг үйл ажиллагаа залуу уран бүтээлчдэд бүтээл хийх эрч хүч, урам зориг, шинэлэг сэтгэлгээг өгч байдаг чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

da

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр “Таталбар зургийн уралдаан” уламжлал ёсоор явагдах бөгөөд гуравдугаар сарын 1-ны 12.00 цагаас үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж “Шилдэг таталбар”-ыг шалгаруулах юм.

sa

Уг үзэсгэлэн уран зураг, монгол зураг, зураасан зураг, бар зураг, монгол зураг, уран дархан, сийлбэр, уран баримал, гобелен, орон зайн урлаг, фото арт, торгон зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийг хамарсан юм байна.

sa Үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн “Арт галерей”-д ирэх сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.

da

П.Наран
Shuud.mn
Сонин хачин