Ашиглалтын хугацаа нь дууссан сургууль, цэцэрлэгийн барилгыг буулгана
2014-02-27

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/118 дугаар захирамж гаргажээ. Захирамжаар Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хуучин барилгуудыг буулгах ажлын жагсаалтыг гаргаж баталлаа.

5

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглах боломжгүй, насжилт ихтэй Баянгол дүүргийн 38, 73-р сургууль, тус дүүргийн 47, 57, Баянзүрх дүүргийн 146, Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгахад шаардагдах 906,6 сая төгрөгийг нийслэлийн 2014 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас гаргана.

5

Нийслэлийн Засаг дарга батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгасан байна.

Харин буулгалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгожээ.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
чимэг:
баянзүрх дүүргийн 82-р цэцэрлэгийн барилгыг мхг-ас шалгаж өгөөчээ нэг давхарын ангиудийн шал нь суулт өгсөн, хагралт гарсан, байнга ус алддаг, халаалт маш муу хүйтэн, бүх өрөөнүүд мөөгөнцөртсөн үнэхээр хүүхэд багачууд ажилчид ажиллахад бэрхшээлтэй байдаг. одоо хавар болохоор шал нь хагаралт өгч суулт өгсөн учир эвгүй үнэр үнэртдэг гэх зэрэг шаардлага хангахгүй цэцэрлэг олон байна шүү дээ бат үүл даграа анхааралдаа авна уу 82-р цэцэрлэг шүү?????????
2014-02-27
цэцэг :
38-р сургуулийг яаралтай шинээр бариж эрүүл орчинд хүүхэд суралцах нөцөлөөр хангах хэрэгтэй шүүдээ аль дээр үеийн орчин маш муу нурах эрсдэл ихтэй сургууль
2014-02-27